Зохиогч: Admin

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Өнөөдөр Засгийн газар хуралдлаа. Гурван зорилготой хуралдсан гэж ойлгож болно. Нэгдүгээрт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Сайд нарт өгсөн албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн. Хоёрдугаарт. Арванхоёрдугаар сарын 20-ноор тасалбар болгож, оны эцсийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн урьдчилсан байдлыг хэлэлцсэн. Гуравдугаарт. Нийслэлийн агаарын бохирдлын талаар Үндэсний хороо болон Нийслэлийн дүгнэлт, шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Ингээд хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудлуудыг тоймлон мэдээлье. o   Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт таван хувь, валютын нөөц 4.9 тэрбум, оны…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.12.19) Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллага, Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуульч, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээх талаар хөндсөнийг иргэдийн төлөөлөл эсэргүүцэж, их говийн дархан цаазат бүс нутагт зам тавьж, боомт нээх нь тус газрын ховор амьтан, ургамлыг устгах аюултай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Уулзалтын эхэнд, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү боомт нээхийг эсэргүүцэж буй 20000 хүний гарын үсэг цуглуулсан талаар дурдаад асуудлыг дан ганц эдийн засгийн ач холбогдол талаас авч үзэх нь байгаль…

Дэлгэрэнгүй

Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлэв 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх явцад их хэмжээний эмийг ундаа, жүүсний тетрапак сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн байцаагч нар Алтанбулаг боомтод ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ “Тоёота” маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Монгол улсын иргэдийг ачааг шалгажээ. Ингэхэд “Gold 100%” ундааны 10, “Чокопай” жигнэмгийн 6, мөн “өглөөний хоол”-ны 10…

Дэлгэрэнгүй

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй

ОХУ-ын Хар тэнгисийн эрэг орчмын Сочи хотод аадар бороо орсны улмаас гол үерлэж, орон сууцны хорооллын подвалуудад их хэмжээний үерийн ус буужээ. Тус хот нь 450.000 хүн оршин суудаг бөгөөд аялал жуулчлалын амралтын бүс юм. Оросын өмнөд бүс нутагт хэдэн өдөр үргэлжилсэн аянга цахилгаан, мөндөр, хүчтэй салхи, цас бороо холилдон хур тунадас орсон талаар Цаг уурчид мэдээлсэн байна. Сочи хотын Херота гол үерлэж, хэд, хэдэн байшин усанд автсан гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны Краснодар бүс нутгийн салбараас мэдээлж, бүс нутгийн хариу арга хэмжээ авах төвөөс тус бүс рүү шахуургын төхөөрөмжийг илгээсэн гэж мэдэгджээ. Онцгой байдлын ерөнхий газар

Дэлгэрэнгүй

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид авлига авсан, шүүгчид хээл хахууль өгөхийг оролдсон хэргээр 2021 оны гуравдугаар сард оноосон ялыг Парисын давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. Тэрбээр одоо цахим бугуйвч зүүж, нэг жилийг гэрийн хорионд өнгөрүүлэх ёстой. Түүнд эхлээд гурван жилийн хорих ял оноосон боловч хоёр жилийг нь эчнээ ялаар сольжээ. Саркози шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Парисын давж заалдах шүүхэд хандсан боловч 2023 оны тавдугаар сард ялагдсан юм. Шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр үлдсэн бөгөөд хэрэв тэрбээр цахим бугуйвч зүүхийг зөвшөөрвөл  ялын хугацааны нэг жилийг гэртээ өнгөрүүлэх боломжтой гэж шүүх шийдвэрлэсэн байна. Лхагва гарагт болсон хуралдааны үеэр давж заалдаад ялагдал хүлээсэн Николя Саркози…

Дэлгэрэнгүй

НИТХ болон НЗДТГ хамтран сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг агаарт гарах боломж нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуулга явуулсан. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Иймд энэ бямба гараг буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн доорх цагийн хуваарийн дагуу “Сүхбаатарын талбай – Скай ресорт”, “Офицеруудын ордон – Тэрэлж” чиглэлд нэмэлт автобус явахаар боллоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан өнөөдөр (2024.12.19) Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурахад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар оролцов. Тус стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлнэ хэмээн заасан. Уг стратеги зорилтын хүрээнд хууль тогтоомжид хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдана гэж үзэж буй. Тиймээс хуульд хүн төвт үзэл баримтлалыг бий болгоход Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудтай…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2024.12.18) тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ахалж байгаа бөгөөд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн технологид стандартын болон горимын алдаа гарсан эсэхийг нягтлан шалгах чиг үүрэгтэйг тэрбээр танилцуулав. Ажлын хэсэг 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсанаас өнөөдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, М.Энхцэцэг, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, мөн ажлын хэсгийн ахлагч Д.Энхтуяа нар танилцав. “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, борлуулалт, санхүүгийн байдал болон технологийн талаар гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, ерөнхий инженер Ц.Алтансүх, Санхүү,…

Дэлгэрэнгүй

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар тус тус нэмэгдүүлж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689,000 (зургаан зуун наян есөн мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн…

Дэлгэрэнгүй