Зохиогч: Admin

Лхагва гаргийн орой АНУ-ын нийслэл Вашингтон хотод “CRJ700” зорчигч тээврийн нисэх онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлджээ. Колумбийн тойргийн Гал түймэртэй тэмцэх болон яаралтай тусламжийн албанаас мэдээлснээр, цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөний дараа зорчигч тээврийн онгоц Рональд Рейганы нэрэмжит нисэх онгоцны буудлаас холгүй Потомак голд унасан байна. АНУ-ын иргэний нисэхийн удирдах газраас (FAA) мэдээлснээр, уг онгоц нь “PSA Airlines” компанийн онгоц бөгөөд орон нутгийн цагаар 21:00 цагийн орчимд газардах үедээ “Sikorsky H-60” нисдэг тэрэгтэй мөргөлдсөн байна. Уг онгоц Канзас муж улсын Вичита хотоос Вашингтон хотын чиглэлд “American Airlines” компанийн нислэгийг үйлдэж байжээ. Онгоцонд 60 зорчигч байсан тухай “Reuters” агентлаг “American Airlines” компанийн мэдээллийг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газар 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хурдан морины уралдааныг 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зохион байгуулах асуудлыг аймаг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлж байгаа талаар мэдээлэл хийсэнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос дараах байр суурийг өнөөдөр /2025.01.30/ илэрхийллээ. Үүнд:  Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг, амлалтуудаа…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан тохиолдолд хураамж авахгүй байх журам 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Тус журамд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар хүндэтгэх шалтгаантай иргэдээс хураамж авахгүй байх өөрчлөлт орууллаа. Уг захирамж хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, нийслэлд бүртгэлгүй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг дараах тохиолдолд төлбөрөөс чөлөөлнө. Эрүүл мэндийн шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, үүнийгээ нотолсон; Оршуулгын үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт хуанлийн 14 хоногоос илүүгүй…

Дэлгэрэнгүй

2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 10,000 тн мах бэлтгэж энэ оны гуравдугаар сарын 20-ноос худалдаанд нийлүүлэхээр төлөвлөжээ. Бэлтгэн нөөцөлсөн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж нийлүүлэлтийн зохиомол хомсдол үүсэх, үнийн хөөргөдөл бий болохоос урьдчилан сэргийлэх, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Монополын эсрэг газар даалгав. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж, зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ.

Дэлгэрэнгүй

Засгийн газрын хуралдаанаар тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон ашигт таримлыг нутагшуулах, тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2025 оны хоёрдугаар сарын 01-нээс эхлүүлэхээр болж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Газар тариалан, мал аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авч, хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөжээ. “Атар-4” аяны хүрээнд хөрс хамгаалал, ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, ложистик, инноваци, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдлийн менежмент, гадаад худалдаа зэрэг…

Дэлгэрэнгүй

Авто осол буурахгүй байна. Өглөө гэрээсээ гараад орой эсэн мэнд харих баталгаа алга. Энэ нь жолооч нарын хариуцлагагүй, ухамсаргүй, соёлгүй хандлагатай шууд холбоотой. Замын хөдөлгөөнд оролцож байж гар утсаар ярьдаг, юм иддэг, утас, таблетаар элдэв бичлэг үздэг сөрөг үзэгдэл том оврын автобусны жолоочоос эхлээд хувийн машинтай хүмүүсийн дунд хэрээс хэтэрлээ. Тээврийн цагдаагаас өдөржин анхааруулж байгаа ч энэ төрлийн хэрэг зөрчил буурахгүй байна. Миний жолооны ард хүний амь нас, эрүүл мэнд бий гэж бодох ухамсар жолооч нарт даанч алга! Маш шийдвэртэй тэмцэж, хатуу арга хэмжээ авахгүй бол гэмгүй хүмүүс хохирч гүйцлээ! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааныхаа талаар Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд өнөөдөр (2025.01.29) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Төрийн ордонд болсон хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Г.Очирбат, Д.Батбаяр нар оролцов. Байнгын хороо намрын чуулганы хугацаанд 10 удаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран хоёр удаа тус тус хуралдаж, нийт 21 асуудлыг хэлэлцэн, хуулийн гурван төсөл, Улсын Их Хурлын тогтоолын хоёр төслийн талаар шийдвэр гаргасны зэрэгцээ эрхлэх асуудлынхаа хүрээнд Байнгын хорооны 12 тогтоолыг баталжээ. Мөн Засгийн газрын гишүүд болон холбогдох байгууллагын нийт есөн мэдээлэл, тайланг сонсож, нийт зургаан ажлын хэсэг байгуулан ажиллаж…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын ажилтан, албан тушаалтнуудад авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөт сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн удирдах албан тушаалтнууд болон үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилогдсон ажилтнуудад авлигын эсрэг сургалтыг 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тус компанийн хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар У.Номин-Эрдэнэ, Г.Ариунзаяа нар “Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд авлигын ойлголт, үүсэж буй…

Дэлгэрэнгүй

Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар томилогдож, 29-нд танхимын сайд нараа УИХ-д танилцуулж байв. Түүний Ерөнхий сайдаар дөрвөн жил ажиллаж буй он гарч, ой нь болоход Сүхбаатарын талбайд жагсаалтай угтаж, шүүх байгууллага мэдэгдэлтэй “тэмдэглэв” бололтой. Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ ингэж дөрвөн жилийн өмнөх энэ өдөр Засгийн газрыг тэргүүлж эхлэхдээ УИХ-ын чуулганд хийх дөрвөн зорилт дэвшүүлж байжээ. Тэгэхэд тэрээр эхний зорилтоо “Нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана. Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ…

Дэлгэрэнгүй

Сүүлийн өдрүүдэд “Тавантолгой түлш” компанийн шахмал түлшний үнэ 3-р сарын 1-нээс нэмэгдэнэ” гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ асуудлыг тус компаниас тодруулахад “Ташаа мэдээлэл байна. 25 кг-тай нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдаалж байгаа. Үнэд өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар борлуулалтын 555 цэгээр шахмал түлш борлуулж байна. Үйлдвэрлэл, түгээлт хэвийн, нөөц хангалттай байна” гэлээ. Тус компани зүүн болон төвийн үйлдвэртээ хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Борлуулалтын цэгүүдийн захиалгын дагуу хоногт 2500-3000 тонн түлшийг борлуулалтад гаргаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 26 агуулахад 50 гаруй мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна гэж тус компаниас мэдээллээ.

Дэлгэрэнгүй