АТГ-ын комиссар Н.Тэмүүлэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э нь
- 2020 оны наймдугаар сарын 7-ны өдрийн А225 тоот захирамжаар “Фүжибит” гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй нэгж талбарын газарт 13.6 га газар хууль бусаар эзэмшүүлсэн, “Изий транспорт” гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 14.5 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн
- 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А249 дугаартай захирамжаар “Силвер титан интернэйшнл” компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 13 га газар эзэмшүүлсэн.
- 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн А295 дугаартай захирамжаар “Бат-Орших баян” гэдэг компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 18 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх үйлдэлтэй хэргийг.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Н нь
- 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А364 дугаарт захирамжаар “Санапита” компанид 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн
- 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн А295 дугаартай захирамжаар “Лилия гарден” компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 10 га газрыг эзэмшүүлэх
- 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн А30 дугаартай захирамжаар “Соронзонговь” компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 20 га газар хууль бусаар эзэмшүүлсэн
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А315 тоот захирамжаар “Азхуртрэвел” компанид 10 га газар хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх мөрдөн байцаалтын хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаад прокурорын байгууллагад шилжүүлсэн” хэмээн мэдээллээ.
Нэг талаас энэ бол газар олгох, эзэмшүүлэх эрхийг тухайн орон нутагт өгсөний үр дүн юм. Монгол Улс бол холбооны бус нэгдмэл улс. Газар олгох, эзэмшүүлэх эрхийг тухайн орон нутгийн ИТХ, Засаг даргад олгосон гажуудлыг засах хэрэгтэй.
Д.Лхагва