Засгийн газрын хуралдаанаар хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй хууль, тогтоомжийн төслүүдийн явцыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хуралдаанд танилцууллаа. Тус яамнаас авлигатай тэмцэхтэй холбоотой зарим хуулийн төсөл, тухайлбал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан холбогдох хууль,…
Зохиогч: Admin
Нийслэлийн зүгээс буцалтгүй тусламж болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчимд 1800 айлын орон сууц барихаар төлөвлөж буй. Мөн Баянхошуунд 462 айлын ногоон орон сууцны хороолол барихаас эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах юм. Дээрх байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох хүмүүс ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчимд орон сууц, худалдаа, үйлчилгээний төв барих газар чөлөөлөлтийг хийхээр иргэдээс зөвшөөрөл авч байгаа аж. Энэ хүрээнд нийт 232 нэгж талбарын айлуудын 70 хувь нь зөвшөөрвөл газрыг чөлөөлж, 1800 айлын орон сууц барих бөгөөд нийт газрын 60 хувийг…
Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба 10 дугаар сарын 27-нд болох ээлжит бус сонгуулийг угтан парламентын доод танхимыг лхагва гарагт буюу өнөөдөр тараах гэж байна. Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа орсноосоо хойш ердөө найм хоногийн дараа Төлөөлөгчдийн танхимыг тараах гэж буйгаараа Ш.Ишиба дайны дараах үеийн удирдагчдын дундаас ийм шийдвэрийг хамгийн богино хугацаанд гаргасан улстөрч болж байна. Түүний эрх баригч Либерал-Ардчилсан нам нь санхүүжилттэй холбоотой дуулианд холбогдоод байгаа ба эрх баригч эвсэл дэх тус намын түнш Комэйто нам 465 гишүүнтэй танхимыг хянадаг юм. Ш.Ишибагийн Засгийн газар лхагва гаргийн өглөө доод танхимыг тараах төлөвлөгөөг баталснаар сонгуулийн сурталчилгаа 10 дугаар сарын 15-нд эхлэх бол санал хураалт 10 дугаар сарын 27-нд явагдана. Ерөнхий сайд тухайн өдрийн орой хэвлэлийн бага хурал хийх ажээ.…
Хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий 54 ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа билээ. Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах, Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос товч тодруулга авлаа. -Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсгийн ажил ямар шатанд байгаа вэ? -Өнөөдөр манай улсад бизнес эрхлэх нөхцөл байдал түвэгтэй, бизнесийн маргааныг шийдвэрлэх цаг хугацаа удаашралтай байгаа.…
НЗДТГ болон АНУ-ын Потомакийн их сургууль хооронд 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Уг хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар АНУ-ын Потомакийн их сургуулийн ерөнхийлөгч Андреа Кемп-Кертис болон холбогдох албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар Потомакийн их сургуулийн төлөөлөгч нарт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдыг хоёр ээлжээр АНУ-д хүлээн авч, мэдлэг, чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулсанд талархахын зэрэгцээ 3 дугаар ээлжийн албан хаагчид АНУ-ыг зорих бэлтгэлийг хангаж буйг онцоллоо. Цаашид НЗДТГ-аас Потомакийн их сургуультай төрийн албан хаагчдыг хэлний…
Өндөр хөгжилтэй оронд явган хүний гарц дөхөөд ирэхэд жолооч нар хурдаа хасдаг. Угаасаа замын хөдөлгөөний дүрэмд “Явган хүний гарц, гарам дөхөх үед хурдаа хасна” гэсэн маш тодорхой заалт байдаг. Хүний амь настай болохоор зориуд ингэж хатуу зааж өгсөн юм. Харамсалтай нь Монголд энэ заалтыг баримталдаг жолооч маш ховор байна. Гарцаар гарч яваа явган хүнд бараг тулж очоод дуртай дургүй тормозоо гишгэх юм. Жолооч нарын иймэрхүү балмад үйлдлээс болоод мөн ч олон хүн цаг бусаар хорвоог орхиж, хайртай дотно хүмүүсийнхээ элгийг харлуулж байна даа. Өөрөөр хэлбэл, явган хүний гарц ойртох үед хурдаа хасах бус эсрэгээрээ нэмдэг, гэрлэн дохион дээр зогсдоггүй, урсгал…
Үндсэн хуулийг харвал хүний эрх, эрх чөлөөний тухай Хоёрдугаар бүлэгт зохицуулсан байхад төрийн байгуулалтын талаар Гуравдугаар бүлэгт бичсэн байдаг. Энэ бол хүний эрх, эрх чөлөө болон төр хоёрын ач холбогдлын эрэмбэ дараалал бөгөөд ийнхүү зохицуулсан нь огт санамсаргүй хэрэг биш юм. Хүний эрх, эрх чөлөө бол хүн бүрийн жам ёсны эрх буюу хүн болж төрсний хувьд эдлэх учиртай эрх юм. Өөрөөр хэлбэл, хүний эрх, эрх чөлөө нь төрөөс өгч буй бэлэг биш юм. Тухайлбал, амьд явах эрх бол хүн бүрийн заяагдмал, жам ёсных нь туйлын эрх. Харин төр бол хоёрдогч буюу хүний эрхийг дээдлэх, хамгаалах, бодитоор эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө…
Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны “ТЭЦ-IV”-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийн зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 26-нд нээсэн. Уг замын үргэлжлэл хэсэг болох Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа. Тэрбээр “Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний үргэлжлэл хэсэг болох Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын зураг төслийг гарган, урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулж дууссан тул барилгын ажлыг эхлүүлэх бүрэн боломжтой болсон. Энэ хүрээнд ирэх жилийн төсөвт хөрөнгийг тусган, 2025 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээв. Мөн…
2024 оны сонгуулийн өмнө УИХ дээр эмийн үнэ, чанарын асуудлаар том сонсгол болж, эмийн мафи монголчуудыг яаж хохироож байгааг нээлттэй хэлэлцэн, гарган тавьж байлаа. Ж.Чинбүрэн гишүүн “Чанаргүй хэрнээ өндөр үнэтэй эм оруулж ирдэг, худалдан борлуулдаг бүлэглэлийг илрүүллээ. Тэд харин намайг заналхийлж байна. Гэхдээ тэр хүмүүсээс айхгүй. Дахин сонгогдвол тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж нэн баатарлагаар зарлаж, улмаар сонгуульд ялалт байгуулсан юм. Эрхэм гишүүн та энэ бичлэгийг үзээд тэмцэлдээ эргэн ороорой. Д.Лхагвадорж https://www.facebook.com/share/p/ZnPAwtrfNQR3MAuv/
онгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассо-г хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын сэргээн босголт, хөгжлийн банк сүүлийн 18 жилийн хугацаанд 140 орчим төсөлд 2.3 тэрбум еврогийн санхүүжилтийг зээл, хөрөнгө оруулалт хэлбэрээр олгосонд талархал илэрхийллээ. Уул уурхай, банк, санхүү, эрүүл мэнд, зам, тээвэр, сэргээгдэх эрчим хүч, жижиг, дунд үйлдвэрлэл, тэр дундаа хувийн хэвшлийн салбарт өгсөн санхүүжилт нь нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассо, тус банкнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцууллаа. Цаашид эдийн засгийг ногооруулах, төрөлжүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн…