Зохиогч: Admin

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолд Хятадын өндөр албан тушаалын төлөөлөгчийг илгээхээр шийдвэрлэсэн тухай Их Британийн “Financial Times” сонинд эх сурвалжуудыг эш татан бичжээ. Эх сурвалжуудын хэлснээр, Хятадын төлөөлөгчид Д.Трамптай хэлэлцээ хийх бөгөөд тангараг өргөх ёслолд Хятадын дэд дарга Хань Жэн эсвэл Гадаад хэргийн сайд Ван И нарын аль нэг нь оролцож магадгүй байна. Америкийн тал Хятадын Коммунист намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Цай Циг илүү нөлөө бүхий хүн гэж үзэн ёслолд оролцохыг санал болгосон гэж эх сурвалжууд ярьжээ. Нэгдүгээр сарын 20-нд болох тангараг өргөх ёслолд Д.Трамп Хятадын удирдагч Ши…

Дэлгэрэнгүй

Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой мөдхөн тохиох гэж байгаа энэ үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбаттай уулзаж, зарим  зүйлийг асууж тодрууллаа. -Монгол Улс  өнгөрсөн 100 жилийн хугацаанд Үндсэн хуулиа 1924, 1940, 1960, 1992 онуудад дөрвөн удаа баталсан байдаг. Эдгээр Үндсэн хуулиудын түүхэн ач холбогдлын талаар яриагаа эхэлмээр санагдлаа. -Монгол Улс өнө эртний эрх зүйн уламжлалтай орон. Тодруулбал, 1206 оны Чингис хааны “Их засаг” хууль нь Үндсэн хуулийн эхлэлийн тавьсан гэж хэлж болно. Улмаар 1924 онд монголчууд анхдугаар Их Хурлаа зарлан хуралдуулж, Үндсэн хуулиа баталж, хаант засгийг бүгд найрамдах засгаар сольсон явдалд түүхэн ач холбогдол нь оршиж…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээний талаар нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч О.Хуншагайгаас тодрууллаа. -НИТХ-аас баталсан 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн.  Авто тээврийн хэрэгслийн албан татвар яаж нэмэгдсэн гэдгийг тодорхой хэлж өгөөч? -Авто тээврийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 2001 хүртэлх мотортой тээврийн хэрэгсэл…

Дэлгэрэнгүй

ЗГХЭГ-ын дарга H.Учрал: Өнөөдөр иргэдтэй жинхэнэ тулж ажилладаг, төрийн үйлчилгээний албан хаагчдын эрх гэж байхаа болиод байна. Хэн дуртай нь очиж лайвддаг, дүрэм журмаа баримталсных нь төлөө дарамталдаг, сошиал сүлжээнд хаяж өгдөг, цалин хөлс, нийгмийн баталгаа нь хангалтгүйгээс Монгол Улс багшгүй, эмчгүй, сувилагчгүй боллоо. Бурам нь багахан, урам нь хугарсан багш, эмч, эзэмшсэн мэргэжил, дуртай ажлаа арга буюу орхин одож, ахиу цалин орлого, амьдралын мөр хөөж байна. Өндөр хөгжилтэй улс оронд бол эмч, багш хамгийн өндөр цалинтай. Төрийн албаны хуулинд төрийн үйлчилгээ буюу эмч, багшаас бусад төрийн захиргааны болон тусгай албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч гэж заасан нь ялгаварлан…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай  асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөх Г.Ганболд, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан нар тус тус танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух…

Дэлгэрэнгүй

АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн зургаан түймэр идэвхтэй асаж байна. Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гамшиг болж байна гэж Калифорни муж улсын Гал түймэртэй тэмцэх газраас мэдэгджээ. Түймрийн улмаас таван хүн нас барж, 150.000 иргэний амь насыг аврахын тулд албадан нүүлгэн шилжүүлж эхэллээ. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр суурьшлын бүсэд 1500 орчим барилга байгууламж түймэрт өртөөд байна. Цаашлаад 15.000 барилга байшин нэмж шатах эрсдэлтэй байгаа аж. Түймрийн хамгийн том голомт Палисэдс орчимд асаж, улмаар Лос Анжелес хотын хойд эргийн суурьшлын бүсэд нэвтрэн 6400 га талбай урьдчилсан байдлаар өртөөд байна. Бүх түймрийг унтраахад хангалттай хэмжээний хүн, хүч…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.09) УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор 2014 онд уг хуулийг Улсын Их Хурлаас баталсан. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу даатгалд жилд дунджаар нийт малчин өрхийн 11-18 хувь, нийт малын 7-10 хувь нь хамрагдаж байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уур амьсгалын өөрчлөлт, зудын гамшигт үзэгдэл нэмэгдэхийн хэрээр нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуулиар хатуу тогтоож өгсөн байгааг шинэчлэх, үргэлжлэн бий болох зудын хүнд нөхцөлийг даван туулах хүрээнд даатгуулагч…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХТГ, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс”, “Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд тусгай байр эзэлсэн нийслэлийн “Эрдмийн өргөө” сургуулийн 11и ангийн сурагч А.Энэрэлийн “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс” бичвэрийг толилуулж байна. Би эрх чөлөөт улсын иргэн… Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэсэн энэ хэдхэн үгэнд бидний амьдралын асар үнэтэй, юугаар ч орлуулшгүй үнэт зүйл оршин байдаг. Хүн өвдсөн үедээ эрүүл байхын сайхныг, үхэл үзэхээрээ элэг бүтэн байхын үнэ цэнтэйг, алдсан үедээ амар амгалангийн учрыг тунгаадаг шиг бид эрх чөлөөт улсад хүн болж төрсөн болохоор…

Дэлгэрэнгүй

Оны төгсгөлд Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Татвар, нийгмийн даатгалын хуулиудыг эргэж харна” гэсэн нь олон хүнд итгэл төрүүлэх шиг боллоо. Учир нь өнөөдөр монголчууд татварын дарамтад бүрэн орсон. Аж ахуйн нэгжүүд өндөр татвараа төлөхийн тулд бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмснээр тэр нь иргэдийн шууд худалдан авалтад нөлөөлөөд удаж байна. Үе үеийн эрх баригчид, Засгийн газар татварыг бууруулна гэсэн амлалтаар гарч ирдэг. Өнгөрсөн удаагийн Их хурлын сонгуулиар ч гэсэн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа нь татварт чиглэсэн байсан. Харин сонгуулийн үр дүнгийн дараа гурван нам эвсэж засаг байгуулсан. Үүнийг зарим нь сөрөг хүчингүй боллоо, хяналтгүй учраас идэж уух нь хэрээс…

Дэлгэрэнгүй

НАТО-гийн орнууд батлан хамгаалахын жил тутмын зардлаа Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 5 хувьд хүргэх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп даваа гарагт хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгджээ. Тэрбээр мөн Европын орнууд Украинд илүү их дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн байна. Украинд үзүүлж буй дэмжлэгийн талаар түүнээс асуухад “Европ илүү ихийг хийх ёстой” гэж хариулжээ. “Ерөнхийлөгч Владимир Зеленскийд энэ талаар илэн далангүй хэлсэн, Европ тивийнхэн энэ дайнд зориулж буй мөнгөний өчүүхэн хэсгийг л бүрдүүлж байгаа явдал юм. Хүссэн ч эс хүссэн ч үүнд Европ /АНУ-тай харьцуулахад/ илүү их хамаатай. Бид тэднээс далайгаар тусгаарлагдсан. Яагаад бид украинчуудын төлөө Европтой харьцуулахад тэрбум тэрбум…

Дэлгэрэнгүй