“Сэлбэ” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Уг төслийн хүрээнд 158 га талбайд 12 мянган айлын орон сууцыг барих бөгөөд өнөөдрийн байдлаар 1620 иргэний газрыг чөлөөлж, нөхөн олговрыг шийдвэрлэлээ. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяраас тодрууллаа. Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу “Сэлбэ” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт…
Зохиогч: Admin
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр арванхоёрдугаар сарын 05-ны өдөр тус улсын Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъянд бараалхаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар ярилцав. Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтын талаар танилцуулж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцов. Талууд уул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, цахим хөгжил, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа харилцан илэрхийллээ. Эрхэм…
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2024.12.05) хуралдаан 12 цаг 53 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьж, Улсын Их Хурад уг хоригийг хүлээн авч, хуулийг хүчингүй болгосон. Төсвийг алдагдалгүй батлах хүрээнд төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий…
Нээлттэй нийгэм форумын судлаач Д.Энхцэцэгтэй ярилцлаа. -Дэлхийн маш олон оронд энэ жил сонгууль явагдаж байна. Эдгээрээс Азийн бүс нутгийн сонгуулиудын онцлог, үр дүнгийн талаар ярихгүй юу? -2024 он сонгуулийн супер жил боллоо. Гурван тэрбум шахуу сонгогч оролцсон 80 орчим сонгууль дэлхий даяар болж байгаа талаар олон улсын байгууллагууд мэдээлж байна. Азид нэгдүгээр сараас томоохон сонгуулиуд эхлээд боллоо. Жишээлбэл, Японы сонгууль 2024 оны аравдугаар сарын 27-нд болсон байна. Монгол Улстай ардчиллаараа ойролцоо яваа улсуудын нэг Тайванийн сонгууль нэгдүгээр сарын 10-нд, Өмнөд Солонгосын сонгууль дөрөвдүгээр сарын 10-нд болсон байна. Энэтхэгт Азидаа хамгийн том сонгууль зургадугаар сарын 1-нд, Индонезэд 204 сая сонгогч оролцсон…
ЦССҮТ-ийн уламжлалт арга хэмжээний нэг “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-т хүрэлцэн ирсэн МДХ-ны ахмад гишүүн, “Шударга журам” медальт, Хүндэт донор Р.Цэрэнпилтэй ярилцлаа. 7 хүүхдийн ээж ахмад донор маань одоо ч хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулсаар байгаа бөгөөд МДХ-ны явуулын 2 дугаар багийн ахлагчаар ажиллаж байна. -Та анх хэдэн оноос цусаа өгч эхэлсэн бэ? -Анх 1980 оноос цусаа өгч эхэлсэн. Тэр үед би 20 настай залуухан бүсгүй Архангай аймгийн Тариат сумын эмнэлэгт сувилагчаар ажилладаг байлаа. Өнөөдөртэй харьцуулбал тухайн үед осол аваар, өвчин эмгэг харьцангуй бага байсан. Гэхдээ л амьдрал буцалж байгаа хойно цусны хэрэгцээ шаардлага гарна шүү дээ. Би 1 дүгээр…
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.12.05/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцлээ. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 88 гишүүний 72 буюу 81.8 хувь нь дэмжсэн…
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2024.12.04) Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нар өргөн барилаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль,…
Нийслэл Улаанбаатар хотод нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчээр хангах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 10 жилд 27 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ хурдаараа 2030 он гэхэд 2,5 саяыг давах төлөвтэй байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл ерхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуух, 10 хувийг замын хеделгеенд оролцож байгаа 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцууд, унсэн сан, замын тоос шороо, ил задгай хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна. Агаарын бохирдлыг…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2025 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн…
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.04) нэгдсэн хуралдаан 11.01 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаарх Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын…