Зохиогч: Admin

Японы ахмад настнуудын тоо 36.25 сая болж, шинэ дээд үзүүлэлтэд хүрснийг тус улсын Засгийн газраас ням гарагт танилцуулсан тоон мэдээлэл харууллаа. Ахмад настнуудыг хүндэтгэх үндэсний өдрийг тохиолдуулан Дотоод хэргийн яамнаас танилцуулсан мэдээллээр, энэ тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 мянгаар нэмэгджээ. Есдүгээр сарын 15-ны ням гаргийн байдлаар 65 ба түүнээс дээш насны иргэд Японы нийт хүн амын 29.3 хувийг бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.2 пунктээр өссөн үзүүлэлт юм. Насны бүлгээр авч үзвэл, ахимаг насны эрэгтэйчүүд 15.72 сая буюу Японы эрэгтэй хүн амын 26.1 хувийг эзэлж байгаа бол ахимаг насны эмэгтэйчүүд 20.53 сая хүн буюу тус улсын эмэгтэй…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.09-15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 75 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 54 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, зургаа нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас есөн дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай хүнсний худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд энэ сарын 3-ны өдрөөс хяналт шалгалт хийж буй. Өнөөдрийн байдлаар шалгалтад 206 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан бөгөөд 39 зөрчил илрүүллээ. Тодруулбал, хадгалах хугацаа дууссан хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдаалсан 5 иргэний  8 нэр төрлийн 108 ширхэг  хүнсний бүтээгдэхүүнийг хурааж,  7 аж ахуйн нэгж, иргэнд 5,200,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс ил задгай хүнсний худалдаа эрхэлж буй 3 иргэний үйл ажиллагааг зогсоосон байна. Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүн болон төмс, хүнсний ногооны…

Дэлгэрэнгүй

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 15-ны 13:35:28 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газар мэдээлээ. Газар хөдлөлийн улмаас ямар нэгэн хохирол учирсан, эсэх талаар мэдээлэл байхгүй байна.

Дэлгэрэнгүй

Орос, Украин улсууд өчигдөр буюу бямба гарагт Арабын Нэгдсэн Эмирт Улсын (АНЭУ) зуучлалаар олзны цэргүүдийг солилцжээ. Талууд тус бүр 103 цэргийг сулласан байна. Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, энэ удаагийн солилцоогоор өнгөрсөн сарын 6-нд Украины цэргүүд Курск муж руу давших үеэр олзлогдсон цэргүүд суллагдсан байна. Суллагдсан цэргүүд одоо Беларусьт байгаа бөгөөд тэдэнд шаардлагатай сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж үзүүлж байна гэж тус яам мэдээлжээ. Олзны цэргүүдийг солилцсон тухай мэдээллийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баталжээ. Түүний хэлснээр, Украиын 21 офицер, 82 жагсаалын цэрэг, түрүүч Оросын олзноос суллагджээ. Суллагдсан цэргүүдийн дунд Мариуполь болон Азовсталь, Киев, Донецк, Луганск, Запорожье, Харьков мужуудыг хамгаалах тулалдаанд оролцсон хүмүүс бий…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болж, үүний нэг Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн билээ. Тус нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг анх 2023 оны долоодугаар сарын 5-нд эхлүүлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хотын ажлыг хүлээлцэж аваад удаагүй байхдаа буюу ажил авснаас хойш нэг сарын дараа арваннэгдүгээр сарын 12-нд уг бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн очиж танилцсан байдаг. Ажлын явцтай танилцах үеэрээ Хотын дарга Х.Нямбаатар “Таван шарын нүхэн гарцыг 2024 онд багтаан ашиглалтад оруулна” хэмээн хэлсний дагуу есдүгээр сарын 14-нд нүхэн гарцын авто замын…

Дэлгэрэнгүй

Сошиал-Демократ Монголын залуучуудын холбоо /СДМЗХ-/ны ээлжит VII Их хурал болж, төлөөлөгчдийн олонхийн саналаар Б.Пүрэвдагвыг долоо дахь Ерөнхийлөгчөөр сонгосон. Тэрбээр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас холбооны тамга, тэмдгийг гардан авснаар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг танилцуулсан юм. Тэргүүлэх дөрвөн чиглэл, 16 зорилт бүхий Progressive, Development, Strategy буюу /PDS/ Дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахаар танилцуулж, VII Их хурлын төлөөлөгчдөөр батлууллаа. Үүнтэй холбогдуулан СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын байр суурийг сонслоо. Тэрбээр “СДМЗХ-ны ээлжит VII хуралдаанаар 2024-2028 онд хэрэгжүүлэх Дэвшилтэт хөгжлийн бодлогоо /PDS/ зарлаж, төлөөлөгчдийн хамтаар баталлаа. Энэ төлөвлөгөөг боловсруулахын тулд нийгмийн судлалын маш олон эксперт, судлаачдыг хамруулж тоо болон чанарын судалгааг улс…

Дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1100 автобусанд теле камер байршуулсан. Теле камерын тусламжтай 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр буюу удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулж буй. Зөрчлийг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс Тээврийн цагдаагийн албанд илгээж баталгаажуулснаас зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцож буй. Өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 100 гаруй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулжээ. Энэ талаар ЗХУТ-ийн Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөр “Автозамын нэгдүгээр эгнээг чөлөөтэй зорчуулах зорилгоор автобусанд теле камер байршуулж нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулж байгаа. 09 дүгээр сарын 01-ний өдрөөс теле камераар…

Дэлгэрэнгүй

Өглөө, орой гэлтгүй өдрийн цагаар ч хотын төвийн явган хүний гарц хүний бөөгнөрөл болдог. Баяр ёслол дөхсөн үед Нарантуул зах ямар байдаг байлаа? Яг л түүн шиг нэг нэгнээ мөргөж унагаах нь холгүй замын голд чихэлдэнэ. Нийслэл Улаанбаатар 10-20 сая хүнтэй дэлхийн том хотуудын хэмжээнд хүрчихсэн юм биш ердөө л хүнээ багтааж шингээхээ больсон нь энэ шүү дээ. Дөрвөн уулын хонхороос тэлэх биш улам л багшраад байна. Миний мэдэхийн “Их, дээд сургуулиудыг хотоос гаргана” гэж сүүлийн 20 гаруй жил ярьж байна. Энэ асуудал нэг ч алхам урагшилсангүй. УИХ 50 гишүүнээр бүл нэмж 126 болсон. Дагаад улстөржилт л нэмэгдсэн үү гэхээс…

Дэлгэрэнгүй

БЗД-ийн 32 дугаар хорооны Засаг дарга Жаргалсайханы Түмэнжаргалтай ярилцлаа. -Юуны өмнө манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Намайг Жаргалсайханы Түмэнжаргал гэдэг. Хэнтий аймгийн Дархан сумын харьяат. Айлын том хүү. Эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. 41 настай. Өмнө нь Нийслэлийн орон сууцны корпорацид нэг жил ашиглалтын албаны даргаар ажилласан. Түүнээс өмнө гэвэл хүнсний чиглэлээр хувиараа бизнес эрхэлж байлаа. Олон жил хийсэн дээ. Мөн хувийн бизнесийн туршлага дээрээ үндэслэж “Увс хүнс” компанид худалдааны төлөөлөгчөөр ч хэсэг хугацаанд ажилласан. 2022 оноос Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Мэргэжил гэвэл аялал жуулчлалын менежер. Мөн Удирдлагын академид төрийн захиргааны удирдлагаар төгссөн.…

Дэлгэрэнгүй