Зохиогч: Admin

Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Одесс хот руу дайрсан Оросын агаарын довтолгоог шөнөжин эсэргүүцсэн байна. Довтолгооны үр дагаварт супермаркетийн гурван ажилтан шархадсан гэж Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Даваа гарагт Telegram хуудсандаа мэдээлжээ. Оросын армийн хөөргөсөн 8 пуужин, 15 дроныг сөнөөсөн гэж Украины талын мэдэгдэлд дурджээ. “Одесса хотын төв рүү харвасан пуужингийн улмаас нэг боловсролын байгууллагын дотуур байр, супермаркет өртсөн” бөгөөд гал сөнөөгчид хоёр барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна гэж нэмж дурдсан байна гэж CNN мэдээлэв.

Дэлгэрэнгүй

Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хөтөлбөрт уран зохиолын хичээлийн эзлэх цагийг нэммээр байна! “Ном бол амьдралтай тэнцүү багш. Зөв амьдрах, хүн шиг хүн болгох багш юм” гэж Д.Урианхай зүгээр ч нэг хэлээгүй. “Номоор гэгээрээгүй оюун ухаан харанхуй нүхтэй адил” гэж Белинскийн яг онож хэлсэн үг бий. Сошиалын бохир орчинд ухаан санаагаа бузарлаж байснаас ном уншиж, танин мэдэхгүй, гоо зүй, ёс зүйн мэдлэгээ тэлмээр байна. Амьдралыг өөр нүдээр харж сурах хэрэгтэй болжээ. Гар утсанд донтсон өнөөгийн хүүхэд, залуус юунаас гэгээрэл олж авах вэ? Фейсбүүкийн хяналтгүй мэдээллийн урсгал дотор ухаарал хайрлахаар үнэ цэнэтэй мэдээлэл ховор шүү дээ. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Төв шуудангийн зүүн талын зам дээр жолооч нар солиорчихов уу гэлтэй сигналаа орилуулж эхэллээ. Уг нь Тээврийн цагдаагийн албан хаагч замын хөдөлгөөнийг зохицуулж байсан юмсан! “Хоёрхон сартай нярай хүүхдээ тэврээд явж байтал “Ган хийц” гэсэн автобусны жолооч сигналаа маш удаанаар орилуулсан. Өмнөх автобусны жолоочдоо уурлаад тэр шүү дээ. Үүнээс болоод хүүхэд маань хүчтэй цочиж, улмаар тархинд нь цус харвасан. Нярай хүүхэд тэврээд явж байгааг харсаар байж үл тоодог жолооч нэртэй хүний адаг олон байна” гэж нэгэн ээж сэтгүүлчдэд уйлан ярьж билээ. “Би Энхтайваны гүүрэн дээр алхаж явтал машинтай явж байсан дүү маань таньчихаад зогссон. Суухын хооронд л ард талын машины…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хот үерт хоёр ч удаа өртлөө. Сүүлийнхэд нь дөрвөн хүн амь эрсдэж, нөхөж барахгүй гарз тохиов. Эд хөрөнгө нь сүйдсэн иргэд, аж ахуйн нэгжийн хохирол ч замбараагаа алдав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкт айлчилж ирээд Засгийн газрын ээлжит хуралдаан дээр энэ талаар ярьж, хэд хэдэн чиглэл өгчээ. Ингэхдээ нөгөө л “Шалга, шийтгэ” гэдэг хандлагаараа “хашгичсан” байна. Тэрбээр “Одоо хангалттай. Газрыг нэгдсэн журмаар олгодог тогтолцоонд шилжинэ. Ерөнхий төлөвлөлтөд ороогүй газрыг олгосон, барилга барьсан зэрэгт ял шийтгэлтэй болгох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулна. Хот байгуулалтын урт хугацааны төлөвлөлтийг цогцоор нь хийх асуудлыг гадаад, дотоодын зөвлөх байгууллагуудтай хамтарч хийнэ. Үерийн үеийн хохирлыг буруутай хуулийн…

Дэлгэрэнгүй

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын өндөр настан Ц.Төмөрт хашаандаа 9 төрлийн мод, 45 төрлийн цэцгийн мандал, 8 төрлийн цэцгийн үр тарьж сумандаа сайн жишиг тогтоожээ. Түүний тарьсан мод 100 хувийн ургалттай байгаа бөгөөд Хөхморьт сумын айд өрх өндөр настан Ц.Төмөртөөс үлгэрлэл хашаандаа мод тарьж эхэлсэн аж. Хөхморьт сум руу элсний нүүдэл орж, бэлчээрийн доройтолд өртөж буй сум юм. Иймд Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 103 га газрыг механик аргаар хаших арга хэмжээ авснаар элсний нүүдлийг сааруулж бодит үр дүн өгчээ. Үүнд тус сумын иргэн бүрийн оролцоо, мод тарих хөдөлгөөн чухал нөлөө үзүүлсэн гэж БОАЖГ-ын хэлтсийн дарга Д.Батмагнай онцолж байв.…

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн оны судалгаанаас харахад улсын хэмжээнд сүүлийн таван жилийн дунджаар 702648 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин тэдгээрийн 31122 тохиолдолыг түлэгдэлт эзэлж байгаа ба  74.5 хувь нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан байна. Мөн нийт түлэгдлийн тохиолдлын 75-80 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа нь бидний анхаарч үзэх асуудлын нэг болоод байгаа юм. Тиймээс энэ удаагийн дугаартаа бид түлэгдэлтийн тухай онцлон нийтлэе.  Түлэгдсэн хүмүүсийн ихэнх нь 0-6 насны хүүхдүүд  Түлэгдэл нь тухайн эд зүйл, гэмтлийн зэргээсээ шалтгаалаад эрүүл мэндэд хөнгөн, хүнд, аминд халтай эрсдэлийг үүсгэдэг. Үйлдвэрийн нөхцөлд химийн бодис, өндөр хүчдэлтэй цахилгаанд түлэгдэх байдал элбэг тохиолддог бол ахуйн орчинд халуун цай…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, тус намын гишүүд, дэмжигчид хотын даргыг гурав хоногийн дотор огцрохыг шаардлаа. Тэдний шаардлагын цөм нь “Нийслэлд орж буй борооны улмаас үерийн эрсдэл үүсч, олон иргэн, аж ахуй нэгж хохирсон. Үүнд Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар хариуцлага хүлээж огцрох ёстой” гэдэгт байгаа юм. Мэдээж үерийн улмаас хохирсон айл өрх, албан байгууллагуудыг бодохоор тус намын шаардлагыг ор тас буруутгах нь хаашаа юм. Нөгөө талаас “Аадар бороо орсонд хотын дарга буруутай” гэх нь холгүй ярьцгааж байгаа нь өрөөсгөл санагдана. Үерт өртсөн хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, үерийн аман дээр зөвшөөрөлгүй буусан айл бий. Хоёрдугаарт, үер буух эрсдэлтэй орчинд…

Дэлгэрэнгүй

Дулааны улиралд болон үерийн дараа хөрсний бохирдлоос үүдэлтэй гэдэсний халдварт өвчин нэмэгддэг. Үерийн голомтод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдаас гэдэсний халдварт өвчний тохиолдол илэрчээ. Энэ талаар болон үерийн дараах халдварт өвчний эрсдэл болон ариутгал, халдваргүйжүүлэлтийг НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. -Үерийн голомтод ажиллаж байсан хүмүүсээс гэдэсний халдварт өвчин илэрсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Энэ жилийн хувьд улирлын чанартай халдварт өвчний тохиолдол хэвийн хэмжээнд байна. Яг үерийн голомтод байгаа айл өрх, иргэдээс гэдэсний халдварт өвчний тохиолдол илрээгүй. Харин үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд ажиллаж байсан алба хаагчдаас гэдэсний халдварт өвчний 16 тохиолдол илэрсэн. Эдгээр алба хаагчид хөнгөн…

Дэлгэрэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вьетнамтай “харилцаагаа өөрчлөх” хүчин чармайлтын хүрээнд Зүүн Өмнөд Азийн тус оронд удахгүй айлчлахаар төлөвлөж байгаа тухайгаа мягмар гарагт мэдэгджээ. “Вьетнам улс бидэнтэй тогтоон хөгжүүлж буй харилцаагаа өөрчилж, түнш болохыг эрмэлзэж байгаа тул миний бие Вьетнамд богино хугацааны айлчлал хийнэ” гэж Ж.Байден Нью-Мексико муж улсын Альбукерке хотод зочлох үеэрээ хэлсэн байна. Түүний засаг захиргаа Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын нөлөөг хязгаарлахыг эрмэлзэж байгаа юм. CNN телевизийн зүгээс Ж.Байдены Вьетнамд хийх айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Цагаан ордноос хүсчээ. Өнгөрсөн онд Ж.Байден Токиод айлчлах үеэрээ Австрали, Бруней, Энэтхэг, Индонез, Япон, БНСУ, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнамын удирдагчдын хамтаар…

Дэлгэрэнгүй

Гэрийнхээ ойролцоох хүнсний захаас төмс авлаа. Хар шороон хальстай харахад яалт ч үгүй “Монгол төмс”. Харамсалтай нь өнгө нь цав цагаан мөртөө их удаан чанагдаж байж нэг юм зөөлрөв. Гэхдээ амт гэж алга. Уг нь Монголын хөрсөнд ургасан төмс маш амархан болдог доо. “Урдаас төмс хүнсний ногоо ихээр орж ирсээр байгаа юм байна даа” гэх бодол төрөв. Сүүлийн 30 жилд баталгаагүй хүнс, хүнсний ногоо хилээр нэвтэрсэн. Одоо хэр зогсоогүй бололтой. Хил гаалийн ажилтнууд лабораторийн шинжилгээ хийдэг юм уу?! Химийн орц найрлагатай хүнс хорт хавдар үүсгэхээс гадна хүний удмын санд нөлөөлөх аюултай гэдгийг уншиж сонсоогүй насанд хүрсэн хүн бараг байхгүй дээ.…

Дэлгэрэнгүй