Зохиогч: Admin

Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд Монгол Улсын гавьяат малчин, Дэлхийн II дайны түүхэн гэрч, ахмад дайчин Сүрэнхорын Цэгмид гуайн 101 насны ойд зориулсан мялаалга наадам зохион байгуулж, хүндэтгэл илэрхийлэв. “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмид 18 наснаасаа мал маллаж, ажил хөдөлмөрөөрөө шалгаран Улсын сайн малчдын анхдугаар хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож, “Улсын сайн малчин” хэмээх эрхэм алдрын эзэн болж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж байсан төдийгүй тэндээсээ Дэлхийн хоёрдугаар дайны фронтод бэлэг хүргэж өгсөн түүхэн хүн юм. Түүний 101 насны мялаалга, наадамд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин, түүний туслах дэд хурандаа…

Дэлгэрэнгүй

Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаарх 4 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр оролцлоо. БНХАУ-ын Бээжин хотноо 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан тус уулзалтаар хоёр улсын хооронд байгуулсан эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний хэрэгжилт, ялтан шилжүүлэх асуудлаар мэдээлэл, санал солилцож, харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр  БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын…

Дэлгэрэнгүй

Миний хувьд Б.Сувдыг мэдэх болсон нь яг 20 жилийн өмнөөс эхлэлтэй. Тухайн үед би ажлынхаа хажуугаар Кино урлагийн дээд сургуулийн сэтгүүлч-операторын ангид хичээл заадаг байлаа. Хонх өглөө 08 цагт дуугарна. Хаа байгаа нисэхээс явдаг Сувд аль хэдийнэ ирчихсэн л сууна. Дөнгөж хоёрдугаар курст ороод Оюутны зөвлөлийн даргаар сонгогдсон. Гялалзуулж өгсөн дөө. Бараг өдөр бүр л нэг шинэ санаа сэднэ. Сургуулийн захирлаа шахна. Оюутнуудаа манлайлахын хувьд жинхэнэ үзүүлж өгнө. Тэр эрчээ өдий болтол огт алдсангүй, харин ч улам энергижиж байгаад түүний чадвар оршино. Төрөлхийн хөдөлмөрч хүн гэвэл Сувд. Нийгмийг соён гэгээрүүлэх хэрэгцээ шаардлага жил ирэх бүр өссөөр байна. Нийгмийн ухамсар өдрөөс…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, сайжруулах зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Замын-Үүд дэх Авто тээврийн үндэсний төв, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг төрийн байгууллагад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хянав. Авлигын талаар мэдээлэх 110 утсаар иргэдээс ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хотын стандарт хяналтын газар зэрэг байгууллагын албан тушаалтнуудад хамаарах гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтын ажиллагааг хийв. Авлигын…

Дэлгэрэнгүй

“Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнууд “Нэг Хятад” бодлогын талаарх байр сууриа өөрчлөхгүй, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлын төлөө байгааг Японы Гадаад хэргийн шинэ сайд Камикава Ёко тус бүлгийн сайд нарыг төлөөлөн мэдэгдсэн байна. Тэрбээр Нью-Йорк хотноо болсон G7-гийн Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээний дараа дээрх мэдэгдлийг хийжээ. “G7-ийн гишүүд Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн салшгүй хэсэг болохыг дахин нотоллоо. Түүнчлэн Тайванийн талаар, түүний дотор “Нэг Хятад” бодлогын талаар баримталж буй байр сууриа өөрчлөхгүй” гэж сайд нарын мэдэгдэлд дурджээ. Үүний сацуу “Долоогийн бүлэг”-ийн сайд нар олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд…

Дэлгэрэнгүй

Англид электрон тамхийг хориглох асуудлыг хөндөж, шийдвэр гаргах түвшинд ярилцаж эхэлсэн байна. Учир нь хүний биед хортойгоос гадна байгаль дэлхийд сөрөг нөлөө үзүүлдэг нь нотлогдсон гэж үзжээ. Ялангуяа өсвөр насныхныг донтуулах аюул бодитой заналхийлж байгаа учир электрон тамхийг хориглох хууль гаргаж магадгүй болжээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын нэгэн хурал дээр эрх баригч МАН-ыг хатуухан шүүмжилжээ. Тэрбээр “Та нар МАН-аа хар л  даа. Яаж даварч байгааг хар. Яаж ард түмний мөнгөөр гулгиж байгааг хар.  Ямар ч сөрөг хүчингүй, хэлж ярих ард түмэнгүй юм шиг авирлаж байна. Улс орныг авч явах байтугай үг даах чадваргүй байна. АН-ын авч явж байсан Монголын цөөхөн ололтыг агаарт цацаад дууслаа, устгаад дууслаа. Цагдаа, хуулийн байгууллага нь МАН-ын хамгаалалтын алба болсон байна. Хийдэг юм нь PR, хүний тархи угаалт, өөрийгөө шүтүүлэх өвчин. Өөр юу хийж байгаа юм бэ? Хөөрхий ард түмний орлогыг яаж нэмэгдүүлэх юм, аж ахуйн нэгжийг яаж өөд…

Дэлгэрэнгүй

Автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал, Наадамчдын зам буюу Нисэх, Яармагийн чиглэлд явдаг Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кино театр” Ч:9 “Нисэх – Нарны гүүр – Хүнсний 4-р дэлгүүр” Ч:77 “Нисэх – Яармаг – 120 мянгат” чиглэлүүд өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нөөс эхлэн 06:00 цагт үйлчилгээнд гардаг боллоо. Тус чиглэлүүдэд нийтийн тээврийн 42 хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна. НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан парламент болон түүний ажлын албаны үйл ажиллагаа, сорилт бэрхшээл, тэр бүхнийг даван туулах шийдэл, арга зүйн талаар туршлага солилцох зорилгоор ХБНГУ-ын Бундестагийн Тамгийн газарт ажиллав. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Монгол Улсын төрийн байгуулалд оруулж буй томоохон өөрчлөлтийг зөв зүйтэй хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг бүрэн хангах үүднээс тэрбээр парламентын ардчилал, парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын сургамж, туршлагыг судалж байна. Энэхүү туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд тэрбээр Германы Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Парламент болон гишүүдийн асуудал эрхэлсэн дэд дарга, хатагтай Рут Лангтай албан ёсны уулзалт хийж, Холбооны…

Дэлгэрэнгүй

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Петар Зафиров нар нээж, оролцогчдод баяр хүргэв. Таван өдөр үргэлжлэх сургалтаар гамшиг, онцгой байдлын үеийн нөхцөл байдлын үнэлгээ хийх, хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд хамгааллын асуудлаар мэдлэг олгож сургагч багш нарыг бэлтгэх юм. Сургалтад Барилга хот байгуулалтын яам, Дэлхийн зөн, Улаан загалмай нийгэмлэг, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, 12 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, эмч сэтгэл зүйч, аврагч зэрэг 31…

Дэлгэрэнгүй