Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 01-09-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга…
Зохиогч: Admin
СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа. Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК, “Грэйт роуд” ХХК, “ОЧТ” ХХК дараах гудамжуудыг цэвэрлэлээ. Баянхошууны гудамжны 251,950 м.кв Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 233,600 м.кв Зүүн, Баруун салааны 61,600 м.кв Товчооны замын 191, 600 м.кв Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм. Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ. Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ. Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм. Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна. Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7…
Сүүлийн жилүүдэд манай өсвөр насныхны дунд хэт халуун ногоотой, амтлагч ихтэй импортын хүнсний бүтээгдэхүүнүүд ихээхэн түгээмэл хэрэглэгдэж байна. Эдгээр нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байгаа ч олон хүүхэд, өсвөр насныхан энэ төрлийн бүтээгдэхүүнд донтож, өдөр тутмын хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэж байгаа нь эрсдэл дагуулах болоод байна. Энэ удаагийн сурвалжлагаар бид бодит хэрэглэгчид, эцэг эхчүүдийн санал бодол, мэргэжилтнүүдийн дүгнэлтийг багтаан хүргэж байна. Чанарын баталгаагүй хүнсэнд донтсоноо хүүхдүүд хүлээн зөвшөөрөв Бид нийслэлийн нэгэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жижиг судалгаа хийж, тэдний амралтын цаг болон хичээлийн дараа ямар хүнс ихэвчлэн хэрэглэдэг талаар асууж тодрууллаа. Сурагчдын дийлэнх нь амтлаг,…
БНСУ-д 1907 оны арваннэгдүгээр сард 12.4 см зузаан цас орсноос хойш Сөүл хотод 117 жилийн дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд 16.5 см зузаан цас орлоо гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, зургаан хүн бэртэж гэмтэн, орон нутгийн 200 гаруй нислэг цуцлагдсан байна. Иргэд хотын гудамжинд алхахад хажууд явж байгаа хүнээ ч харахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлжээ. Ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж. Эх сурвалж: Ройтерс
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 48.51 100.33 Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй байна гэж ОБЕГ мэдээллээ.
Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын зөрчил хурцдах төлөвтэй. Б.Энхбаяр хэд хоногийн өмнө “УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн төрсөн ахын хүүхэд “Админерал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Х.Хасбаатартай 2019 оноос хойш хамтарсан компани эзэмшиж, холбоотой байсан” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Хариуд нь УИХ-ын дарга няцаалт хийсэн. Тэгвэл сүүлийн хэд хоногт Б.Энхбаярыг ногоон автобусны хэрэгтэй холбоотой байх магадлалтайгаас гадна Хууль зүйн сайд байхдаа Хятадын компанид давуу эрх олгосон гэх мэдээлэл нэлээд өргөн хүрээтэй тархаж эхэллээ. Хаанаа шидсэн чулуу бол? Б.Энхбаярын хувьд Засгийн газрын тэргүүн рүү ч “ноцоод” үзсэн. Үүнээс үзвэл МАН-ын нөлөө бүхий эрхмүүд дотор үүссэн үл…
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Үндэсний эдийн засгийн зөвлөлийг удирдуулахаар Кевин Хассеттийг сонгожээ. Ингэснээр тэрбээр худалдаанаас эхлээд татварын асуудал, мөн төрийн зохицуулалт зэрэг засаг захиргааны бодлого боловсруулах ажлыг удирдахаар болж байна. Д.Трамп мөн хэн хаших нь тодорхойгүй байгаа гол албан тушаалуудын сүүлийнх нь болох АНУ-ын Худалдааны төлөөлөгчийг нэрлэснээр эдийн засгийн багаа бүрдүүлж дуусахад тун ойртож байна. Тэрбээр томилгооныхоо талаар “Truth Social” нийгмийн сүлжээний хаягтаа нийтэлсэн бөгөөд өмгөөлөгч Жеймисон Гририйг АНУ-ын Худалдааны төлөөлөгчөөр томилжээ. Д.Трампын өмнөх засаг захиргааны үед К.Хассетт Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийн даргын албыг хоёр жил хашиж байсан бөгөөд корпорацын татварыг бууруулах тухай Бүгд найрамдах намынхны саналыг дэмжиж, өндөр татвар ногдуулах Д.Трампын шийдвэрийг хамгаалж байв. Өдгөө 62 настай К.Хассетт түүнчлэн Д.Трампын хүргэн Жаред Кушнертэй цагаачлалын асуудлаар хамтран ажиллаж, Ираны газрын тосыг худалдан…
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан болон ургац хураалтын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан, -Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийн бүрдүүлэлтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах, -Өвөлжилт хүндэрч зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх болон малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах, -Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах, -Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, хүнсний ногооны механикжуулалт, хадгалалтын нөхцөлийг сайжруулах, газар…