Автобусны буудал юм уу, халтуурчдын дураараа зогсож, авирладаг орчин юм уу? Цагдаагийн машинаас ч айж байгаа шинж алга. Хууль дүрмийг ягштал мөрдүүлээч! Энэ чинь өөрийн гэсэн бичигдсэн болож бичигдээгүй дүрэмтэй нийслэл хот шүү дээ!!! Том оврын автобус карма руугаа шахаж зогсох боломжгүйгээс хүний амь нас хохирох хэмжээний осол гарах эрсдэл байгааг яагаад тоохгүй байна вэ?! Тээврийн цагдаа автобусны буудал дээр зогссон жолооч нарын эрхийг хасна гэж анхааруулсан ч нийгэмшээгүй жолооч нэртэй дураараа этгээдүүд үл тоож байгаа нь эмгэнэлтэй. С.Болд
Зохиогч: Admin
ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Украины сөрөг давшилттай холбоотой хатуухан мэдэгдлийг сошиал хуудсаараа дамжуулан хийлээ. Д.Медведев “НАТО-гийн дэмжлэгтэй Украины сөрөг давшилт амжилттай болж, манай газар нутгаас авлаа гэж төсөөлөөд үз. Хэрвээ тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр сонголт бидэнд үлдэхгүй. Өөр ямар ч хувилбар байхгүй. Тиймээс бидний дайснууд манай дайчдын амжилтын төлөө залбирах ёстой. Тэд дэлхий дахинд цөмийн түймэр асаахгүйн төлөө тулалдаж байгаа юм” гэж байр сууриа илэрхийллээ.
Беларусьт байрлаж байсан “Вагнер” цэргийн хувийн компанийн 100 гаруй хөлсний цэрэг Польш, Литвийн хилийн ойролцоох Сувалки зурвас руу шилжиж байгаа бөгөөд цагаачдын дүрээр хил нэвтэрч, тогтворгүй байдал үүсгэж болзошгүй гэж Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравиецки мэдэгджээ. Беларусь ба Калининград мужийн хоорондох Сувалки зурсвас руу шилжиж буй хөлсний цэргүүдийн хөдөлгөөн Беларусийн Гродно хотын ойролцоо ажиглагджээ. Польшийн Ерөнхий сайд эдгээр мэдээллийг авсан эх сурвалжийг тодорхой хэлээгүй байна. “Хөлсний цэргүүд Беларусийн хилийн цэргийн дүрэмт хувцас өмсөж, хууль бус цагаачдыг Польшийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах эсвэл өөрсдөө цагаачдын дүрээр хил нэвтэрч, тогтворгүй байдал үүсгэж болзошгүй” гэж Моравецкий мэдэгджээ. Польшийн Ерөнхий сайд нөхцөл…
70 гаруй насны эмгэн таяг тулан алхана. Гэтэл яг өмнө нь томоо гэгч машин замыг нь хаан зогсчээ. “Энэ чинь явган хүний зам биз дээ” гэж бусдад дуулдахаар бухимдан хэлээд яаж тойрч гарах билээ гэсэн шиг хэсэг харж зогсов. Хүйтэн байсан учир аргагүйн эрхэнд машиныг тойрч гарахаар шийдэв бололтой урагшаа алхав. Харамсалтай нь тэр машиныг тойрч гарахын тулд зайлшгүй машин зам руу орж таарлаа. Цаанаас нь нийгэмшээгүй жолооч хурдтай орж ирвэл яана гэж бодоод хурдхан шиг очоод “Эмээ би танд туслая” гээд балагт машиныг тойрч хэсэг яваад явган хүн рүү зам руу оруулж өгөв. Уг нь явган хүний зам дээр…
Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадам өнөөдөр эхэлж байна. Энэхүү түүхт ойн хүрээнд эрийн гурван наадмаас гадна “Хантайшир” спорт цогцолборын нээлт, эрдэм шинжилгээний хурал, “Хурд” хамтлагийн тоглолт зэрэг соёл урлаг, спортын олон арга хэмжээ зохиогдох аж. Гэхдээ аймгйн төвийн зам засварын ажил бүрэн дуусч амжилгүй баяр наадамтайгаа золгосон байна. Ц.Цог
Золбиншин зэрлэгших гэдэг хүн биш араатан, адгуус, нийгмийнх биш байгалийнх, нийгмийн үнэ цэнэт хүн биш нийгмийн хог шаар болж буй үйл явц. Тун харамсалтай. Монгол хүн золбиншин зэрлэгшсээр буйн цаад шалтгаан, нөхцөл бий. Зүй нь бол зэрлэг байгальд бол хүн гэгч зэрлэгшдэг, харин хүний нийгэмд бол нийгэмшиж, нийгмийн “Хүн” болж төлөвших учиртай байдаг. Гэтэл энэ өгөгдөл урвуу явагдаж, хүний нийгэмд оршин амьдарч буй атлаа золбиншин зэрлэгших болов, монгол хүн. Хэрвээ анзаарвал, нийгэмд байсхийгээд дэгддэг сенсаци улс нийгэмд хийгээд монгол хүнд тулгарсан асууудлуудыг, оюун санааны хоосрол, зан чанарын эвдрэл, харилцаа хандлагын төлөв, тун олон асуудлуудыг тусган харуулж байдаг. Саявтар дэгдсэн ээлжит…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар Америкийн Нэгдсэн Улсад 2023 оны 8 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч К.Харрис-тай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Мөн АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацад тус тус зочлохоор төлөвлөж байна. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс…
Дэлхийн нүүрсний хэрэглээ 2021 онд 7.9 тэрбум байсан бол 2022 онд 8.3 тэрбум тонн болж түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) шинэ тайланд дурджээ. Орос, Украины дайны үр дагавраас үүдэлтэй эрчим хүчний хямралтай холбоотойгоор нүүрсний эрэлт өнгөрсөн жилийн туршид өсөж, энэ онд ч өссөөр байгааг тайланд тэмдэглэсэн байна. 2023 оны эхний хагас жилийн дүнгээр дэлхийн нүүрсний хэрэглээ 1.5 хувиар нэмэгдэж, 4.7 тэрбум тонн болжээ. ОУЭХА үүнийг цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл (1-6 дугаар сард 1хувь), аж үйлдвэрлэл дэх нүүрсний хэрэглээ (2 хувь) нэмэгдсэнтэй холбон тайлбарлажээ. Нүүрсний эрэлт өнгөрсөн зургаан сарын хугацаанд хамгийн том хоёр хэрэглэгч болох…
19 орчим насны бүсгүй Их засаг их сургуулийн дүрэмт хувцастай эмэгтэйн хамт бага насны хүүхдийн савлуур дээр суучихаж. “Наадах чинь та хоёр шиг том хүмүүсийг даахгүй. 3-7 насны бяцхан хүүхдүүдэд л зориулагдсан савлуур шүү дээ” гэвэл энгийн хувцастай нь “Тэгээд юу гэж? хэмээн өөдөөс эвгүй харав. Өөрийнхөө бурууг ойлгож байгаа ямар ч шинж алга. “Юу ч үгүй эвдэрчихлээ” гэж намайг ундууцвал “Тэгээд яадаг юм” гэснээ дуртай дургүй босоод явлаа. Орон сууцны хүүхдийн тоглоомын талбайд төрөл бүрийн тоглоом суурилуулдаг ч ахлах ангийн хүүхдүүд, бүр насанд хүрсэн хүмүүс суугаад дор нь эвдээд хаядаг болжээ. Ихэвчлэн охид, хүүхнүүд шүү! Эмэгтэй хүмүүс уг нь…
Сүүлийн жилүүдэд ихэвчлэн 16, түүнээс дээш давхар барилгууд баригдаж байгаа. Харамсалтай нь ахуйн хүрээний тамхидалт оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд үнэхээр заналхийлж байна. Тагтан дээрээ тамхи татаад, унтраалгүй хаяснаас болж өчнөөн зуун айл орох оронгүй болох эрсдэл бодитой нүүрлээд байна. “Орчлон” хороололд нэг бүдүүлэг этгээд тагтан дээрээ тамхи татаж байгаад ишийг нь унтраалгүйгээр шидчихсэн чинь доод айлынхаа тагт руу орж, улмаар хураалттай эд зүйлсэд гал гарсан тохиолдол бий. Ийм жишээ дэндүү олон. Ялангуяа хуурайшил ихтэй дулааны улиралд тагтан дээрээ тамхи татах аюултай гэдгийг тамхичид ойлгохгүй байгаа нь харамсмаар! Хамгийн аюултай нь түгжрэл ихтэй үед галын машин ирэх гэсээр байтал олон…