Зохиогч: Admin

“Google” компани Улаанбаатар хоттой түгжрэлийг бууруулах чиглэлд хамтарч ажиллах санаачилга дэвшүүлэн, өнөөдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Google Maps компанийн Ази Номхон Далайн бүсийг хариуцсан захирал Самуэл Жесси болон холбогдох албаныхан оролцсон юм. “Google” компани өмнө нь ХБНГУ-ын Хамбург, Индонез улсын Жакарта, АНЭУ-ын Абу Даби, Энэтхэг улсын Бангалор зэрэг дэлхийн томоохон 10 хотод түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай. Ийнхүү Google хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилан авто замын түгжрэлийг бодит цаг дээр хиймэл оюун ухаанаар тооцоолж, Улаанбаатар хотын авто замын…

Дэлгэрэнгүй

УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд хуралдсан. Түүгээр, Засгийн газрын 2024-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нэгдсэн төсввийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэтүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн юм. Тэр чуулганы хуралдааны үеэр МАН-ын зарим гишүүн эсрэг байр суурь илэрхийлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн “Олон гоё зорилго зорилт дэвшүүлж болно. Эцсийн дүндээ зорилгодоо хүрэхийн тулд төсөв санхүүгийн үндсэн суурь…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжээ НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 193 орноос 46 дугаар байрт оржээ. Энэхүү мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. 2022 онд энэ үзүүлэлтээр 74 дүгээр байрт жагсаж байсан бөгөөд 2024 онд 28 байраар урагшилсан байна. Мөн цахим оролцооны индексээр 193 орноос 37 дугаар байрт оржээ. Энэ нь 2022 оны үзүүлэлттэй харьцуулахад 20 байраар урагшилсан байна. “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулна Хот, тосгоны эрх…

Дэлгэрэнгүй

Умард Солонгосын талаас өнөө өглөө харвасан хэд хэдэн баллистик пуужин Япон тэнгис дэх Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэж таамаглаж байна. Нисэх онгоц, хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учирсан талаарх мэдээлэл байхгүй гэж Японы Засгийн газар мэдэгджээ. Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, пуужингуудыг өглөөний 6:53, 7:23 цагийн орчимд харвасан бөгөөд Умард Солонгосын зүүн эргийн ойролцоо унасан байна. Японы Батлан ​​хамгаалахын сайд Минорү Кихара сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, тус улс Пёньянд эсэргүүцэл илэрхийлснийг дурдаад, пуужингийн туршилт нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг илт зөрчсөн, огт хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл гэж мэдэгджээ. Умард Солонгос өнгөрсөн пүрэв гарагт мөн пуужин харвасан юм. Япон, АНУ, Өмнөд Солонгосын талууд хамтран пуужингийн туулсан зай, нислэгийн өндрийг тогтоохоор ажиллаж байна гэж тус яамнаас мэдэгджээ. Умард Солонгосын асуудал эрхэлсэн Япон, АНУ, Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтнууд утсаар ярьж,…

Дэлгэрэнгүй

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрны орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 16:12 цагт ирүүлсэн. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход байрны В1 давхарт ил задгай хог шатаж байсныг 00:10 цаг ажиллаж бүрэн унтраасан. Утаажилтын бүсээс 28 том хүн, 5 хүүхдийг гаргаж аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Сүүлийн өдрүүдэд хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага буурахгүй байна. Иймд нийслэлийн Онцгой байдлын байдлын газраас галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Гуртаси Аль-Нуаими Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцолж, АНЭУ нь Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээж байгаа нь тус улсаас хоёр орны харилцаанд ач холбогдол өгч буйн илэрхийлэл гэж үзэж буйгаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд АНЭУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсоноо тэмдэглэлээ. Цаашид хамтын ажиллагааг эдийн…

Дэлгэрэнгүй

2023 оны долоо, наймдугаар сард болсон үерээс үүдэж Сэлбэ, Дунд гол дагуух зарим хэсэгт үерийн ус хальж, замын нөхцөл хүндэрч байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд НЗДТГ, Захирагчийн ажлын албанаас үе шаттай ажлуудыг хийж байгаа билээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доор гурван метр өндөр, 50 метр урт үерийн хамгаалалтын түшиц хана барихаар боллоо. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Энхтайваны гүүрний энэ хэсэгт өнгөрсөн жил үерийн улмаас замын хоёр тийшээ ус хальж, хүнд нөхцөл үүсч байсан. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр нийт 3 метр өндөр, 50 метр урт босоо түшиц хана цутгахаар зураг…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэл хот Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгжтэй хамтран ажиллаж байна. Тус улсын мэргэжилтнүүд нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын гол усны менежментэд судалгаа хийсэн юм. Ийнхүү өнөөдөр судалгааны үр дүнгээ тайлагнаж, Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах дүгнэлт, зөвлөмжийг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуулд танилцууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр нэн тэргүүнд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой зарим шийдлийг энэ зун хэрэгжүүлсэн. Тодруулбал, хотын дундуур урсаж буй голуудад их хэмжээний бургас ургаж, лаг хагшаас нэмэгдэх тусам үер буух эрсдэлийг дагуулдаг байна. Тиймээс…

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн 6 дугаар сарын эхээр зохион байгуулсан автомашингүй өдрийн үеэр осол аваар их гарсан. Учир нь дугуй, мотоцикль, цахилгаан дугуй, скүүтэр зэргийг хориогүйгээс хоорондоо мөргөлдөх, явган алхаж буй хүүхэд,  хүмүүсийг мөргөж гэмтээх үзэгдэл иргэдийг бухимдуулсан. Зүүн 4 зам дээр мотоцикль унасан залуу бага насны хүүхэд мөргөж унагаачихаад зугатаасныг цагдаа нар цаг алдалгүй саатуулаагүй бол осолд өртсөн иргэд хохироод өнгөрөх байлаа! Автомашингүй өдөр иргэд гудамж талбайгаар чөлөөтэй явж, хүүхдүүд айх аюулгүй гүйлдэх учиртайсан. Гэтэл тэр боломж нь үндсэндээ хаалттай байдаг гэхэд болно. Тийм учраас автомашингүй өдөр бүх төрлийн дугуйг хориглох хэрэгтэй!!! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд мал аж ахуй эрхэлдэг найз руугаа ярилаа. Энэ зун бороо хур элбэг байсан учраас өвс ногоо сайн ургасан гэнэ. Гэхдээ малчид хадлан тэжээлээ бэлдэх тал дээр хойрго байгаа аж. Өнгөрсөн өвөл зуд болж малчид яаж зүдэрлээ! 4000.000 мал хорогдсон нь бага тоо гэж үү? Зуны дэлгэр цагт монголчууд сумдын 100 жилийн ойг тэмдэглээд өнгөрсөн өвлийн бэрхшээлийг мартчихсан бололтой. Зун, намрын дэлгэр цагт л хадлан тэжээлээ бэлдэж авахгүй бол хахир хатуу өвөл хайр найргүй хашраадгийг дээр, дооргүй мартмааргүй л байна шүү! Д.Лхагва

Дэлгэрэнгүй