Зохиогч: Admin

Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгав. Манай улсад 2023 оны арванхоёрдугаар сарын  байдлаар 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Цахилгаан автомашины тоог 2030 онд 30,000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай. Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй

Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ асуудлаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг хуралдаанаас дэмжлээ. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал, зорчигч үйлчилгээний барилгын ашиглалт, 2024 оны олон улсын нислэгийн төлөвлөлт, зуны нислэгийн оргил ачааллыг харгалзан орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх нь олон улс, орон нутгийн зорчигч, ачаа урсгалыг саадгүй зохион байгуулах, иргэд, олон нийтэд ая тухтай түргэн шуурхай үйлчлүүлэх боломж бүрдүүлэх, агаарын тээвэрлэгч компаниудад тодорхой дэмжлэг үзүүлэх зэрэг…

Дэлгэрэнгүй

Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу 9-нд Завхан аймгийн Алдархаан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-Алтай аймгийн Цогт, Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд автомашин цасанд суусан нийт 8 удаагийн тохиолдол бүртгэгдлээ. Тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 44 автомашиныг татан гаргаж,  303 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Он гарсаар цасанд суусан нийт 18 удаагийн тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 325 иргэний амь насыг аварч, 51 тээврийн хэрэгслийг татан гаргалаагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй

УИХ-ын сонгуулийн гол “тоглогчид”-ын нэг нь яалт ч үгүй АН байдаг. Энэ 2024 оны сонгуульд ч тэр байр суурьтаа л байна. Тэр хэрээр энэ намын дотоодод эрх мэдлийн төлөөх тэмцэл хөшигний ард үргэлжилсээр байгаа юм. Үүнийг нөгөө л хэлээд байдаг АН дахь олон фракцтай холбож ойлгож болно. Өчигдөр тус намын хэсэг гишүүн Улс төрийн зөвлөлдөө шаардлага хүргүүлжээ. Түүндээ “…УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын хууль санаачилж, УИХ-д хэлэлцүүлэхээр оруулсан хуулийн төсөл нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдал, монгол хүн бүхийн эрх ашгийг ноцтой хөндсөн сөрөг нөлөөтэй хэмээн үзэж байна. Иймд АН-ын Улс төрийн…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр  “1990 онд олж авсан ардчилал маань хаачсан бэ гэж асуумаар байна. Үг хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, өмчтэй байх эрх чөлөө гээд маш олон эрх чөлөө маань алга болж байна. Өдөр хоног өнгөрөх тусам бүдгэрсээр байна. Шинэ залуу үеийнхэн маань үүнийг анзаарахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлье. Надад бол хуучны хар, цагаан гэгддэг кино, 1990 оноос хойш гарч ирсэн өнгөт киноны ялгаа асар их мэдрэгддэг. 1990 оны хувьсгалаар монголчуудын олж авсан тэр эрх, эрх чөлөө, өмч хөрөнгө  өнөөдөр цөөхөн хэдэн дарга нарын өмч болж хувирсан байна. Төрийн өмчийн гэгддэг том том компаниуд,…

Дэлгэрэнгүй

Монголчуудын бүдүүлэг зан улам нэмэгдээд байгаа нь харамсалтай. Эмнэлэг бол хамгийн цэвэр байх ёстой орчин. Гэтэл эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүс 200 төгрөгөөр улавч авч өмсөхөөс цааргалаж, шавар шавхай, тоос шороо татуулан коридороор нь холхиж байна. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хүлээн авах хаалгаар ороход заавал улавч өмсөхийг шаарддаг боловч улавч өмссөн хүн цөөхөн байлаа. Эмэгтэй хүмүүс, бас ахмад настнууд хамгийн үлгэр жишээ байх ёстой. Гэтэл хамгийн бүдүүлэг байгаа нь нүдэнд их л харамсалтай харагдав. Тэд эмнэлгийн ажилтнуудын тавьж буй шаардлагыг огтоос үл тоож байгаад уур бухимдал өөрийн эрхгүй хүрэв. Өөрсдийнх нь хайртай дотнын хүн эмнэлэгт хэвтэж байгаа шүү дээ гэж…

Дэлгэрэнгүй

Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга нар сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэд 10 хүртэлх сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүсэж болзошгүй талаар мэдээлэл хийлээ. “Олон дагагч бүхий олны танил, инфлүүзрүүд аль нэгэн нам эвсэл, нэр дэвшигчийг дэмжиж, сурталчлах болвол тухайн хороо, дүүрэгтээ өөрийн цахим хаягаа бүртгүүлэх ёстой гэсэн хуулийн зүйл, заалт бий. Энэ талаараа ч 2024.01.05-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос сэтгүүлч, олон нийттэй мэдэгдэл хийсэн. Гэсэн хэдий ч өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны улс төрийн намуудтай хийсэн мэдээллээр хэн нэг нэр дэвшигчийг дэмжсэн олон дагагч бүхий хүн ямар нэг шийтгэл хүлээхгүй гэсэн нь ойлголтын зөрүүг бий болгож, эрх зүйн тодорхойгүй…

Дэлгэрэнгүй

Тендерт ялсан компани нь баахан ногоон автобус оруулж ирснээр хэрэг мандсан байдаг. Хамгийн гол нь шинэ автобусны мөнгөөр капитал засварт орсон хуучин автобус оруулж ирснийг техник мэддэг хүмүүс илчилсэн. Удаа ч үгүй “Тэнүүн-Огоо” компанийн захирлыг хулхи автобус нийлүүлсэн Солонгос компанийн захирлын хамт хорьсон. Мөн ногоон автобуснуудад мэргэжлийн хүмүүсийн техникийн оношилгоо хийлгэхэд үйлдвэрлэлийн бус аргаар угсарсан нь тогтоогдсон талаар АТГ мэдээлсэн. Энэ асуудалтай холбогдуулж тухайн үед хотын дарга байсан Д.Сумъябазарыг шалгаад, хэрэгт холбогдолгүй гэж үзжээ. Харин  хотын асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатарыг буруутгах үндэслэлтэй хэмээн яллагдагчаар татаад байна. Тэрбээр ганцаараа биш 26 хүний хамт яллагдагчаар татагдсан байгаа юм. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1240 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-20-ны хооронд хяналт шалгалт явуулсан. Уг шалгалтын дүнг өнөөдөр Ажлын хэсгийн хурлаар танилцууллаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан нийт 11 Ажлын хэсэгт 161 албан хаагч ажилласан байна. НИТХ-аас 2019 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмыг баталсан боловч зохих түвшинд хэрэгжээгүй, хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа юм. Иймд тус ажлын хүрээнд нийтийн байрны барилга байгууламжийн стандарт, эрүүл ахуйн халдвар…

Дэлгэрэнгүй

Нэг ширхэгийг нь 250,000-650.000 төгрөгөөр авсан “цавчаа” хэмээх ногоон автобусанд техникийн үзлэг хийж дуусчээ. Улмаар Авлигатай тэмцэх газраас уг автобусны хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. АТГ-аас “Ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг тогтоосон. Хохирол 134,5 тэрбум төгрөг. Үүнээс мөрдөгчид 11,9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан” гэдэг дүгнэлт хийсэн байна.

Дэлгэрэнгүй