Дизелийн түлш тасарч, бензин колонкуудын ойролцоо машины урт дараалал үүсчээ. Хараал ерөөл урсгаж, дэмий л нэг төр засгийг зүхсэн залуучууд хаа сайгүй. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө. “Шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, өдөр бүр ирж байна. Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангаж буй Багануурын уурхай, эмнэлгүүд зэрэг онцгой байгууллагуудыг шатахуунаар таслахгүй байхад анхаарч байна. Өвөлжилт хүндэрч байгаа баруун, зүүн аймаг руу ахиу шатахуун өгсөн нь Улаанбаатарт хомсдол үүсгэж байгаа. Гурав хоногийн дотор түлшний нийлүүлэлт хэвийн болно” гэлээ.