Зохиогч: Admin

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын “Рокс” группийн удирдах зөвлөлийн дарга, MSB банкны ТУЗ-ийн дарга Тран Ан Туан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Тодруулбал, эдгээр мега төслөөс эхний ээлжид нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар метро төслийн нэгдүгээр шатны нээлттэй тендерийг зарласнаас гадна трамвайны нэгдүгээр шугамын трассыг тодорхойлж, ТЭЗҮ-ийг боловсруулж буй. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг…

Дэлгэрэнгүй

Зургаан хүн угаартаж нас  барсан нэн харамсалтай хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хайртай ээжийгээ, дүү нараа, хамаатны хүмүүсээ алдсан О.Одбаяр дүүд гүн эмгэнэл илэрхийлье! Эмч хүн, эцэг хүн, Улсын Их Хурлын гишүүний эрхийн хүрээнд гурван хоногийн өмнө болсон Утааны ерөнхий сонсгол ахалж ажилласны хувьд үнэхээр их харамсаж байгаагаа илэрхийлж байна. Хайртай бүх хүмүүсээ, бүтэн бүлээн гэр бүлээ нэгхэн шөнийн дотор алдах шиг харамсалтай, гарз хохирол энэ хорвоод хаана байх билээ! Дахин эмгэнэл илэрхийлье. Гурван хоногийн өмнө болж өнгөрсөн Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголоор ил болсон “шахмал түлшний стандартын зөрчил”-д маш яаралтай залруулга, сайжруулалтаа хийхийг шаардаж байна. 50 000…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах албан бичиг боловсруулсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө үнэгүйдсэн. Би өөрөө сэтгүүлч байхдаа Л.Оюун-Эрдэнэ сайдын дарамтад өртөж байсан. Эрх мэдлээ тогтоон барих, тэлэх, бэхжүүлэхийн тулд хэрэглэж байгаа арга нь өөрөө энэ хүний хандлагыг харуулж байна. Монгол төр, Монгол Улсын Засгийн газар ийм хандлагатай хүмүүсийн гарт тогтож болохгүй. Өнөөдөр хүмүүс хоорондоо утсаар ч ярьж чадахаа больсон, жагсаал хийж болохоо байсан. Жагсаал хийе гэхээр санхүүжүүлсэн компаниудыг дарамталдаг. Юу ч хийж болохоо больсон. Бүгдийг нь барьж чадна гэж тооцсон. Гэтэл тэгэх боломжгүй гэдгийг дэлхийн түүх өөрөө хэлнэ. Энэ бол зөвхөн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн суманд (2025.02.06) ажиллалаа. УИХ-ын намрын чуулганаар 30 жил гацсан мега төслүүдийн чөдрийг тайлсны нэг нь 90 мВт-ын хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц юм. Баруун бүс эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортлон авч байна. Тиймээс Ховд голын Шижигтийн хавцалд баригдах уг усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн 5 аймаг эрчим хүчээр хангагдах бөгөөд барилгын ажлын хугацаанд 800-1000 ажлын байр бий болох боломжтой. Түүнчлэн, баруун бүсийн аймгууд эрчим хүчний хангалттай эх үүсвэртэй болсноор үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэх юм. Ийнхүү баруун…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заагдсан байршлын гараашнуудыг буулгаж нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд хийгдэж буй. Тус ажлын хүрээнд Баянгол дүүргийн 4, 12, 13, 18 дугаар хороодын нийт дөрвөн байршилд  нийтийн эзэмшлийн талбайд байсан хуучин гараашнуудыг буулгасан. Чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажил дуусаж улсын комисс хүлээн авлаа. Бүтээн байгуулалтын талбайд авто машины зогсоол, пандус, явган зам, дугуйн зам, спорт талбай, тоглоомын талбай, тайз, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж, ногоон байгууламж, сандал сүүдрэвч, хогийн сав байршуулж тохижилтын ажлыг тус тус гүйцэтгээд байна. Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Люксдаймонд” ХХК,…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хот орчимд газрын гүний дулааны нөөцийг тодорхойлох урьдчилсан суурь судалгааг хийх гурван талт гэрээг өнөөдөр байгууллаа. Тус судалгааг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хийж гүйцэтгэх юм. Газрын гүний дулааны нөөцийг тодорхойлсноор байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй дулааны тогтвортой эх үүсвэрийг төсөл, хөтөлбөрүүдэд нэвтрүүлэх өндөр ач холбогдолтой. Улаанбаатар хот 2025 оныг Бүтээн байгуулалтын жилээр зарлаж, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй билээ. Төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газрын зүгээс мөн дэмжиж, 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон тодорхойлж,…

Дэлгэрэнгүй

Гэр бүлийн 6 гишүүнээ угаарын улмаас алдсан 17 настай цэрэг хүү О.Одбаяр өнөөдөр Төрийн ордны гадна сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний гэр бүлийн 6 гишүүн өнгөрөгч нэгдүгээр сарын 23-24 нд шилжих шөнө угаартаж хорвоог орхисон юм. Тэрбээр: “Би гэртээ өнгөрсөн сарын 26-нд чөлөөгөөр ирсэн. Гэртээ ирэхэд ах “миний дүү тайван байгаарай гээд гэртээ орсны дараа ээж, дүү нар маань, ах өнгөрсөн гэж хэлсэн. Надад маш их харамсалтай байна. Миний амьдрал бүрхэг болчихлоо. Дүү нар маань юу ч мэдэхгүй жоохон хүүхдүүд байсан. Ээж маань нэг компанид үйлчлэгч хийдэг байсан. Дүү нар маань 17, 15, 9, 6 настай байсан. Ээжтэйгээ хамгийн сүүлд 12-р…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхэд эрсдэлийн түвшин “дунд” үүнээс Баян-Өлгий, Завхан, Увс “маш их” эрсдэлтэй байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байгаа тул өвөлжилт хүндэрч…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн Жаргалант суманд ажиллалаа. Ховд хотын иргэд, хоршоологчид, хууль, шүүхийн байгууллагын төлөөлөл болон бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсов. 2025 оны улсын төсөвт баруун бүсийн 5 аймагт нийт 115 төсөлд 349,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тусгасан. Тухайлбал, Ховд аймгийн 9 суманд гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ, бохир усны гол магистрал шугамын 2 дугаар ээлж, “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт зэргийн хөрөнгө оруулалтыг багтаасан байна. Улсын Их Хурлаас 30 жил гацсан мега төслүүдийн чөдөр тайлсны нэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн 90 кВт-ын УЦС юм.…

Дэлгэрэнгүй

Төрийн болон эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээг нэг дор шуурхай үзүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд төрийн үйлчилгээний цогцолбор барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Цогцолбор барилга 18х14.3 метр хэмжээтэй гурван давхар бөгөөд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэс ажиллах зориулалтаар орчин үеийн шийдлээр баригдсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой лифттэй, авто зогсоолтой, зоорьтой барилга гэдгээрээ онцлог. Тус цогцолбор барилга ашиглалтад орсноор хорооны 1522 өрхийн 5371 иргэнд төрийн анхан шатны үйлчилгээ, нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламжийг цогцоор нь хүргэх боллоо.  Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ‘’Гурванбулаг сод᠋’’ ХХК барилгыг барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн…

Дэлгэрэнгүй