Зохиогч: Admin

Малчдын төлөөлөл хотод иржээ. Тэд хоршоо байгуулж ажиллах гэхээр зарим улстөрч, улс төрийн нам, хотынхон эсэргүүцээд байгаа учраас өөрсдийн байр сууриа хэвлэлийнхнээр дамжуулж олон нийтэд хүргэх бодолтой ирсэн байна. Тухайлбал, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улстөржүүлэхгүйгээр малчдыг дэмжсэн төрийн бодлого шийдвэрийг аль ч нам, хувь хүмүүс дэмжиж өгөөч ээ гэсэн юм. Малчдын төлөөлөл болох Төв аймгийн Эрдэнэсант сумын гавьяат малчин Д.Гомбо-Очир хэлэхдээ “Малчид юу ч мэдэхгүй, боловсролгүй, зээл аваад өрөнд орно гээд яриад байгаа гэнэ. Малчид бид математикч улс, хаан боловсролтой. Хаан боловсрол гэж уур амьсгалын -40, +40 хэм, халуун, хүйтэн салхи, цасан шуурганаас олж авсан амьдрах ухааныг хэлж байгаа юм. Ийм…

Дэлгэрэнгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Токио хотод зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн  “Никкей форум”-д оролцож байна. Энэ үеэр тэрбээр Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Японы хооронд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулсны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн  хоёр улс 1997 оноос иж бүрэн түншлэлийн, 2010 оноос стратегийн түншлэлийн, 2022 оноос “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлж ирлээ. Өнөөдрийн байдлаар Монгол, Япон хоёр улс худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн…

Дэлгэрэнгүй

АН-ын нэр дэвшигчид тодорсны дараа гомдогсод ар араасаа гарч ирээд намын удирдлагуудаа барьж идэхийг шахав. Зарим нь уур бухимдлаа барьж ядаж арай гэж олдсон жагсаалт, тойргоосоо нэрээ татахаа мэдэгдэж цам харайв. Үнэхээр л намдаа хайртай бол сонгууль дөхсөн ийм хариуцлагатай үед гутаах хэрэг байсан уу? АН-ыг үзэл бодол, итгэл үнэмшилээрээ сонгоогүй, зөвхөн албан тушаалын төлөө л “Батлах”-ыг нь авсан болж таараад байх шиг. Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Элчин сайд асан Ц.Сүхбаатар нар нэр дэвшигчид тодорсны дараа жигтэйхэн их уурслаа. АН-ын хэдэн дарга нарыг Сонгуулийн ерөнхий хороо, тэр ч бүү хэл Дээд шүүхэд өгнө гэж сүрдүүлэв. Гол нь Х.Баттулгын хүмүүс жагсаалт болон…

Дэлгэрэнгүй

Монголд дартсын спортын анхны суурийг тавилцсан Б.Бат-Өлзийтэй ярилцлаа. Тэрбээр мөн хүний энергийг судалдаг хүн аж. -Эхлээд өөрийгөө товчхон танилцуулна уу? -Би Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат хүн. 8 настайдаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд очсон түүхтэй. 1971 онд Дондогийн Цэвэгмидийн нэрэмжит Багш нарыг бэлтгэх сургуульд элсэн орж 1974 онд улаан дипломтой төгссөн. Тэр үед онц төгссөн хүүхдүүдийг гадаад, дотоодын их дээд сургуульд шууд элсүүлдэг байсан юм. Тэр журмаар би МУИС-ийн химийн инженерийн ангид орж байлаа. Сургуулиа төгсөөд Боловсролын хүрээлэнд хуваарилагдаад очих гэж байтал нийгмийн идэвх сайтай гэдэг үзүүлэлтээр Сүхбаатарын районы МХЗЭ-ийн хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга бөгөөд Пионерийн зөвлөлийн даргаад…

Дэлгэрэнгүй

Ноднин зун бороо хур элбэгтэй байлаа. Улаанбаатарт хаа сайгүй үер бууж хотын эрх баригчдыг багагүй тэвдүүлж билээ. Энэ жил мөн л бороо ихээр орох шинжтэй болоод явчихлаа. Хамгийн гол нь бүтэн жилийн хугацаанд үерийн аюулаас сургамж авч далан, шуудуу босгож, иргэдийн амьдрах орчныг эрсдэлээс хамгаалах юу хийв? Нийслэлийн онцгой байдлын газраас “Улаанбаатарт өчигдөр 23 цагаас эхэлж орсон бороо өнөөдөр үд хүртэл, маргааш үргэлжлэн орж, зарим газруудад үерлэх нөхцөл байдал үүсч болзошгүй тул иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хамгаалалтын далан сувгийг цэвэрлэх, гэр сууц, зоорийн давхрын хамгаалалтыг бэхжүүлж аюулгүй байдлаа хангаж ажиллахыг анхааруулж байна” хэмээн анхаарууллаа. Нийслэлийн Онцгой байдлын…

Дэлгэрэнгүй

2024 оны 5 дугаар сарын 24 буюу өнөөдөр өглөөний 09:36 цаг. МУБИС-ийн уулзвар дээр тээврийн цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулж байлаа. Явган зорчигчид гарцаараараа гарч явав. Гэтэл жолооч нар дуут дохиогоо балмадаар чарлуулж эхэллээ. Сүүлийн жилүүдэд 20-хон секундын тэвчээргүй жолооч нар албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн үйл ажиллагааг эсэргүүцэж ийм солиотой авир гаргадаг болоод байгаа юм. Суурин соёл иргэншлийн бичигдсэн болон бичигдээгүй хууль дүрмийг мэддэггүй увайгүй, бүдүүлэг харанхуй, нийгэмшээгүй хүмүүс уулзвар болгон дээр дуу дуугаа авалцан сигналаа удаанаар орилуулж, нийгмийн стресс бухимдлыг улам нэмэгдүүлдэг боллоо. Яаралтай таслан зогсоох  цаг болжээ. Өндөр настай, бие муутай иргэн, нялх нярай хүүхдүүд тэдний уур бухимдлын…

Дэлгэрэнгүй

Ази, Номхон далайн бүсийн орнуудын томоохон чуулга уулзалтуудын нэг болох “Никкей форум” Япон Улсын Токио хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож ардчиллын хөгжил, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа. Жил бүр зохион байгуулагддаг “Никкей форум”-д дэлхийн улс орнуудын удирдагчид, олон улсын түвшин дэх Азийн орнуудын үүрэг оролцоо, нөлөө, бүсийн тулгамдсан асуудлын талаар санал солилцон,  шийдлийн талаар зөвлөлддөг. Энэ жил АНУ болон Азийн хэд хэдэн оронд  сонгуулийн жил тохиож, дэлхийн хүн амын талаас илүү хувь буюу 4 тэрбум хүн улс төрийн сонголтоо хийж буй хариуцлагатай үе тохиож байна. Мөн сүүлийн 2 жилийн хугацааны Украин, ОХУ-ын дайн  болон Ойрхи…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар төмөр зам бол Монгол Улсын хөгжил, монголчуудын орчин ахуй, амьжиргаанд эргэлт хийсэн их аргагүй их айл билээ. Төмөр замын хөгжлөөс Монголын хөгжил хамаарч ирсэн, одоо ч улсын хөгжилд их хувь нэмрээ гүйцэтгэсээр байгаа билээ. Энэ агуу түүхт байгууллагын түүхийг бичилцэж ирсэн тэр хүмүүсийн нэг бол Улаанбаатар төмөр замын Нэгдүгээр орлогч даргаар 1962-1986 ажиллаж байсан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Наваанжамбын Цэрэнноров /1934-2007/ юм. Энэ том хүний тухай бичсэн ном, амьд ахуйдаа өгч байсан ярилцлага зэргийг нь уншиж, сайн мэдэх зарим хүмүүстэй уулзаж ярилцаж байхад яах аргагүй Монголын Төмөр замын домгийн нэг юм даа гэж бодогдсоныг нуух юун.  Монголын төмөр…

Дэлгэрэнгүй

ШИНЭ нэгдсэн  эвсэл жагсаалтын эхний 24 хүнийхээ нэрийг зарлалаа. Ж.Батзандан, Лу.Болд нарын үүсгэн байгуулж байсан ШИНЭ нам 2024 оны сонгуульд МУНН-тай эвсэж оролцохоор болсон юм. Тус эвслийн жагсаалтын хоёрт МАН-ын гишүүн асан, Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон, харин жагсаалтын дөрөвт сэтгүүлч Б.Отгон нарыг оруулжээ. УИХ-ын гишүүдийн тоог 50 хүнээр нэмж 126 болгосон болохоор хүссэн хүн нь жижиг намуудын нэр дээр өрсөлдөх боломжтой болжээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун хойд зүгт 10 км зайд өнөөдөр буюу тавдугаар сарын 23-ны 04:16:12 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 43°47’24.0″N 105°27’36.0″E

Дэлгэрэнгүй