Зохиогч: Admin

 Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе ерөнхийлөгчийн ордон байрладаг нийслэл Ла Паз дахь Ардын Их ордон руу цэргийнхэн дайран орохыг оролдсоны дараа иргэддээ хандан төрийн эргэлт хийх оролдлогыг эсэргүүцэхийг уриалжээ. “Боливийн ард түмэн ардчиллаа хамгаалахын тулд төрийн эргэлт хийхийн эсрэг зохион байгуулалттай байх шаардлагатай байна. Төрийн эргэлт хийх оролдлогын улмаас боливичуудын амь нас дахин үрэгдэхийг бид хэрхэвч зөвшөөрч болохгүй” гэж тэрбээр телевизээр мэдэгдсэн байна. Лхагва гаргийн орой цэргүүд засгийн газрын гол барилгууд байрладаг Ла-Паз хотын Мурильо талбай руу орох хэсгийг хааж, дараа нь танкаар ордны хаалгыг хэмхлэхийг оролдсон байна. Талбайд хуягт техник, цэргүүдийг оруулжээ. Төрийн эргэлт хийх оролдлогыг удирдаж байсан Боливийн армийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном гуайтай ярилцлаа. Эдүгээ 80 насны босгыг хэдийнэ алхсан ч судалгаа, шинжилгээний ажлаа хийсээр байгаа буурал эрдэмтэнтэй богинохон хугацаанд хөөрөлдөх боломж гарсан юм. –Монголын нууц товчоо /МНТ/ хэмээх агуу том түүхэн судар бичгийн талаар судалгааны ажлаараа та Төрийн соёрхол хүртсэн. Нууц товчооноос та юуг олов, юуг таниж мэдэв? -Нууц товчооны судалгаа руу орох болсон шалтаг шалтгаан гэж байнаа. 1985 оны үед манай улсад Монголын нууц товчоо судлалын ажлын хэсэг байгуулагдлаа. Улмаар ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ш.Нацагдорж гуай намайг дуудаад “Нууц товчооны чиглэлээр улс орнууд судалгаа хийгээд байна. Бид зүгээр сууж болохгүй.…

Дэлгэрэнгүй

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт Баасан гарагт /2024.06.28/ улс орон даяар зохион байгуулагдана. Хуульд зааснаар зургаадугаар сарын 27, 28, 29-ны өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хоригложээ. Тодруулбал, дээрх өдрүүдэд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бол гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй. Эдгээр хориглосон зохицуулалтад аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллах юм байна. УИХ-д 1,340 нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг зургаадугаар сарын 26-ны 23:59 цагт зогсооно.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул, Сэлбэ, Дунд голуудын үерийн түвшин хэвээр байна. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Онцгой комиссын алба хаагчид  бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хот орчмоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар орж буй бороо өдөртөө үргэлжлэн орж, үдээс хойш эрч нь сулран 17:00 цагийн орчимд зогсох төлөвтэй байна. Зургаадугаар сарын 28, 29-ний өдрийн үдээс хойш түр зуурын аадар орно.  27-28-ны шөнө бороо орохгүй. Долоодугаар…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар манай улсад дэлхийн 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч ирээд байна. Дээрх тооны төлөөлөл Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд байгааг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран өнөөдөр мэдээллээ. Мөн энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлахаар гадаадын болон олон улсын хэвлэл мэдээллийн 12 байгууллагын 27 сэтгүүлч, сурвалжлагч ирж, олон улсад мэдээлнэ гэдгийг дуулгалаа. Үүнд Киодо ньюс, CCTV, Bloomberg TV, Thomson Reuters, Schweizer Radio und Fernsehen, The Sankei Shimbun, Asahi Shimbun, Xinhua News Agency, Буриад ТВ, Nikkei, the Guardian, Agence-France-Presse зэрэг мэдээллийн агентлаг, телеизийн сэтгүүлч сурвалжлагч нар орж байна. Түүнчлэн манай улсад Дэлхийн сонгуулийн байгууллагуудын…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 7-р сарын 01-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Иймд: Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах, Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах, Баталгаат зам, гүүрээр зорчих, Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,…

Дэлгэрэнгүй

Шүүхээс 5.9 жилийн ял сонссон “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг  Улсын дээд шүүхийн хяналтын шатанд ил захидал илгээжээ. Тэрбээр “Эрхэм шүүгч нар аа, Баттулга овогтой Ганхуяг 2022 оны 12 сарын 08-ний өдрөөс эхлэн 461-р ангид завсаргүй сууж байгаа билээ. Миний бие 2024 оны 1-р сарын 30 –нд Сүхбаатар дүүргийн шүүхээс 5,9 жилийн хорих ял авсан байдаг. Энэ үеэс эхлэн тамын хаалга нээгдэж гарах гарцаа олж хараагүй л явна. Баримжаа авахын тулд Хяналтын шатанд гомдол гаргасан ч одоо хүртэл шийдвэр, тогтоол нь гардаггүй. Уулзалт эргэлт байхгүй байсаар л байна. Хүүхэд байхдаа “Монте Кристо гүн” гэдэг роман уншиж байсан ч санаанд буух…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах төсөл”-д зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын компаниудын хамтарсан түншлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын “Дова инженеринг” компани тэргүүлж буй түншлэлд тус улсын “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд багтаж байгаа юм. Уулзалтын эхэнд “Дова инженеринг” компанийн тээврийн ерөнхийлөгч Чон Сү Дун хоёр тал  Улаанбаатар хотын метро төслийн гэрээг амжилттай байгуулж гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажиллах гэрээг төлөвлөгөөт хугацаанд байгуулж чадсан тохиолдолд инженерүүдээс бүрдсэн төслийн багийг боломжит хугацаанд авчран ажил эхлүүлэхэд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс дэмжлэг…

Дэлгэрэнгүй

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Тэрбээр “Эрх баригч нам сүүлийн найман жилд иргэдийг, улс орноо өрийн дарамтад оруулж, төрийн дарамт, авлига, арын хаалга газар авч, иргэд орлогогүй, зээлээс зээлийн хооронд амьдарч, төгрөг үнэгүйдэж, үнийн өсөлт хэрээс хэтэрсэн хүнд байдалд хүргэлээ. Тиймээс алдагдсан найман жилийн алдааг засахын тулд Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд оролцож байна. Бид хүчирхэг хүнийг бүтээж, хүчирхэг төрийг бий болгоно. Би гурван зүйлийг л онцолж ярьж байгаа. Нэгдүгээрт, боловсролын салбарыг босгох, хоёрдугаарт эрүүл мэндийг салбарыг хөгжүүлэх, гуравдугаарт үйлдвэрлэлийг бий болгоно. Үйлдвэрлэл бий болсноор эдийн засаг өсөж, ажлын байр нэмэгдэж, иргэд хангалттай орлоготой болж, өр…

Дэлгэрэнгүй

УИХ-ын сонгуулийн  II  тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигчид  олон ястны өлгий Ховд аймагт сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийлээ. Баруун бүсэд Монгол Ардын намаас нэр дэвшиж буй “Морьтой Аравт” баг сурталчилгааны энэ өдрүүдэд нийт 36 000 км зам туулж, дөрвөн аймгийн 122 000 иргэнтэй уулзан Бүсчилсэн хөгжлийн реформыг танилцууллаа. Баруун бүсийн Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймаг арван мандаттай бөгөөд Монгол Ардын намаас Д.Амарбаясгалан, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг, Э.Болормаа, С.Энхболд,  З.Мэндсайхан, Б.Заяабал нар нэр дэвшиж байгаа  юм. Баруун бүсийн “Морьтой Аравт”-ын сонгуулийн сурталчилгааны хаалтын үеэр Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга  Д.Амарбаясгалан  үг хэллээ. Тэрээр: –Баруун бүсийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж,…

Дэлгэрэнгүй