Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Jeju Air” компанийн өнгөрсөн долоо хоногт осолдсон нисэх онгоцны дуу хураагуурын мэдээллийг боловсруулах ажил удахгүй дуусна гэж Засгийн газраас томилсон мөрдөгчид өнөөдөр мэдэгджээ. Мөрдөгчид нисгэгчийн бүхээгийн дуу хураагчаас /CVR/ мэдээлэл авч, аудио файл болгон хөрвүүлж байгаа тухай Газар, дэд бүтэц, тээврийн яамны төлөөлөгчид өмнө нь мэдээлж байсан юм. Тэдний хэлснээр, уг ажиллагаа пүрэв гаргийн орой дуусах төлөвтэй байгаа ажээ. Мэдээллийг боловсруулсны дараа эрх баригчид аудио бичлэгт дүн шинжилгээ хийж, хөрвүүлэх төлөвтэй байна. Бүхээгийн дуу хураагч нь хөлгийн багийн гишүүдийн хоорондын яриа, нислэгийн хөдөлгөөний удирдлагатай тогтоосон харилцаа холбоо, бүхээгийн доторх янз бүрийн анхааруулах дохиог бүртгэдэг. Нислэгийн үеэр онгоцны хөдөлгүүр унтартал хоёр цагийн аудио бичлэг хийдэг байна. “Jeju Air” компанийн ням гарагт осолдсон “B737-800” онгоцны дуу хураагуурыг эмгэнэлт осол болсон өдөр харьцангуй бүрэн бүтэн байдалтайгаар гаргаж авчээ.…
Зохиогч: Admin
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 2-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой дараах төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, 2025 оны эхний 100 хоногт багтаан тодорхой үр дүн гаргах зорилгоор Ерөнхий сайдын албан даалгавар гарч, Засгийн газрын гишүүдэд үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор дараах арга хэмжээ авч…
Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу II сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, III дугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас II болон III сард зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, II сард нутгийн баруун хойд болон өмнөд хэсгээр, III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хоёрдугаар сарын агаарын дундаж температур…
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, автомашины дугуй, хуванцар зэрэг бусад хориглосон шатах материал түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна. Тус хяналт шалгалтын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын давхардсан тоогоор 6600, бусад төр захиргааны 4 байгууллага (НАОБТГ, ДЗДТГ, НОБГ, СШТХХ)-аас 4000, нийт 10.600 гаруй алба хаагч, ажилтан 2024 оны арванхоёрдугаар сарын 10-26-ны өдөр гэр хороолол бүхий 105 хорооны 75.044 айл…
Шинэ оны эхний өдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс найман төрлийн хууль, тогтоол хэрэгжиж эхэлнэ. Тэдгээр хууль, тогтоолыг танилцуулъя. -Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан тогтмол нэмэх хуультай болсон. Үүний дагуу УИХ 2025 оны төсвийн тухай хуулийг батлахдаа тэтгэвэр, тэтгэмжийг зургаан хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан юм. Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зориулан 297.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөв. -2024 оны байдлаар манай улсын төрийн албанд 226.2 мянган хүн ажиллаж байна. Эдгээрийн цалин энэ сараас эхлэн зургаан хувиар нэмэгдэж байгаа юм. УИХ 2025 оны төсвийн тухай хуулийг батлахдаа инфляцын түвшинтэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг зургаан хувиар нэмэх шийдвэр гаргасан билээ. -Ахмад настай аав, ээжээрээ тэтгэврийн зээл…
Гэр бүлээрээ, хамт олноороо, анд найзуудаараа 2024 оны амжилт бүтээл, ухаарал сургамжаа дүгнэж, 2025 онд хийх ажлаа төсөөлөн төлөвлөж, он солигдох торгон агшныг хүлээж буй эрхэм Монголчууддаа, хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол ахан дүүс Та бүхэндээ, ажил амьдралаараа Монгол Улстай холбогдсон хүн бүрд шинэ оны баярын мэнд дэвшүүлж байна. Та бид хамтдаа хил хязгаар хаалттай, түлш шатахууны хомсдолтой ковид, дайн зэрэгцсэн шинэ жилийг угтаж байсан. Гэсэн ч боомтын сэргэлтийн бүтээн байгуулалтын ажлууд жигдэрч, агаарын тээвэр либеральчлагдаж, ковидын өмнөх үетэй харьцуулахад аялал жуулчлал сэргэж, жуулчдын тоо хоёр дахин өссөн. Та бид хамтдаа Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэх, Эрдэнэтийн 49…
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн 4 байршилд нүхэн гарц байгуулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн есдүгээр сард нээсэн юм. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор Монгол Улсад анх удаа авто замын урсгал галт тэрэгний хөдөлгөөнөөс хамааралгүй болж, түгжрэлийг бууруулахад үр нөлөөгөө үзүүлж байгаа билээ. Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуурх 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж…
Бельги улсад тамхидалттай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд залуучуудын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг удаагийн электрон тамхи худалдаалахыг хориглохоор шийдвэрлэжээ. Европын Холбоо /ЕХ/ 2040 он гэхэд тамхинаас ангид үеийг бий болгох зорилт тавьж, 27 гишүүн улс дахь тамхи татдаг хүмүүсийн тоо одоогоор нийт хүн амын 25 орчим хувийг эзэлж байгааг 5 хувиас доош түвшинд хүртэл бууруулахыг зорьж байгаа юм. Харин ЕХ-ны зарим улс энэ хугацааг наашлуулахаар төлөвлөж байна. Электрон тамхи нь уламжлалт тамхинаас хор хөнөөл багатай гэж сурталчилдаг. Өнгөлөг сав баглаа боодол, анхилуун үнэртэй гэдгээрээ залуу хэрэглэгчдийн анхаарлыг татдаг бөгөөд хуруунд шингэдэг утааны эвгүй үнэрээс зайлсхийх давуу талтай байдаг. Гэхдээ электрон тамхи нь донтуулагч никотиныг мөн адил агуулдаг тул уламжлалт тамхийг хэрэглэхийн өмнөх үе шат болж магадгүй хэмээн шүүмжлэгчид үзэж байна. Бельги дэх Тамхинаас ангид нийгмийн төлөөх холбооны…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-д БНСУ-ын Өмнөд Чолла мужийн Мүан олон улсын нисэх онгоцны буудалд нисэх онгоц осолдож, олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд гүнээ харамсаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа амь насаа алдсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр энэ хүнд цаг үед монголчууд бид солонгосын анд нөхөдтэйгөө сэтгэл зүрхээрээ хамт байж, уй гашууг нь чин сэтгэлээсээ хуваалцаж байна хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Азербайжаны нийслэл Баку хотоос Оросын Грозный хот руу нислэг үйлдэж байсан “Embraer 190” зорчигч тээврийн нисэх онгоц осолдсоны дараа “аюулгүй байдлын асуудлаас” шалтгаалан “Azerbaijan Airlines” компанийн Оросын хэд хэдэн хот руу хийж буй нислэгийг зогсоожээ. Энэ тухай Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев “AZTV” сувагт ням гарагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. “AZAL компани Оросын долоон хот руу үйлдэх нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Үүний зэрэгцээ бид Оросын гурван хотоос Азербайжан руу хийх Оросын агаарын тээврийн компаниудын нислэгийг зогсоосон. Ингэснээр одоо 10 хот руу хийх нислэг зогссон бөгөөд энд юуны түрүүнд аюулгүй байдлын асуудлыг чухалчлан үзсэнийг дурдах нь зүйтэй” гэж тэрбээр хэлсэн байна. Азербайжаны…