Зохиогч: Admin

АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “АН-ын ҮБХ-ны гишүүн Н.Мөнхбат нарыг улс төрийн хоригдол болгон ял өглөө. Эрх баригч нам шүүхийг өөрийн гар хөл болгож байна. Иргэдэд шударга ёсны үйлчилгээ үзүүүлдэг шүүх байгаа юм бол иргэдийн мөнгөө залилуулсан асуудал яагаад өнөөдөр шийдэгдэхгүй удаад байдаг юм. Лизингээр утас авдаг хулгайд алддаг, араас нь хуулийнхан ажилладаггүй, шүүх нь шийддэггүй. Сөрөг хүчний залуучуудын асуудал болохоор түргэвчилсэн журмаар шүүх нь хуралдаад ял өгдөг. Эрх баригч намын өөрийнх нь хүмүүс дандаа торгуультай гардаг , эс бол ялаас мултардаг. Тийм учраас эрх баригчдын халаасны шүүх боллоо гэж хэлж байгаа юм. Бүх шүүгч ийм…

Дэлгэрэнгүй

“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтаар байгаль орчны салбарт Монгол Улсын нэгдэн орсон  дээрх конвенцуудыг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, гарц шийдэл, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтаар байгаль орчны салбарт Монгол Улсын нэгдэн орсон  дээрх конвенцуудыг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, гарц шийдэл, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий орны хувьд бусад улсын адил…

Дэлгэрэнгүй

Есөн эрдэнийн нэг оюугаар овоглосон зэс төдийгүй үнэт эрдэнэс алт, мөнгө, молибден зэрэг мэргэжлийн бизнесмен бүхний сэтгэлийг татаж, хүслийг бадраасан арвин их нөөцтэй Оюу толгойн гайхамшигтай орд эх орны минь алтан шаргал говьд үүд хаалга, үүцээ нээж, Монголчууд төдийгүй дэлхийн сонорт хүрч, бид бүхний баярын магнай тэнийлгэсэн тэр мөчөөс хойш багагүй хугацаа ард үлджээ. Монгол түмэн их говьд Оюу толгойн уурхай ашиглалтад орсноор энэ зууны манлай үйлдвэр-Эрдэнэтийн уурхай шиг хот сүндэрлүүлж, хэдэн арван мянган хүн ажил амьдралтай золгож, улс орны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэж бэлэгшээж байсан билээ. Түмэн олны энэ бэлэгшээл мөрөөдөл хэрхэн биелэлээ олж байгаа талаар…

Дэлгэрэнгүй

Өчигдөр болсон их түгжрэлийн шалтгааны талаар ТЦА-ны ЗЦГ-ын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэн ийнхүү яриалаа: -Өчигдрийн тухайд Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжинд ачааны автомашины түлш тасалдсаны улмаас 1 цаг 30 минут эвдэрч зогссон бол Хан-Уул дүүргийн ХААИС-ийн зүүн талд мөн ачааны автомашин араандаа орохгүйгээс үүдэн 40 минут зогссон. Иймд түгжрэл үүсэн, замын хөдөлгөөнд саад учирсан байгаа. Хэрэв суудлын автомашин ийн зогссон бол зөөж, шилжүүлэх байсан. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн тохиолдолд чирэгч автомашины тусламжтайгаар хөдөлгөөн зохицуулах боломжтой. Харин ачааны автомашин эвдэрсэн тохиолдолд зөөж, шилжүүлэх тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод байхгүй. Өчигдөр 24 цагийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод…

Дэлгэрэнгүй

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд үүссэн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Таван шарын гармыг 5 цаг 31 минут хааж, галт тэрэг нэвтрүүлсэн “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу: -Цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн. Мөн галт тэрэг явсан, замын хөдөлгөөнд саад учирсантай холбоотойгоор ачаалал нэмэгдлээ. Таван шарын уулзварын 396 дугаар гармаар арваннэгдүгээр сарын байдлаар өдөрт 29, шөнөдөө 21, дунджаар 50 удаа галт тэрэг явдаг. Өчигдрийн байдлаар тус гармаар 24 цагийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 8-ны 08:00 цагаас 9-ны 08:00 цаг хүртэл 24 цагийн хугацаанд суудлын галт тэрэг зургаан удаа явж, 42…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын бондын орлогоор энэ онд хэрэгжих нэн шаардлагатай, ирэх оны нэгдүгээр улиралд багтаан эхлэх гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг санхүүжүүлнэ гэдгийг Хотын дарга хэллээ. Ингэснээр Улаанбаатар хотын бонд нь илүү ногоон бондын шинжтэй буюу нэг талаас агаарын бохирдлыг бууруулах, нөгөө талаас ядуурлыг багасгах ач холбогдолтой болохыг тэрбээр онцлов. НЗДТГ болон ЕСБХБ-ны хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”, “Ногоон-Улаанбаатар орон сууц” гэсэн хоёр төсөл хэрэгжиж байна. ЕСБХБ нь 2006 оноос хойш Монгол Улс, Улаанбаатар хот мөн хувийн хэвшлийн салбар дахь төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт, зөвлөх үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлж ирсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ…

Дэлгэрэнгүй

Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаан дээр Түр хорооны дарга  Б.Энхбаяр ” Нүүрсчид их сандруу байна. Бас их мөнгөтэй байна. Сүүлийн үед асар их мөнгийг хэвлэл мэдээлэл рүү цутгаж байна. Өөрөөр хэлбэл, гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байгаа нь тодорхой болсон. Сэтгүүлчдэд машин өгч, хуваарилж амыг нь үдсэн асуудал гарч байж болзошгүй. Тиймээс нотлох баримтын эх сурвалжтай, хянан шалгагчийн ажлыг эрчимжүүлж байж энэ ажлын ард гарна. Нүүрсний хулгайг шалгах ажиллагаа зогсохгүй. Цаг хугацаанд хавчигдаж, дуусгахгүй гэж үзэж байна” гэгчлэн өгүүлэв. Хуульзүй, дотоод хэргийн сайдын энэхүү мэдэгдлийн дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.

Дэлгэрэнгүй

“Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 537 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 224 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 313 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 80 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 334 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Дээрх хугацаанд шалгаж шийдвэрлэсэн 1 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон…

Дэлгэрэнгүй

“Гэмт хэрэг зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламж”-ийн дуудлага, мэдээлэл өгөхдөө өөрийн хаяг байршил, байгаа газраа хэлж мэдэхгүй тохиолдолд “E-Mongolia” аппликэйшны нэмэлт цэс дотор байрлаж байгаа “Яаралтай түргэн тусламж дуудах” цэс дээр дарснаар өөрийн байршлын гурван үгт хаягаа хялбархан тогтоох боломжтой боллоо. Энэхүү систем нь дэлхийн газрын гадаргууд гурван метрийн хэмжээтэй торлол үүсгэн тухайн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй гурван үгээр хаягжуулсан байдаг. Өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд татаж суулгасан “E-Mongolia “аппликэйшныг ашиглан өөрийн байршлыг тодорхойлж, тусламж авах боломжтой. “E-Mongolia” аппликэйшныг татаж суулгаагүй тохиолдолд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс иргэн тань руу тусгай…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Солонгосын “Zyle Daewoo” компаниас худалдан авсан шинэ гэх тодотголтой хуучин ногоон автобуснууд нийгмийг бүхэлд нь бухимдуулж, үүнээс үүдэн уг асуудыг хариуцаж байсан Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар албан тушаалаасаа огцорсон билээ.  АТГ уг ногоон автобусны хэргээр “Тэнүүн Огоо” ХХК-ий Ерөнхий Захирал А.Ганхуяг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, “Тэнүүн Огоо” ХХК-нд гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарын тэргүүтэй 20 гаруй хүнийг шалгаж буй юм. Мөрдөн шалгах ажиллагааны эхний үр дүн…

Дэлгэрэнгүй