Зохиогч: Admin

Монголд дартсын спортын анхны суурийг тавилцсан Б.Бат-Өлзийтэй ярилцлаа. Тэрбээр мөн хүний энергийг судалдаг хүн аж. -Эхлээд өөрийгөө товчхон танилцуулна уу? -Би Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат хүн. 8 настайдаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд очсон түүхтэй. 1971 онд Дондогийн Цэвэгмидийн нэрэмжит Багш нарыг бэлтгэх сургуульд элсэн орж 1974 онд улаан дипломтой төгссөн. Тэр үед онц төгссөн хүүхдүүдийг гадаад, дотоодын их дээд сургуульд шууд элсүүлдэг байсан юм. Тэр журмаар би МУИС-ийн химийн инженерийн ангид орж байлаа. Сургуулиа төгсөөд Боловсролын хүрээлэнд хуваарилагдаад очих гэж байтал нийгмийн идэвх сайтай гэдэг үзүүлэлтээр Сүхбаатарын районы МХЗЭ-ийн хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга бөгөөд Пионерийн зөвлөлийн даргаад…

Дэлгэрэнгүй

Ноднин зун бороо хур элбэгтэй байлаа. Улаанбаатарт хаа сайгүй үер бууж хотын эрх баригчдыг багагүй тэвдүүлж билээ. Энэ жил мөн л бороо ихээр орох шинжтэй болоод явчихлаа. Хамгийн гол нь бүтэн жилийн хугацаанд үерийн аюулаас сургамж авч далан, шуудуу босгож, иргэдийн амьдрах орчныг эрсдэлээс хамгаалах юу хийв? Нийслэлийн онцгой байдлын газраас “Улаанбаатарт өчигдөр 23 цагаас эхэлж орсон бороо өнөөдөр үд хүртэл, маргааш үргэлжлэн орж, зарим газруудад үерлэх нөхцөл байдал үүсч болзошгүй тул иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хамгаалалтын далан сувгийг цэвэрлэх, гэр сууц, зоорийн давхрын хамгаалалтыг бэхжүүлж аюулгүй байдлаа хангаж ажиллахыг анхааруулж байна” хэмээн анхаарууллаа. Нийслэлийн Онцгой байдлын…

Дэлгэрэнгүй

2024 оны 5 дугаар сарын 24 буюу өнөөдөр өглөөний 09:36 цаг. МУБИС-ийн уулзвар дээр тээврийн цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулж байлаа. Явган зорчигчид гарцаараараа гарч явав. Гэтэл жолооч нар дуут дохиогоо балмадаар чарлуулж эхэллээ. Сүүлийн жилүүдэд 20-хон секундын тэвчээргүй жолооч нар албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн үйл ажиллагааг эсэргүүцэж ийм солиотой авир гаргадаг болоод байгаа юм. Суурин соёл иргэншлийн бичигдсэн болон бичигдээгүй хууль дүрмийг мэддэггүй увайгүй, бүдүүлэг харанхуй, нийгэмшээгүй хүмүүс уулзвар болгон дээр дуу дуугаа авалцан сигналаа удаанаар орилуулж, нийгмийн стресс бухимдлыг улам нэмэгдүүлдэг боллоо. Яаралтай таслан зогсоох  цаг болжээ. Өндөр настай, бие муутай иргэн, нялх нярай хүүхдүүд тэдний уур бухимдлын…

Дэлгэрэнгүй

Ази, Номхон далайн бүсийн орнуудын томоохон чуулга уулзалтуудын нэг болох “Никкей форум” Япон Улсын Токио хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож ардчиллын хөгжил, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа. Жил бүр зохион байгуулагддаг “Никкей форум”-д дэлхийн улс орнуудын удирдагчид, олон улсын түвшин дэх Азийн орнуудын үүрэг оролцоо, нөлөө, бүсийн тулгамдсан асуудлын талаар санал солилцон,  шийдлийн талаар зөвлөлддөг. Энэ жил АНУ болон Азийн хэд хэдэн оронд  сонгуулийн жил тохиож, дэлхийн хүн амын талаас илүү хувь буюу 4 тэрбум хүн улс төрийн сонголтоо хийж буй хариуцлагатай үе тохиож байна. Мөн сүүлийн 2 жилийн хугацааны Украин, ОХУ-ын дайн  болон Ойрхи…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар төмөр зам бол Монгол Улсын хөгжил, монголчуудын орчин ахуй, амьжиргаанд эргэлт хийсэн их аргагүй их айл билээ. Төмөр замын хөгжлөөс Монголын хөгжил хамаарч ирсэн, одоо ч улсын хөгжилд их хувь нэмрээ гүйцэтгэсээр байгаа билээ. Энэ агуу түүхт байгууллагын түүхийг бичилцэж ирсэн тэр хүмүүсийн нэг бол Улаанбаатар төмөр замын Нэгдүгээр орлогч даргаар 1962-1986 ажиллаж байсан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Наваанжамбын Цэрэнноров /1934-2007/ юм. Энэ том хүний тухай бичсэн ном, амьд ахуйдаа өгч байсан ярилцлага зэргийг нь уншиж, сайн мэдэх зарим хүмүүстэй уулзаж ярилцаж байхад яах аргагүй Монголын Төмөр замын домгийн нэг юм даа гэж бодогдсоныг нуух юун.  Монголын төмөр…

Дэлгэрэнгүй

ШИНЭ нэгдсэн  эвсэл жагсаалтын эхний 24 хүнийхээ нэрийг зарлалаа. Ж.Батзандан, Лу.Болд нарын үүсгэн байгуулж байсан ШИНЭ нам 2024 оны сонгуульд МУНН-тай эвсэж оролцохоор болсон юм. Тус эвслийн жагсаалтын хоёрт МАН-ын гишүүн асан, Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон, харин жагсаалтын дөрөвт сэтгүүлч Б.Отгон нарыг оруулжээ. УИХ-ын гишүүдийн тоог 50 хүнээр нэмж 126 болгосон болохоор хүссэн хүн нь жижиг намуудын нэр дээр өрсөлдөх боломжтой болжээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун хойд зүгт 10 км зайд өнөөдөр буюу тавдугаар сарын 23-ны 04:16:12 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 43°47’24.0″N 105°27’36.0″E

Дэлгэрэнгүй

АН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа  олон хууль зөрчсөн гэдгийг  Үндэсний бодлогын хорооны гишүүд зарлалаа.  Тодруулбал,  АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Төрийн соёрхолт  Д.Сосорбарам  нарын зүгээс   олон нийтэд хандсан юм. Тэдний хэлж буйгаар  АН-ын дүрмийн дагуу “Намын  гишүүн бөгөөд Үндэсний бодлогын хорооны гишүүн хүн АН-ыг төлөөлөн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй”  гэж заасан байдаг аж. Гэтэл  АН-ын Үндэсний бодлогын хорооны  байтугай намын гишүүний батлах ч үгүй олон  хүнд нэр дэвших, жагсаалтад бичигдэх эрх  олгож байгаа нь намын дүрмээ зөрчөөд зогсохгүй Сонгуулийн хуулийг ч давхар зөрчсөн үйлдэл учраас  АН-ын  албан ёсны гишүүд дэмжигчдийн өмнөөс СЕХ-нд хандаж байгаагаа илэрхийллээ. Улмаар Сонгуулийн болон…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сонгинохайрхан, Налайх дүүрэгт  эдийн засгийн тусгай бүс байгуулна Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс байгуулна. Мөн тогтоолоор Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулахаар шийдвэрлэлээ. “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс нь хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс нь олон улсын тээвэр ложистик, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг…

Дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, лавлагаа шатлалын болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулж буй  “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” өдөрлөг яг одоо Сүхбаатарын талбайд болж байна. Уг арга хэмжээнд ЦССҮТ оролцож иргэддээ зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Өдөрлөгт хүрэлцэн ирснээр биометрик биеийн хэмжилт, түргэвчилсэн сорил хийлгэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, эрүүл амьдралын жор авах, эрүүл орчныг хэрхэн бүрдүүлэх арга аргачлал, эрүүл зан үйлд суралцах, хөдөлгөөний дутлаас сэргийлэх Түмэн дасгалыг хамтран хийх зэрэг үйлчилгээ авах аж. Өдөрлөгийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг сурталчлан таниулж байна. Нийтээрээ нийгмийн эрүүл мэндийг дэмжье.

Дэлгэрэнгүй