Зохиогч: Admin

Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо Москвад хүрэлцэн ирж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремльд уулзсан тухай Бүх Оросын төрийн телевиз, радио нэвтрүүлгийн компанийн сурвалжлагч Павел Зарубин ням гаргийн орой мэдээлжээ. Тэрбээр мөн В.Путин, Р.Фицо нарын уулзалтын талаар есөн секундийн бичлэгийг нийтэлсэн байна. Украины тал нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Словак руу Оросын хийг нутгаараа дамжуулан нийлүүлэхээ зогсоох гэж байгаатай холбогдуулан эл асуудлыг хэлэлцэхээр ойрын үед Москвад айлчилж магадгүй гэж Р.Фицо өмнө нь мэдэгдсэн юм. Оросын тал айлчлалын талаар албан ёсоор мэдээлээгүй байна. Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, айлчлалыг хэд хоногийн өмнө төлөвлөж байсан гэжээ. В.Путин, Р.Фицо нар ганцаарчилсан уулзалт…

Дэлгэрэнгүй

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан. Уг тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Тодруулбал, иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суухдаа төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж байгаа. Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол мөн 1000 төгрөг нэмж төлнө. Түүнчлэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих заалт хүчингүй болсон тул мөн 1000 төгрөг төлж зорчих юм. Харин ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр…

Дэлгэрэнгүй

Улсын Их хурлын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. -Таны хувьд чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Сайд нар парламентад худлаа яриад байна” гэсэн шүүмжлэлийг ярьсан. Засгийн газрын гишүүд маань яагаад худлаа яриад байх болов оо? -Нийтийн шийдвэр,тэр дундаа дээд хүчин чадалтай хуулийг тогтоох эрхийг УИХ дангаар хадгалж байгаа. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана, төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ гэх Үндсэн хуулийн заалтууд нарийн утга учиртай. Нийтийн асуудлаар голлох шийдвэр гаргадаг энэ байгууллага худал хуурмаг, алдаатай мэдээлэл дээр тулгуурлаж шийдвэр гаргах юм бол иргэд, сонгогч олон нийт алдаатай шийдвэрийн үр дагаврыг нуруун дээрээ үүрнэ гэсэн үг. Тэгэхээр ардчилсан улсад парламент шийдвэрээ…

Дэлгэрэнгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай хэдийд ч уулзаж, ярилцахад бэлэн гэдгээ пүрэв гарагт буюу өчигдөр  мэдэгдлээ. “Трамп энэ талаар юу ч ярихгүй байгаа тул түүнтэй хэзээ уулзахыг хэлж мэдэхгүй байна. Дөрвөн жил гаруйн хугацаанд түүнтэй огт ярилцсангүй. Хэрвээ тэр хүсвэл би хэдийд ч уулзахад бэлэн байна” гэж В.Путин оны төгсгөлд хийдэг уламжлалт хэвлэлийн их хурлын үеэр хэлсэн байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн их хурлыг иргэдийн асуултад хариулдаг “ОХУ-ын Ерөнхийлөгчтэй шууд холбогдох шугам” уламжлалт нэвтрүүлэгтэй нэгтгэн явуулжээ. Оросын удирдагч мөн Трамптай ярилцах зүйл гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Орос улс “сул дорой байдалд орсон” үед ийм уулзалт болж магадгүй…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.20) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хууль санаачлагчийн зүгээс хөдөлмөрийн зах зээлд дотоодын ажиллах хүчний хомсдол бодитоор тулгарч, жилд дунджаар 30-40 мянган ажлын байр ажиллах хүчний дутагдалтай  байгааг дурдав. Тэрбээр үргэлжлүүлэн, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд 280 мянган ажлын байрны хэрэгцээ байгааг тодотгоод, дотоодын ажиллах хүчний хомсдолыг нөхөх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд уян хатан бодлого баримталж буйг онцлов. Ингэхдээ эдийн засгийн өндөр бүтээмж бүхий уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо,…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Өнөөдөр Засгийн газар хуралдлаа. Гурван зорилготой хуралдсан гэж ойлгож болно. Нэгдүгээрт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Сайд нарт өгсөн албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн. Хоёрдугаарт. Арванхоёрдугаар сарын 20-ноор тасалбар болгож, оны эцсийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн урьдчилсан байдлыг хэлэлцсэн. Гуравдугаарт. Нийслэлийн агаарын бохирдлын талаар Үндэсний хороо болон Нийслэлийн дүгнэлт, шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Ингээд хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудлуудыг тоймлон мэдээлье. o   Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт таван хувь, валютын нөөц 4.9 тэрбум, оны…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.12.19) Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллага, Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуульч, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээх талаар хөндсөнийг иргэдийн төлөөлөл эсэргүүцэж, их говийн дархан цаазат бүс нутагт зам тавьж, боомт нээх нь тус газрын ховор амьтан, ургамлыг устгах аюултай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Уулзалтын эхэнд, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү боомт нээхийг эсэргүүцэж буй 20000 хүний гарын үсэг цуглуулсан талаар дурдаад асуудлыг дан ганц эдийн засгийн ач холбогдол талаас авч үзэх нь байгаль…

Дэлгэрэнгүй

Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлэв 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх явцад их хэмжээний эмийг ундаа, жүүсний тетрапак сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн байцаагч нар Алтанбулаг боомтод ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ “Тоёота” маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Монгол улсын иргэдийг ачааг шалгажээ. Ингэхэд “Gold 100%” ундааны 10, “Чокопай” жигнэмгийн 6, мөн “өглөөний хоол”-ны 10…

Дэлгэрэнгүй

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй

ОХУ-ын Хар тэнгисийн эрэг орчмын Сочи хотод аадар бороо орсны улмаас гол үерлэж, орон сууцны хорооллын подвалуудад их хэмжээний үерийн ус буужээ. Тус хот нь 450.000 хүн оршин суудаг бөгөөд аялал жуулчлалын амралтын бүс юм. Оросын өмнөд бүс нутагт хэдэн өдөр үргэлжилсэн аянга цахилгаан, мөндөр, хүчтэй салхи, цас бороо холилдон хур тунадас орсон талаар Цаг уурчид мэдээлсэн байна. Сочи хотын Херота гол үерлэж, хэд, хэдэн байшин усанд автсан гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны Краснодар бүс нутгийн салбараас мэдээлж, бүс нутгийн хариу арга хэмжээ авах төвөөс тус бүс рүү шахуургын төхөөрөмжийг илгээсэн гэж мэдэгджээ. Онцгой байдлын ерөнхий газар

Дэлгэрэнгүй