Зохиогч: Admin

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд Сүхбаатарын Түмэнцогтод цасны нягт 0.36 г/см3 мөсөн (төмөр) зудын, 6 аймгийн 17 суманд цагаан зудын, 7 аймгийн 13 сум, нийслэлийн 1 дүүрэг цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Түргэн, Давст, Малчин, Тэс, Наранбулаг, Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэс, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Өмнөдэлгэр, Мөрөн, Дорнодын Баянтүмэнд зузаан цастайн улмаас цагаан зудын, Баян-Өлгийн Булган, Улаанхус, Увсын Хяргас, Завханы Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянтэс, Алдархаан, Нөмрөг, Хөвсгөлийн Улаан-Уул, Цэцэрлэг, Төвийн Эрдэнэ, Улаанбаатарын Налайх (Тэрэлж), Хэнтийн Галшар, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу байна.

Дэлгэрэнгүй

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж буй. Тус бүтээн байгуулалтын талаар УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа. -32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх явган хүний зам хэдэн хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна вэ? -32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэл шинэчилж буй явган хүний замын ажил 2023 оны аравдугаар сард эхэлсэн. Нийт 1.2 км явган хүний зам буюу 7000 ам метр талбайг шинэчилж буй. Өнгөт хавтангаар явган хүний зам хийхээр эвдрэл ихтэй, насжилт богино байгаа тул уг замыг байгалийн боржин чулуугаар хийж байгаа юм. Одоогоор ажлын явц 65 орчим хувийн…

Дэлгэрэнгүй

Гарцан дээр машинд мөргүүлж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол буурахгүй байна. Энэ бол цэвэр жолооч нарын буруутай үйлдэлтэй холбоотой юм. Явган хүний гарц гарам дөхөөд ирэхээр хурдаа хасна гэдэг дүрмийг ягштал баримталдаг ухамсартай жолооч нэг ч алга. Нийгэмшээгүй жолооч нар ногоон гэрэл асмагц зогсохгүй байгаагаас ялангуяа хүүхдүүд хохирох тохиолдол их байгааг Тээврийн цагдаагийн алба онцгой анхаарна уу! Зүүн 4 замаас зүүн, баруун чиглэлд гэрлэн дохион дээр автобус болон жижиг тэрэг зогсохгүй байх хэрэг зөрчил маш их байна! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн хоногт /2024.04.01/ 16 удаагийн шар усны үерийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирлээ. Үерт орон сууцны В1 давхар, төмөр замын дагуух үерийн далан, сургууль, цахилгаан дамжуулах дэд станц, авто замын зорчих хэсэг автсан бөгөөд далан босгох, усны голдрилыг өөрчлөх зэргээр аюулгүй болгон ажиллав. Айлын гэр, байшин маш ихээр үерт автаж байгаа бөгөөд ганц нэгээрээ биш гудамжаараа шар усны үерт автаж байна. Шар усны үер татрах болоогүй учир цаашид оршин суугаа газрынхаа аюулгүй байдалд хүн бүр анхаарал хандуулах шаардлагатай. Түүнчлэн шар усны үерийн ус гэр хорооллын айлуудын нүхэн жорлонг усанд автуулж, хальж урсаж байгаа нь халдварт өвчин тархах эрсдэлийг бий болгож…

Дэлгэрэнгүй

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг иргэдэд хуваарилах шийдвэр гаргасан билээ. Гэхдээ зарласан хугацаанаас нэлээд хэд хоног саатаж байж маргаашаас эхлэн иргэдийн дансанд орохоор болсон байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “2023 оны ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ. Аудитын байгууллагаар бүх тайлан орж эцэслэн баталгаажсан” хэмээн мэдэгдлээ. Дашрамд дурдахад ногдол ашиг нь бэлэн мөнгө тарааж байгаа асуудал биш, компанийн хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд олгож буй ногдол ашиг юм.

Дэлгэрэнгүй

Умард Солонгосоос өнөө өглөө харвасан баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байж болзошгүй гэж Японы Батлан хамгаалах яам мэдэгдэв. Нисэх онгоц, хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учирсан талаарх мэдээлэл байхгүй гэж Японы Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ. Умард Солонгосын тал Япон тэнгис рүү дунд зайн тусгалтай баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын армийн командлал мэдэгдсэн байна. Тодруулбал, өглөөний 6:53 цагийн үед Пёньян хотын орчмоос пуужин харвасныг илрүүлжээ. Японы Засгийн газрын зүгээс Умард Солонгост эсэргүүцэл илэрхийлснийг Ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгдээд, тус улс баллистик пуужин хөөргөж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн үйлдэл гэж мэдэгдлээ. “Энэ бол манай улсын төдийгүй бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдалд хамаатай асуудал юм. Ийм үйлдлийг огтхон ч хүлээн зөвшөөрөх аргагүй” гэж К.Фүмио сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Япон улс бүс нутгийн иргэдийн аюулгүй байдлыг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр (2024.04.01) Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д боллоо. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг хөтлөн явуулав. Хэлэлцүүлгийн эхэнд хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо танилцуулав. Хуулийн төсөлд гэрлэгчид, хамтран амьдрагчдын гэрлэлт, түүнийг дуусгавар болгох, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх, хүүхдийн асран хамгаалалт, үрчлэлт, гэр бүлийн гишүүд, төрөл садныг тэжээн тэтгэх, харгалзан дэмжих зэрэг харилцааны хүрээг хамруулсан зохицуулалтуудыг тусгасан байна. Ингэхдээ, гэр бүлийн харилцаанд эцэг, эх, хүүхдийг биеийн болон оюун санааны…

Дэлгэрэнгүй

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүлэх үр нөлөөг сайжруулахад Иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” төслийн нээлт өнөөдөр Эрүүл мэндийн яамны хурлын танхимд боллоо. Европын холбооны санхүүжилтээр “Тэгш нийгэм холбоо” ТББ, Италийн АИФО байгууллагаас хамтран хэрэгжих энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх байгууллагууд, Иргэний нийгмийн болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчилд хариу үзүүлэхийн тулд төвлөрлийг сааруулсан тогтолцоог бэхжүүлэх мониторинг механизм байгуулах зорилгоор 24 сарын хугацаатай хэрэгжих юм. Төслийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх Ч.Ундрахбаяр, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй Сөүл хотноо уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол оронд хаваржилт хүндэрч, зудын сорилт бэрхшээлтэй тулгарсан хүнд үеийг даван туулахад зориулан БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. БНСУ-ын Засгийн газар манай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирснийг онцлоод энэхүү хүмүүнлэгийн тусламж цас, зудын улмаас хүнд нөхцөл байдалд орсон малчин түмэнд ихээхэн тус дэм болж буйг тэмдэглэв. Талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт…

Дэлгэрэнгүй

2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Нийслэлийн онцгой комиссын Шуурхай бүлэгт авто замд ус тогтсон болон шар усны тухай долоон дуудлага, мэдээлэл ирсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Айдасын даваа явах замд усны шуудуу хаан элс шороо асгасны улмаас “Жаргалан эко”, “Санни сатурн”, “Монгол хаус” хотхон орчим ус тогтож, иргэд, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэх мэдээллийн дагуу найман албан хаагч хоёр машин техниктэйгээр ажиллалаа. Энэ хүрээнд нөхцөл байдалд үзлэг шалгалт хийж, “Эн Ар Жи сервис” ХХК-д шороон далан босгох, усыг соруулах үүрэг чиглэл өгсөн байна. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Архивын ерөнхий…

Дэлгэрэнгүй