Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн мэндэлсний баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ, 2022 оны хоёрдугаар сард эхэлж олон мянган хүний амийг авч одсон дайныг дуусгахын тулд хэлэлцээ хийхийг Украин, Орос улсуудад уриалав. Тэрбээр Христийн мэндэлсний баярыг тохиолдуулан дэвшүүлсэн “Urbi et Orbi” мэндчилгээндээ, Украины мөргөлдөөнийг онцгойлон дурдаж “хэлэлцээ хийх үүд хаалгыг нээх зориг”-той байхыг уриаллаа. Пап Франциск Гэгээн Петрийн сүмийн төв тагтан дээрээс сүмийн талбайд цугласан олон мянган сүсэгтэнд хандан хэлэхдээ “Дайны хөлд нэрвэгдсэн Украинд буун дуу зогсох болтугай!” хэмээв. Мөн “шударга бөгөөд бат бөх энх тайван тогтоохын тулд яриа хэлэлцээ, уулзалт хийх эхлэлийг тавихыг” уриаллаа. 2013 онд Ромын католик шашны…
Зохиогч: Admin
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цэргийн дүрэмт хувцастай, өндөр чилгэр өвгөн манай редакц дээр ирлээ. Энэ хүн бол Чингэлтэй дүүргийн тэргүүний ахмадын нэг, Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны ОУХМ, бэлтгэл хошууч Чулууны Цогоо юм. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, Байлдааны медаль зэрэг одон медалиар шагнагдаж байжээ. -Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Миний бие Хилийн цэргийн албанаас ажил, амьдралын гараагаа эхэлсэн хүн. Батлан хамгаалах яамны барилгын анги салбарт салаа, салбар, тусгай салааны захирагчаар ажиллаж байсан. Батлан хамгаалах яамны анги салбарт ажиллаж байсан минь их зүйлд сургарсан. Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Өмнөговь аймгуудад барилгын их бүтээн байгуулалтын ажилд оролцож явснаараа бахархдаг. -Анх хэдэн…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тус тус өргөн барилаа. Энэхүү хоёр төсөл нь УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төсөлд багтаж буй юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.25) Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг Э.Батшугар гишүүн өргөн мэдүүллээ. Эдийн засгийн өсөлт, хүн амын насны бүтэц, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны цар хүрээнд нийцсэн банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг их өгөгдөл, тоон мэдээлэл болон зээлийн мэдээллийн санд буй мэдээлэлд үндэслэж гаргах учиртай. Харин манай улсад зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх онооны аргалчлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах зохицуулалт байхгүй байна. Харин зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаас баталдаг болсноор үнэлгээнд суурилсан банк, санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэдгийг…
Ил захидал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16-ийн 12-т “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасныг үндэс болгон Монгол Улсын иргэн, эмч Ж.Хатанбаатар миний бие Монгол Улсын төрийн тэргүүн танд хандаж, дахин ил захидал илгээж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 1-ийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болсон хууль дээдлэх ёсыг Улаанбаатар хотын дарга болон түүний дор ажиллаж байгаа нэр бүхий албан тушаалтнууд уландаа гишгэж байна. Монгол Улсын Их…
Чингэлтэй дүүрэгт 2022 оноос “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн Монгол Улсын телехяналтын тоног төхөөрөмжийн (MNS6423:2019) стандартыг хангасан 4 мегапиксел үзүүлэлттэй 145 ширхэг камерыг анх 61 цэгт байршуулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 2539 камерыг 21 хороонд байршуулаад байсан юм. Тэгвэл тус дүүргийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камерыг байршуулах ажил дуусаж, Телехяналтын нэгдсэн камерын төвд холбожээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Дүүргийн 17 дугаар хорооны хэсгүүдэд камер суурилуулах ажил дууссан. Ирэх онд үлдсэн 18, 23 дугаар хороог камержуулснаар дүүргийн 24 хороо бүгд хяналтын камертай бүс болж байна. Ингэснээр Чингэлтэй дүүргийн Телехяналтын нэгдсэн камерын төвтэй холбогдон дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамжийг хянаж, гэмт хэрэг зөрчлийн урьдчилан…
Сайн туршлага Он солигдох мөч ойртож, байгууллагууд 2024 оны шилдэг ажилтнуудаа шалгаруулж байна. Бүтэн жилийн хугацаанд байгууллага, хамт олноо манлайлсан хүмүүсээ тодруулж алдаршуулах нь тогтсон уламжлал. Гэхдээ Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ) Олон улсын 3 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн амжилттай тасралтгүйгээр хэрэгжүүлж байгаагийн хувьд 2024 оны ажлынхаа үр дүнг өвөрмөц үзүүлэлтийг үндэслэн 8 номинациар дүгнэжээ. Үүнд: ГРАН ПРИ ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАГ ОЮУНЛАГ БАГ ШИНИЙГ САНААЧЛАГЧ БАГ ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТҮГЭЭГЧ ОНЫ ОНЦЛОХ АРГА ХЭМЖЭЭ БҮТЭЭМЖТЭЙ БАГ ЧАНАР САЙЖРУУЛАГЧ БАГ ХАМТ ОЛОН Өөрөөр хэлбэл, аливаа байгууллагын үйл ажиллагаа багийн ажлын чадавхиас хамаардаг учраас тэр шинж чанарыг нь гол шалгуур болгосон байна. ЦССҮТ…
Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд гацуур засаж, гэрэлт гудамжаар чимэглэсэн мөсөн гулгуурын талбайг бэлтгэж иргэдэд өдөр бүр үйлчилж байна. Шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлж, Их тойруугаас Бага тойрог хүртэлх Ж.Самбуугийн гудамжийн авто замын голоор алхдаг хэсгийг гэрлээр чимэглэн тохижуулжээ. Чингэлтэй дүүрэг шинэ оныг угтан арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэл өдөр бүр Тусгаар тогтнолын талбайд баярын хөтөлбөр зохион байгуулж байна.
МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай ярилцлаа. -МСНЭ Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг сэтгүүлчдээс уучлалт гуйхыг шаардлаа. Ер нь өндөр албан тушаалтнууд сэтгүүлчдийг асуулт асуухаар элдвээр загнах хандлага бий болжээ. Тэд иргэдэд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна уу. Эсвэл өөрсдөө асуудлаа мэдэхгүй болохоороо ингэж бултаж байна уу? -Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан, тэр албан тушаалаасаа Засаг даргаар томилогдсон, нэг үгээр бол сүүлийн хоёр бүрэн эрхийн хугацааг дамнуулан эрх мэдэл эзэмшиж байгаа хүн. Энэ фактыг яагаад хэлэх ёстой вэ гэвэл Х.Нямбаатар хувь хүн талаасаа ааш зан нь албан тушаалдаа “дасан зохицож” дарга…