Зохиогч: Admin

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01.06 цагт гарсан гал түймрийн нөхцөл байдал, яаралтай шийдвэрлэх асуудлын талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон холбогдох хууль хяналтын байгууллагын удирдлагууд хуралдаанд танилцууллаа. Зам тээврийн осол, галын шалтгааныг тогтоохоор цагдаа, шүүхийн шинжилгээ, прокурорын байгууллагын ажлын хэсгүүд хэргийн газарт үзлэг шинжилгээ хийж байна. Зам тээврийн ослын улмаас гал гарсантай холбоотой ОБЕГ-ын нэр бүхий гурван алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад хүчтэй дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан эмгэнэлт…

Дэлгэрэнгүй

Уржигдар шөнө Баянзүрх дүүргийн Дүнжингаравын уулзварт 60 тонн хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож, дэлбэрэлт үүссэний улмаас Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч амиа алдаж, нийт 178 иргэн хохирсон харамсалтай явдал болсон билээ. Үүнтэй холбоотойгоор учирсан хохирлыг урьдчилсан байдлаар тогтоогоод өнөөдөр Засгийн газрын хуралдаанд оруулж, асуудлыг хэлэлцэж буй ажээ. Үүнтэй холбоотойгоор гал унтраах явцад Онцгой байдлын байгууллагын удирдлага тактикийн алдаа гаргаж, аврагч залуус амиа алдсан эсэх болон Онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийн чадавх, албан хаагчдын хамгаалах хувцас хэрэглэлийг сайжруулж чадаагүй, муу байгаатай холбоотойгоор ёс зүйн хариуцлага тооцох асуудал ч улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн байна. Энэ бол олон…

Дэлгэрэнгүй

Ямар ч хот төлөвлөлтгүй, стандартын хэм хэмжээ зөрчсөн барилга, байшин энд тэндгүй овоорсон нь эргээд иргэдийн амь явах эрхийг зөрчиж эхэллээ. Ердөө уржигдар шөнө Дүнжингаравын  ойролцоо газ ачиж явсан дэлбэрч ойролцоох орон сууц өртөж, олон хүн хөхөө өвлийн хүйтнээр орох оронгүй боллоо. Зам руу шахаж барилга барих газрын зөвшөөрөл өгснөөс болоод цаашид сөрөг үр дагавар их л гарах байх. Хамгийн гол нь зам руу шахаж барилга барих газрын зөвшөөрлийг олгосонд гол алдаа нь байгаа юм. Одоо энэ асуудлыг яаралтай шалгаж, эрсдэлтэй барилга байгууламжийг буулгах хүртэл арга хэмжээ авахгүй бол эмгэнэлт явдал нэгээр тогтохгүй шүү. Засгийн газар шатахуун түгээх станц, газ…

Дэлгэрэнгүй

БНАСАУ-ыг ажиглах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой дунд өндрийн тагнуулын нисгэгчгүй онгоцыг үйлдвэрлэж эхэллээ гэж Өмнөд Солонгосын зэвсэг худалдан авах газар (DAPA) мэдээлжээ. Тус байгууллага Korean Air корпорац болон LIG Nex1, Hanwha Systems компаниудтай 2028 он хүртэл нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх 353 сая ам.долларын гэрээг 12 дугаар сард байгуулсан юм. Энэхүү төслийг 2008 онд эхлүүлсэн бөгөөд нисгэгчгүй онгоцыг 2022 онд зохион бүтээж дуусгасан байна. Эл нисгэгчгүй онгоц нь 10-12 метрийн өндөрт нисэх чадалтай, хоёр далавчны нийт урт нь 25 метр ажээ. Харин их биеийн урт нь 13 метр, өндөр нь 3 метр бөгөөд Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд 2027 онд хүлээлгэж өгөхөөр…

Дэлгэрэнгүй

Хотын халтиргаа гулгаа мөн ч олон хүнийг гэмтлийн эмнэлэг бараадуулж байна. Өдөрт 103 хүн бэртэж гэмтсэн гээд бодохоор  гамшиг нүүрлэсэн мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Ядаж байхад авто зам мөстсөн болохоор жолооч нар маш хариуцлагатай, ухамсартай байхгүй бол даанч болохгүй нь. Явган зорчигчид зам гарч явахад хар хурдаараа орж ирэх жолооч нар олон хүнийг амь нас, эрүүл мэндээр нь хохироож байна шүү дээ! Гялгар зам дээр тормоз гишгэлээ ч гулгаад л хүн мөргөнө гэдгийг мэдэхгүй хүн яаж жолоо барьж байна вэ? Улаанбаатар зочид буудлыг урд талын 4 замын уулзвар дээр ногоон гэрэл асч хүмүүс гарч явтал зогсч өнгөрөөх ёстой жолооч…

Дэлгэрэнгүй

Xөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 67 километрийн зайд өнөөдөр буюу 24-ний 12:15:35 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. Өмнө нь хэд хэдэн удаа тус аймгийн Хатгал, Ханх орчмоор газар хөдөлж, байшин барилгад цууралт өгч байсан юм.

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан осолтой холбоотойгоор НОК-оос мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: -НОК-ын дэд даргаар ахлуулсан Шуурхай штаб ослын газар ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн гал унтраах ажиллагаанд УСУГ усаар ханган ажилласан. Одоогоор осол гарсан бүсэд байсан 207 оршин суугчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. 11 айлын 43 иргэнийг зочид буудалд байрлуулсан. Ослын улмаас шатсан 28 машиныг зөөвөрлөнө. Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон гэх судалгааг гаргаад байна. Хуулийн байгууллага тус газарт ажиллан, дүгнэлт гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг дээр…

Дэлгэрэнгүй

1990-ээд онд л Геодези зурагзүйн институтынхан Улаанбаатарт хот төлөвлөлт буруу тийшээ явах гээд байна гэж анхааруулж байсан гэдэг. Одоо авилга авч газрын зөвшөөрлийг баруун, солгойгүй өгсөний үр дагаварт бетонон ширэнгэ галд автах эрсдэл бодитой болжээ. Барилга хоорондын зай гэдэг амин чухал стандарт алдагдсан орчин хаа Улаанбаатарт хаа сайгүй. Алга дарам газар дээр 16 давхар барилгуудыг эгнүүлж барих зөвшөөрлийг хэн өгөв? Одоо энэ асуудлыг яаралтай авч хэлэлцээч, хотын даргаа. Х.Нямбаатар Хуульзүйн сайд байхдаа “Газрын наймаачид хотыг бетонон ширэнгэ болгосон. Шалгана, хариуцлага тооцно” гэж ярьж байснаа одоо хэрэгжүүл! Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Туркийн парламент Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг мягмар гарагт баталлаа. Шведийг Умард Атлантын цэргийн эвсэлд элсүүлэх тухай протоколыг батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэний дараа санал хураалтад оролцсон парламентын 346 гишүүнээс 287 нь дэмжсэнээр уг баримт бичгийг баталжээ. Харин 55 гишүүн эсэргүүцсэн санал өгсөн бол дөрвөн гишүүн түдгэлзсэн байна. 2022 оны хоёрдугаар сард Оросын цэрэг Украинд довтолсны дараахан Оростой ойрхон оршдог, хиллэдэг Скандинавын орнууд болох Финланд, Швед улсууд НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан билээ гэж Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60тн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага  2024.01.24-ний шөнийн 01:07 цагт онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 02:15 цагт зогсоож, 04:30 цагт бүрэн унтраасан байна. Ослын улмаас 3 хүн амь насаа алдаад байна. Мөн онцгой байдлыг  албан хаагч амиа алджээ. Газ тээвэрлэж явсан машин эргэлт хийдээ суудлын автомашинтай мөргөлдсөнөөс уг осол гарчээ.

Дэлгэрэнгүй