Зохиогч: Admin

Нийслэлийн Байгаль орчны газраас Экологийн цагдаагийн албатай хамтран Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн хушин ой зонхилон ургасан Баянзүрх Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж буй  зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлээд байна Хяналт шалгалтаар хууль бусаар хуш модны болц гүйцээгүй самар түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан 24 отогт байрлаж байсан 97 иргэдийг орчны хог хаягдлыг нь цэвэрлүүлэн уулнаас уулнаас буулгаж, 34 шуудай Сибирь хушны үр, идээг хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй гурван үйлдлийг илрүүлэн Экологийн цагдаагийн албанд шилжүүлээд байна. Иргэдээс байгаль орчны…

Дэлгэрэнгүй

17 дахь удаагийн Паралимпын наадмын эхний өдөр Монголчууд аваргатай боллоо. Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кгд хүч сорьсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт У.Сүрэнжав финалд Ираны тамирчинг илүүрхэж паралимпын наадмын аварга боллоо. Энэ амжилт нь Паралимпын наадмын анхны эмэгтэй аварга, 3 дахь алтан медаль, нийт 5 дахь медалийн эзэн болсон түүхэн мөч юм. МҮОХ

Дэлгэрэнгүй

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК болон ХУД-ийн 15 дугаар хороо хамтран 2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтаж, “Дэм дэмэндээ” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна. Тус өдөрлөгт иргэд өөрт байгаа ном сурах бичиг, хувцас цүнх, тоглоом зэргийг солилцох, хандивлах боломжтой бөгөөд өнөөдөр 16 цаг хүртэл үргэлжлэх юм. Өдөрлөгийн үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хамт олон тус хорооны 1-2 дугаар ангид суралцах 10 хүүхдэд сурлагын өндөр амжилт хүсэн гарын бэлэг өглөө. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК

Дэлгэрэнгүй

Сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар нийт 539 үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүний 25 (4.6%) нь хэвтэн эмчлүүлсэн байна. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 60% нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн нь насанд хүрэгчид байна. Эдгээрээс 22 (88%) нь мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд үүний 63.6% нь 0-18 насны хүүхэд байна. Энэ төрлийн осол гэмтэлд 10-19 насныхан илүү өртөж буй төдийгүй гэмтлийн оношоор нь авч үзвэл, тохой болон шууны гэмтэл 26.7%, тархины гэмтэл 18%, өвдөг болон…

Дэлгэрэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар “ойрын долоо хоногт” утсаар ярина гэж Цагаан ордон лхагва гарагт мэдэгджээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Хятадын Гадаад хэргийн хорооны дарга Ван И-тэй уулзахаар Бээжинд айлчлах үеэр дээрх мэдэгдлийг хийлээ. Хоёр талын мэдээлснээр, ойрын хугацаанд цэргийн удирдагчид ч мөн утсаар ярих ажээ. Хиймэл оюун ухааны асуудлаарх Америк, Хятадын хоёр дахь шатны хэлэлцээг хийхээр төлөвлөж байна гэж Хятадын тал мэдээлсэн байна. Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Ерөнхийлөгчийн олон улсын уур амьсгалын бодлого хариуцсан ахлах зөвлөх Жон Подеста удахгүй Хятадад айлчлах ажээ. Гэхдээ айлчлал хэдийд болох талаар дурдсангүй. Хоёр улс технологийн хязгаарлалт, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис, Украины асуудлаар байр сууриа хадгалж байгааг Ж.Салливаны айлчлалын талаарх албан ёсны мэдэгдэлд дурджээ. Ж.Байден ирэх 11 дүгээр…

Дэлгэрэнгүй

Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны өрхийн эмнэлэгт хүн их байв. Хүүхдээ дагуулсан эхчүүд дугаарлан зогсоно. Ганцхан эмч үзлэг хийж байсан болохоор оочер үүсэх нь аргагүй. 50 гаруй насны эрэгтэй хүн орж ирээд “Ажлаас дуудаад байна. Би ганц эм бичүүлэх гэсэн юм” гэж тэнд байгаа залуухан хүүхнүүдээс гуйвал “Ажилгүй хэн байгаа юм” хэмээн зэрэг зэрэг шаагилдлаа. Ахмад хүнд тусалчихад тэднээс юу унах вэ?! Нөгөө эр “Уг нь 5 минут ч хүрэхгүй шүү дээ. Та нар чинь ямар хүн муутай хүмүүс вэ!” гэж хэлээд аргагүйн эрхэнд гарч явлаа. Хүнд тусалж мэддэггүй, хөндий хүйтэн сэтгэлтэй хүүхнүүдийн үр хүүхэд хэн болж хүмүүжих нь тодорхой.…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачлагаар ОБЕГ, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран 2021, 2023, 2024 онуудад Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргалаа. Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах эрсдэлээс хамгаалаад байна. Алба хаагчид техник, хэрэгслүүдийг нуурын 33.1-171 метрийн гүнээс татан гаргах ажиллагааг зохион байгууллаа гэж ОБЕГ мэдээлэв.

Дэлгэрэнгүй

“Приус-20” маркийн автомашин тоглоомын талбайн хашааг мөргөж унагаасан осол өчигдөр Хан-Уул дүүргийн IV хороо “Шинэ өргөө” хороололд гарчээ. Үүний улмаас тоглоомын талбайд тоглож байсан хүүхдүүд өртсөн байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Багажаар үлээлгэж үзэхэд тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Машины осолд дөрвөн хүүхэд өртөж, эрүүл мэндийн байгууллагын хяналтанд байгаа” гэв  Эх сурвалж: DNN

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Нийслэл хотын орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх хэрэгцээ шаардлага үүссэн. Тиймээс  энэ жил нийт 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж буй. Шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн долоодугаар сард эхэлсэн бөгөөд шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөж шинэчилж буй. Жамъяангүний гудамж УДЭТ-аас Багшийн дээд хүртэлх 900 метр хос шугамыг шинэчлэх ажил өнгөрсөн долоодугаар сард эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн 1,6,8 дугаар хорооны хэрэглэгчдийг…

Дэлгэрэнгүй

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нийт 503 хүн үйлчлүүлжээ. Тухайлбал: ТӨВ эмнэлэгт -236 САЛБАР эмнэлэгт -57 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс насанд хүрэгсэд 293, хүүхэд 210 байгаа юм.

Дэлгэрэнгүй