Зохиогч: Admin

Эрх баригч нам шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаа оноос өмнө томилохоор болжээ. Одоогийн генсек Д.Амарбаясгалангийн хувьд 2016 онд энэхүү албан тушаалд очиж байлаа. Улмаар 2020 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад “Би төрийн албан тушаалд очихгүй” гээд Ерөнхий нарийн бичгийн даргаараа үлдэж байсан юм. Харин 2022 онд Ц.Нямдоржийн оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон билээ. Хуулиараа бол төрийн өндөр албан тушаалтан улстөрийн намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах ёсгүй. Гэхдээ мань хүн өнөөг хүртэл Ерөнхий нарийн бичгийн даргаараа хавсран ажиллаж ирэв. Харин оноос өмнө намынхаа албан тушаалыг өгөх нь гарцаагүй болж байх шиг байна. Түүний оронд Ерөнхийлөгчийн Тамгын…

Дэлгэрэнгүй

НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нацагдоржийн Батсүмбэрэлтэй ярилцлаа Дүүргийн Засаг даргын хувьд ахмадын хороогоо хэрхэн дэмжиж, хамтран ажиллаж байна вэ? Чингэлтэй дүүрэг 170 гаруй хүн амтай. Үүнээс хүн амын 10 орчим хувь буюу 17 мянга гаруй ахмад настнууд амьдарч байна. Дүүргийн 1-24 хороо бүрт ахмадын зөвлөл, тэргүүлэгчид ажиллаж байна. Тэдгээр ахмадын зөвлөлөөр дамжуулан ахмадуудтай хамтран ажиллаж, тэдний захиас сургаалийг сонсч, ажилдаа тусган ажиллаж байна. Бид ахмадын хороотой гүйцэтгэлийн гэрээ байгуулан өдөр тутмын үйл ажиллагааг нь санхүүжүүлж тухайн ажлыг хагас болон бүтэн жилээр нь дүгнэн ажилладаг. Мөн ахмадын зөвлөлийн ажлыг тогтмолжуулж, ахмадуудад хүргэх төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй болгох, тэдний…

Дэлгэрэнгүй

Өглөө, оройд автобусанд сууна гэдэг эрийн шандас, эмийн эрдэм шаардсан ажил болж. Автобуснууд буудлаасаа хол зогсож хүнээ буулгачихаад зугатаадаг 30 жилийн өмнөх дүр зураг өнөөдөр давтагдаж байна. Нэг автобусыг “барьж авсан” л бол бүгдээрээ орох гээд л үхэлдэнэ. Хаалга нь эвдрээд онгойхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Урд хаалгаар багтахгүй болохоор жолооч нь “хойгуураа ор” гэж хашгирна. Хойгуур орсон хүмүүс үнэгүй зорчих “эрх”-тэй болж байгаа юм. Лав л 5-8 хүн хойд хаалгаар нь шургах нь хэвийн үзэгдэл болжээ. Урд хаалгаараа орсон хүмүүсээс картаа дарах нь өдрийн од. Ийм байхаар нийтийн тээврийн алдагдал хэдэн тэрбумд хүрэх нь тодорхой шүү дээ. Жолооч…

Дэлгэрэнгүй

“Монгол Улсад хийгдсэн пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнгийн үнэлгээ, дам нөлөөллийг үнэлэх”  судалгааны дүнг хэлэлцэх хурал 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Блю Скай зочид буудалд боллоо.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганаар Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр ашигтай аргын нэг нь пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах юм гэж уриалсан юм. Иймээс ЭМЯ нь бага насны хүүхдэд уушгины үрэвслийг бууруулахын тулд  пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг нэвтрүүлэн  үр дүнг нотолгоонд суурилан дүгнэхээр олон улсын хамтарсан судалгааг 2015-2022 онуудад хийсэн. Судалгааг Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэн, ДЭМБ-ын судалгааны багуудтай …

Дэлгэрэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг гишүүдийн асуултад хариулах үеэрээ “Дотоодод эмчилж, оношилж чадахгүй 26 төрлийн өвчний жагсаалт байгаа юм. Эдгээр өвчнийг оношилж, эмчлэх чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах зардлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Шинэ технологи нэвтрүүлбэл энэ чиглэлээр 50-иас доошгүй удаагийн тохиолдлыг гүйцэтгэх, тэрхүү зардлаа тухайн эрүүл мэндийн байгууллага өөрөө хариуцах журамтай. Эмнэлгийн байгууллагууд энэ төрлийн зардлаа бие даан хариуцдаг тул шинэ технологи нэвтрүүлэх ажил удааширалтай байгаа юм. Иймд эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах зардлыг Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан” хэмээн онцлов.

Дэлгэрэнгүй

Өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2024 онд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний хэлэлцүүлэг Удирдлагын академи дээр боллоо. Уг хэлэлцүүлэг дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах  газрын дарга С.Дамбий “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх бодлого” сэдвээр сонирхолтой мэдээлэл хийсэн юм. Тэрбээр ковидын дараах хоёр жилд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт эерэг гарч байгааг тоон баримт түшиглэн график үзүүлэлтээр танилцуулаад “Энэ бол Засгийн газрын зөв бодлогын үр дүнд гарч буй эерэг үзүүлэлт юм” хэмээн тодотгосон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг сэргээх чиглэлээр төр засгаас авч буй арга хэмжээний үр дүнд 2022-2023 онд хөдөлмөрийн зах зээл өсөлттэй гарч байна гэсэн үг. Үүнийг…

Дэлгэрэнгүй

Ханиад томуу их байна. Дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр бүтэн 4 цаг дугаарлаж байж хүүхдээ үзүүлсэн тохиолдол гарсан. Хүмүүсийн бухимдал, ханиалгаж, халуурсан хүүхдүүдийн шаналалаас болж эмч нь уйлсан гэж байгаа. Уршигт коронавирусын халдвар бүрмөсөн устаж алга болоогүй байна. Дээр нь улирлын томуу нэмэгдээд нийгэм даяараа “ханиаж” байна. Ковид-19-ын үед хэрэгжиж байсан дэглэмээ үргэлжлүүлж, гарын ариун цэврийг сайтар сахиж, хүн хоорондын зай барьж, амны хаалтаа зүүж, дархлаагаа дэмжихийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулсан. Гэсэн ч хэнэггүй монголчууд олон нийтийн газар амны хаалт огт зүүхгүй байна. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө алгын чинээ амны хаалт…

Дэлгэрэнгүй

Монголд Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улсын шилжилтийн хэмээх тодотголтой өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр жил гаруйн хугацаанд ажиллахдаа эхний жил хагасыг цар тахлыг даван туулахад, хоёрдахь жилийг бүхэлд нь авлигатай тэмцэхэд зориуллаа. 21 аймгаар ард иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, улс орны 30 жилийн дүгнэлт, өнөөдрийн нөхцөл байдал, ирээдүйн…

Дэлгэрэнгүй

өрийн албаны зөвлөлөөс улс орон даяар, 7 хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг “7:4:5” цахим сургалт зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалтад УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, мэдээлэл хийв. Тэрбээр төр гэж чухам юу вэ, түүний алба хаагчид ямар зарчмыг мөрдлөг болгож, эрх, үүргээ хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг сэдвээр төрийн албан хаагчидтай цахимаар уулзав. Энэхүү уулзалтад бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгчид болон төрийн албаны удирдах албан тушаалтан, төрийн албан хаагч нийт 3000 гаруй хүн оролцлоо. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нээж, үг хэллээ. Тэрбээр төрийн албан хаагчид  уламжлал болгон зохион байгуулдаг цахим сургалтад УИХ-ын даргыг оролцуулах хүсэлтийг хамгийн их…

Дэлгэрэнгүй

Алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн эсрэг хөрөнгө оруулагчид хамтын зарга үүсгэж, криптовалютын дэлхийн хамгийн том бирж болох Binance-ийг сурталчилсных нь төлөө нэг тэрбум гаруй доллар нэхэмжилжээ. К.Роналду Binance биржээр NFT криптовалютыг сурталчилсны улмаас алдагдал хүлээсэн хэмээн хөрөнгө оруулагчид мэдэгдсэн байна. 2022 оны арваннэгдүгээр сард Binance нь К.Роналдугийн виртуал цээж баримлыг дүрсэлсэн “CR7” хэмээх NFT багц токенийг (блокчейн технологи ашиглан бүтээсэн дижитал урлагийн бүтээл) арилжаалж эхэлжээ. Хөлбөмбөгчин сурталчилгааны явцад токен худалдан авагчдад хандан “олон жилийн турш дэмжиж ирсэн шүтэн бишрэгчдэдээ баярлалаа. “CR7”  нь NFT-ийн ертөнцийг өөрчилж, хөл бөмбөгийг шинэ түвшинд гаргана” гэж амлаж байв. Гэтэл 2022 оны арваннэгдүгээр сард хамгийн хямддаа 77 доллароор зарагдаж байсан К.Роналдугийн токен жилийн дараа 1 доллароор үнэлэгдэж байна. АНУ-ын мөнгө угаахтай тэмцэх хуулийг зөрчсөн хэрэгт Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч огцорсны дараахан хөрөнгө оруулагчиид К.Роналдугийн эсрэг хамтын зарга үүсгэлээ. Мөн тус компани АНУ-ын эрх баригчдад…

Дэлгэрэнгүй