Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХТГ, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс”, “Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд тусгай байр эзэлсэн нийслэлийн “Эрдмийн өргөө” сургуулийн 11и ангийн сурагч А.Энэрэлийн “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс” бичвэрийг толилуулж байна. Би эрх чөлөөт улсын иргэн… Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэсэн энэ хэдхэн үгэнд бидний амьдралын асар үнэтэй, юугаар ч орлуулшгүй үнэт зүйл оршин байдаг. Хүн өвдсөн үедээ эрүүл байхын сайхныг, үхэл үзэхээрээ элэг бүтэн байхын үнэ цэнтэйг, алдсан үедээ амар амгалангийн учрыг тунгаадаг шиг бид эрх чөлөөт улсад хүн болж төрсөн болохоор…
Зохиогч: Admin
Оны төгсгөлд Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Татвар, нийгмийн даатгалын хуулиудыг эргэж харна” гэсэн нь олон хүнд итгэл төрүүлэх шиг боллоо. Учир нь өнөөдөр монголчууд татварын дарамтад бүрэн орсон. Аж ахуйн нэгжүүд өндөр татвараа төлөхийн тулд бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмснээр тэр нь иргэдийн шууд худалдан авалтад нөлөөлөөд удаж байна. Үе үеийн эрх баригчид, Засгийн газар татварыг бууруулна гэсэн амлалтаар гарч ирдэг. Өнгөрсөн удаагийн Их хурлын сонгуулиар ч гэсэн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа нь татварт чиглэсэн байсан. Харин сонгуулийн үр дүнгийн дараа гурван нам эвсэж засаг байгуулсан. Үүнийг зарим нь сөрөг хүчингүй боллоо, хяналтгүй учраас идэж уух нь хэрээс…
НАТО-гийн орнууд батлан хамгаалахын жил тутмын зардлаа Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 5 хувьд хүргэх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп даваа гарагт хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгджээ. Тэрбээр мөн Европын орнууд Украинд илүү их дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн байна. Украинд үзүүлж буй дэмжлэгийн талаар түүнээс асуухад “Европ илүү ихийг хийх ёстой” гэж хариулжээ. “Ерөнхийлөгч Владимир Зеленскийд энэ талаар илэн далангүй хэлсэн, Европ тивийнхэн энэ дайнд зориулж буй мөнгөний өчүүхэн хэсгийг л бүрдүүлж байгаа явдал юм. Хүссэн ч эс хүссэн ч үүнд Европ /АНУ-тай харьцуулахад/ илүү их хамаатай. Бид тэднээс далайгаар тусгаарлагдсан. Яагаад бид украинчуудын төлөө Европтой харьцуулахад тэрбум тэрбум…
Мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн тооллогын дүнгээр нийслэлийн хэмжээнд 2024 оны эцэст 412.779 толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оноос 3.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Малын тоог бүсчлэлээр нь авч үзвэл: 39.3 хувь нь Багануур дүүрэгт; 17 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт; 13.4 хувь нь Баянзүрх дүүрэгт; 12 хувь нь Хан-Уул дүүрэгт; 11 хувь нь Налайх дүүрэгт; 7.3 хувь нь Багахангай дүүрэгт тус тус тоологджээ. Мөн нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал тоологдоогүй байна. НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2025.01.08) Төрийн ордонд болж байна. Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэв. Эх орныхоо өнцөг булан бүрээс мянга мянган нөхдөө төлөөлөн энэ танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт ахмадууд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэндээ айлчлан ирсэн шинэ оны мэндийг дэвшүүлж, 2025 ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг Улсын Их Хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсэн ерөөж мэндчилж байна.…
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2024.01.08) Төрийн ордонд эхэллээ. Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд 900 орчим ахмад настан оролцож буй юм. Ахмадын үндэсний чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Тэрбээр, ахмад настны нийгмийн асуудлыг өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хандлагын үүднээс иж бүрэн, цогцоор нь харж шийдэхийн тулд тэдний эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, идэвхтэй амьдрал болон нийгмийн оролцоо, эрхийг хамгаалах асуудлуудыг нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатайг онцолж, чиг үүргийн яамд болон холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтанд хуулиар хүлээсэн үүргээ…
(Ардчилсан шинэ Үндсэн хууль анх батлагдсан түүхэн дурсамжаас) 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын 91 дүгээр тойргоос Ардын Их Хурлын депутатаар сонгогдож 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад өөрийн биеэр оролцсондоо баярлаж байдаг юм. 1991 оны намар 428 депутат цугларч 76 хоногийн дотор багтааж шинэ Үндсэн хууль хэлэлцэж баталсан билээ. Эдгээр 428 депутатууд улс орны өнцөг булан бүрээс ирсэн ажилчин, малчин, тариаланч, улстөрч, сэтгүүлч, хүн малын эмч, тамирчин олон намын төлөөлөгч, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйн дарга гээд Монгол Улсын бүхий л давхаргын хүрээнийхэн байлаа. Шинэ Үндсэн хуулийг батлахад нэлээд…
Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 2-3 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгасан. Мөн төвд ажиллах 1,500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран сургаж эхлэх юм. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах энэ төвийг аль болох богино хугацаанд барьж, ашиглалтад оруулахын төлөө хичээж ажиллахыг захилаа. Ерөнхийлөгч өмнө нь захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад…
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн жагсаал ням гарагт буюу өчигдөр түүний өргөөний гадна нэгэн зэрэг болжээ. Жагсагчдыг цагдаа нар тусгаарлаж байв. Цас орж цаг агаар таагүй байсан хэдий ч жагсаалуудад хэдэн зуун хүн оролцжээ. Эсэргүүцэгчид Юныг шүүхийн шийдвэрийн дагуу баривчлахыг шаардсан байна. Шүүхийн тогтоолыг гүйцэтгэх хугацаа нэгдүгээр сарын 7-нд шилжих шөнө дуусах юм. “Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба гэмт хэрэгтнийг халхавчилсаар байхад өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газрынхан тайван байж чадахгүй” гэж сөрөг хүчний нэгэн идэвхтэн хэлсэн байна. “Эх орон, ардчиллыг хамгаалах” хэрэгтэй гэж эсэргүүцэгчид ярьжээ. Ахмад настай нэгэн идэвхтэн Франс-Пресс агентлагт ярилцлага өгөхдөө…
Ер нь бол, Монголын улс төрд 2024 онд нэн шинэ түүх эхэлсэн. Тиймээс, 2025 оны улс төр өмнөх жилүүдийнхээс өөрөөр өрнөх “нигуур”-тай. Тодруулбал, 2024 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ыг холимог тогтолцоогоор сонгосон. Гишүүдийн тоог нэмж 126 гишүүнийг болгосон. Чухамдаа, үүгээр Монгол Улс хэзээ ч алхаж үзээгүй шинэ замаар орсон. Өөрөөр хэлбэл, үүнд суурилсан томоохон өөрчлөлтүүд дагаж гарсан. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн дараа гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Үүгээр 30 гаруй жил явж ирсэн уламжлал эвдэгдсэн. Үүнд олон нийт, тэр байтугай улстөрчид, улс төрийн намын гишүүд ч энэ хамтралыг цочирдсон байдалтай хүлээж авсан. Одоо ч хараахан дасаагүй агаад эвсэж хамтарсныг буруутгах…