Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулж, харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв. Мөн Улаанбаатар хотноо ирэх долдугаар сард зохион байгуулагдах Монголын эдийн засгийн форумд оролцохыг урилаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын хоёр талын харилцааг идэвхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд илүү нягт…
Зохиогч: Admin
Капитализмыг алгасч социализмд дэвшин орсон тухайгаа бахархан ярьж байсан маань саяхан. Социализмыг бүтээн байгуулж байсан үед манай Монголчуудын хувьд хөгжил дэвшил байсан уу гэвэл байсаан, байсан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны хөгжил юуны түрүүнд нүдэнд үзэгдэж эхэллээ. Олон арван үйлдвэр заводууд сүндэрлэн босч, ажилчин анги төлөвшин бүрдэж ирсэн билээ. Феодалын Монголд зарим нэгэн үйлдвэр завод байсан боловч улс орны хөгжилд төдийлөн нэмэртэй байж чадаагүй юм. Харин социализмын үед ажлын яндан хүнгэнүүлж байгаад орчин үеийн хөгжил дэвшлийн тухай ярих болсон юм. Ерээд оны эхээр манай улс социализмаас татгалзаж ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгосон билээ. Ардчилал гэдгийг бид тэр үед сайжруулсан социализм хэмээн…
Монгол Улсын Их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг хааж, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар хааж үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хатагтай ноёд оо, УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент намрын “отгон” чуулганаа өндөрлүүлж байна. Энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, Улсын Их Хурлын 62 тогтоол баталлаа. Бүхэлдээ энэ удаагийн чуулганыг шинэтгэлийн чуулган болсон хэмээн дүгнэж болно. Ард түмний төлөөллийн байгууллага Улсын Их Хурал ард түмний засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, “3D” парламент буюу ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлдөг, цахим парламент байх зорилтоо хэрэгжүүлж ажилласан. 2023 онд Монгол Улсын хүн ам албан ёсоор 3 сая 500 мянга болсон сайхан…
Энэ өдрүүдэд “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн-2024” болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, нийт бие бүрэлдэхүүн төр, ард түмнээ хамгаалах, нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь талархал илэрхийлэв. Сүүлийн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөлөөллийн аянууд бодит үр дүнгээ өгч байгааг тэмдэглэлээ. Төр, засгаас алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин, нийгмийн бусад баталгааг хангахад онцгой анхаарч байгаагийн хэрээр алба хаагч бүр мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагаа байнга дээшлүүлэх учиртайг хэллээ. Төр, бизнесийн явцуу…
Засгийн газрын хуралдаанаар боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг баталлаа. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог бүрдүүлэх хүрээнд сүүлийн хоёр жилд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааны болон багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнг улсын хэмжээнд нэгдсэн шалгуураар хөндлөнгөөс үнэлдэг болсон. Гүйцэтгэлээс урамшуулал олгох, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, сургалт, үйл ажиллагаанд хамруулах, сургалтын менежментийг ингэж сайжруулснаар олон ахиц гарч байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Тухайлбал, 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр сургалтын байгууллагын гүйцэтгэлийн дундаж 71.7 хувь байсан бол 2023 онд 74.2 болж, багшийн…
2007-2010 оны үед гудамжинд гуйлга гуйсан хүмүүс ховордож билээ. Бараг л харагдахаа больсон. Гэтэл сүүлийн хэдэн жилд мэдэгдэхүйц нэмэгдлээ. Өмнөө цаасан хайрцаг тавиад алхаж өнгөрөх хүмүүсийг царайчлангуй харах өрөвдмөөр төрхтэй хүмүүс хаана л бол хаана сууж байх. Энэ бол нэгдүгээрт, хөдөөнөөс хот руу шилжих их нүүдлийн сөрөг үр дүн. Хоёрдугаарт, улсын эдийн засаг доройтож, ажлын байр хомсдож, улмаар орлогогүй болсон хүмүүсийн амьдрах сүүлчийн арга нь энэ. Гуравдугаарт, орон гэргүй архины хамааралтай хүмүүсийн шийдсэн хэлбэр. Ямар ч байсан хүн ам цөөтэй монголчуудын хувьд нэг ч болов хүнийг хөсөр хаяж хэрхэвч болохгүй. Төр засгийн анхан шатны нэгж ажлын хариуцлагаа сайжруулмаар байна. Нийгмийн…
Засгийн газрын хуралдаанаар Улсын Их Хурлын тогтоолоор баталсан х Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдсан, 2023-2030 онд хэрэгжүүлэх дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм. Засгийн газраас яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан…
Энэ долоо хоногийг дуустал ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна. Тухайлбал, маргааш буюу 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, 19-нд урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байхыг Цаг агаарын байгууллагаас мэдээллээ. Энэ үеэр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Завхан, Идэр, Тэс гол дагасан хөндийд шөнөдөө -44 градус хүрч хүйтрэхээр байна. Мөн салхины хурд ширүүсэх бөгөөд ирэх өдрүүдийн ихэнх хугацаанд 13-15 м/с хүрнэ. Ялангуяа говь, тал, хээрийн нутагт салхины эрч хүчтэй байна. /ОБЕГ/
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нийт 1720 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1401, гэмт хэргийн шинжтэй 120 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 78 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 21 хэргийг нөхөн илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, ганцхан өдөрт 1720 хэрэг, зөрчил бүртгэгдсэн бөгөөд үүнээс хүний биед халдах 42, согтуугаар тээврийин хэрэгсэл жолоодох хэрэг 55 гарсан байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочид буудлууд болон Монголын зочид буудлын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйлчилгээг сайжруулах, тулгарч буй асуудал, шийдлийн талаар санал солилцов. Нийслэлийн хэмжээнд 237 зочид буудал үйл ажиллагаа явуулдаг. Тус салбарын эрүүл ахуй, аюулгүй байдал, тохижилт, хоол хүнсний үйлчилгээнд шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Монгол Улсыг зорин ирж буй жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын идэвх, оролцоо чухал байна. Дэлхийн олон хотод нэвтэрсэн буухиа буюу шуурхай…