Зохиогч: Admin

Засгийн газрын хуралдаанаар “Орон даяар гашуудал зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарлаа. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбатыг сүүлчийн замд нь үдэх өдөр буюу  2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 25-ны 00.00 цаг хүртэлх хугацаанд соёл урлаг, биеийн тамир, спортын тоглолт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо. Энэ өдрийн 12.00 цагт улс орон даяар автомашин, галт тэрэг, цахилгаан станцын дуут дохиолол өгч, төрийн албан хаагчид нэг минут зогсож…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай төслийг хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Тус хэлэлцээр нь хоёр талд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд…

Дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн газарт сүүлийн гурван өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна. Иргэний гомдол: Иргэн Д.Чимэдцэрэн энэ сарын 19-нд Ч:32б чиглэлийн 25-071 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татаж байхад нь шаардлага тавихад хүлээн аваагүй тул арга хэмжээ авч өгнө үү хэмээн 7004-4040 дугаарт гомдол гаргасан. Шийдвэрлэлт: 25-071 гарааш дугаартай Ч.Буяндалай жолоочид гаргасан гомдлыг хянаж, Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 дүгээр заалтаар 25 нэгжээр торгов. Иргэний гомдол: Баянгол дүүргийн 14-р хорооны иргэн Булгаа Ч:71 чиглэлийн 01-114 гарааш дугаартай автобусны жолооч…

Дэлгэрэнгүй

Хэрвээ Оростой гал зогсоох хэлэлцээр байгуулбал Украиныг Оросын болзошгүй халдлагаас хамгаалахын тулд хамгийн цөөндөө гэхэд Европын 200 мянган энхийг сахиулагч манай улсад байх шаардлагатай гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт мэдэгджээ. В.Зеленский Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд орсноос хойш нэг өдрийн дараа хийсэн мэдэгдэлдээ, Европ үүнд анхаарах ёстой гэж хэлсэн байна. Түүний хэлснээр, Европын орнуудын 200 мянган энхийг сахиулагч гэдэг бол шаардлагатай хамгийн бага тоо бөгөөд түүнээс цөөн бол ямар ч үр нөлөөгүй ажээ. Украины Ерөнхийлөгч Швейцарын Давос хотноо болж буй дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Европын орнуудыг Оросоос тусгаарладаг далай байхгүй гэдгийг мартаж болохгүй”…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд өнөөдөр /2025.01.21/ Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуульд ажиллалаа. Үдээс өмнө Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус уулзалтад Байнгын хорооны дарга Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, О.Батнайрамдал, С.Эрдэнэбат, О.Саранчулуун, Ж.Галбадрах, Г.Дамдинням, А.Ганбаатар, Н.Алтаншагай, Б.Хэрлэн болон их, дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, удирдлагын төлөөлөл, эрдэмтэн багш нар оролцлоо. Байнгын хорооны дарга Ч.Ундрам “Шинэчлэн баталсан Боловсролын тухай хууль хэрэгжиж эхлээд нэг хичээлийн жил өнгөрлөө. Салбар, салбарт асуудал бий. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхээр Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдсан.…

Дэлгэрэнгүй

Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөс сонгогдсон нь манай ахмад улстөрч Э.Бат-Үүлийн ундууцлыг ихээр төрүүлж байгаа юм. Тэрбээр өмнө нь “Д.Трамп ялсан нь дэлхийн дарангуйлагчдыг оодруулна” гэж бичсэн бол Д.Трампыг тангараг өргөсний дараа “Трампаас хойш: Монгол орон жинхэнээсээ Хятад, Оросын “дотоод хөрш” болно.  Хятад Орос хоёр тохиролцоод Монголыг говь, хангайгаар нь зааглаж хувааж авна уу; эсхүл Хятад нь “алдагдсан нутаг” гэж шаан Оросын эс үйлдлээр Монголд цэргийн ажиллагаа явуулна уу, хоёулаа нийлээд Монголыг “Хойд Солонгос” болгоно уу хэнд ч хамаагүй болно! Жижиг Монголыг өмгөөлөх НҮБ, ОУЭШ, Эрх чөлөөт улсуудын эвслийг Трамп бүгдийг нь Путины дэмжлэгтэйгээр устгана, үгүй дээ тамиргүй болгоно! Уг нь НҮБ, их…

Дэлгэрэнгүй

Дональд Трамп даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш хэдхэн цагийн дараа Жо Байдены гаргасан 78 зарлигийг хүчингүй болгох тухай баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ. Мөн түүний гарын үсэг зурсан бусад баримт бичиг нь хууль бус цагаачлалтай тэмцэх, АНУ-ыг Парисын уур амьсгалын хэлэлцээр болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүрэлдэхүүнээс гаргахтай холбоотой байлаа. Түүнчлэн Д.Трамп Капитолын ордонд болсон үймээн самуунд оролцсон 1500 гаруй хүнд өршөөл үзүүлнэ гэж мэдэгдсэнээр 2021 оны нэгдүгээр сарын 6-ны үйл явдлаас үүдэн яллагдагчаар татагдсан бараг бүх хүн өршөөлд хамрагдах бололтой. Мөн шинэ Ерөнхийлөгч TikTok нийгмийн сүлжээний хоригийг хэрэгжүүлэх хугацааг 75 хоногоор хойшлуулах тухай баримт бичигт гарын үсэг зуржээ. Уг хуулиар хоригийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр сонголт олгож байгаа боловч  АНУ дахь TikTok-ын хувь заяа эргэлзээтэй хэвээр байна гэж CNN мэдээлснийг…

Дэлгэрэнгүй

Цахилгааны хэт ачаалал, цахилгааны угсралт, ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд: Цахилгааны угсралтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх Стандартын шаардлага хангасан кабель, утас, цахилгаан хэрэгслийг ашиглах Шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж, хайлсан гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх Олон цахилгаан хэрэгслийг нэг дор зэрэг залгахгүй байхыг НОБГ анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд холбосон. Тус батарей хуримтлуурын станц нь 2025 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл нэг сар гаруйн хугацаанд төвийн сиcтемд 7.566.000 киловатт.цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний оргил ачааллын үед онцгой хувь нэмэр оруулж байна. Батарей хуримтлуурын станц нь шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хурааж, оргил ачааллын үед буцаан төвийн системд нийлүүлэх тохируулгын системтэй. Мөн төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд энэ албан тушаалд томилогдож байв. Түүнийг анх Ерөнхий сайдаар томилогдоход л “Томилолтын хугацаа нь зургаан сар” гэж ярьж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн хугацааг зургаан сараас нь хойш залгасан. Тухайн үед COVID-19 гээд иргэдийн хөл хориотой, улсын хил хаалттай, эдийн засаг хасах заачихсан байсан. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ шиг дөнгөж хоёр дахиа УИХ-ын гишүүн болсон улстөрч тэр үеийг даагаад гарна гэдэгт итгэх хүн байгаагүй хэрэг л дээ. Харин тэр явсаар байгаад өнөөдрийг хүрэв. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд түүнийг эсэргүүцсэн гурван ч том жагсаал боллоо. Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцсэн идэвхжилүүдийг эргэн харвал их сонин зүйл харагддаг. Цаг хугацааны…

Дэлгэрэнгүй