Прокурорын байгууллага 2023 оны долоодугаар сарын 3-7-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.548, мөрдөн байцаалтын 1734 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Өмчлөх эрхийн эсрэг 82, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 15, Авлига, албан тушаалын 5, Хүний амьд явахын эсрэг 5, Хүүхдийн эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, нийт 269 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлэлээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал, Нийслэлийн прокурорын газраас иргэн Б.Т нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт химийн хорт болон аюултай бодисын ангилалд орсон 500 кг натрийн сульфидыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа…
Зохиогч: Admin
Манай улсын эдийн засаг муу хэвээр байгаа. Яг нарийндаа сэхээний тасгаас гарсан уу, үгүй юү гэдэг дээрээ л бга шүү дээ. Гадаад нөхцөл байдал хүнд, эрсдэл гүнзгийрсээр… Өр зээл шийдэгдээгүй… Үндэсний үйлдвэрлэл хөгжөөд гийгүүлсэн юм огт алга. Үйлдвэрлэл хөгжиж байж, баялаг бүтээгчдийн тоо нэмэгдэж байж, ард түмэн нь шоргоолж шиг хөдөлмөрлөж байж улс орон хөгжих нь зүй тогтол. Хийж бүтээе, хөгжье гэсэн оронд ганц өдөр байтугай ганц цаг ч хайран баймаар. Олон хоногийн амралтаа нөхөж ганц минутыг ч ашигтай зарцуулахын төлөө зүтгэе. Ялангуяа энэ улсын зүрх болсон эрчим хүчний салбарынханд амрах зугаалах эрх байхгүй. Нойр хоолгүй зүтгэх цаг бол одоо.…
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 19 удаа хуралдаж, нийт 41 асуудлын хүрээнд 19 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 14 тогтоолын төсөл, Байнгын хорооны таван тогтоолын төсөл, холбогдох байгууллагын үйл ажиллагааны гурван тайлан, албан тушаалтныг томилох, чөлөөлөх зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурлын тогтоол, Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолоор хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий таван ажлын хэсгийг байгуулан ажилласнаас хоёр ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байна. Бусад ажлын талаар Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор хууль тогтоомжийн…
Сонгууль ойртлоо. Намууд том, жижиггүй бужигнаж эхэлсэн. Харин АН-ынхан л “тайван” байна. Тэд эвлэж нэгдэхдээ яарахгүй, эсвэл учраа олцгоохгүй л байх шиг… Учир нь АН-д шинэ фракц, хөдөлгөөнүүд мэндэлсээр байгаа юм. Тэдний нэгээр Х.Тэмүүжиний “1Б” фракцыг нэрлэж болохоор байна. Тэрбээр Лу.Гантөмөртэй хамт “Нэг Ардчилал” буюу “1А” фракцыг босгож, төдийгөөс өдийг хүртэл ноён нурууных нь нэг болж ирсэн юм. Х.Тэмүүжин өчигдөрийг хүртэл Лу.Гантөмөрийн ар тал болж байв. Х.Тэмүүжин ингэж салснаар Лу.Гантөмөрийн үед АН дотор “70-аад оныхон” хүчээ авах боломжгүй болж байна. Тэгэхээр АН-ын “ах нар” хүчтэй хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар Лу.Гантөмөрт нөлөөтэй, АН-д ноёрхлоо хадгалж хоцорно гэсэн үг. Тэгээд ч одоохондоо хоёр…
Хүүхдийн тоглоомын талбайд ихэвчлэн урд зүгийн хуванцар тоглоомнуудыг байрлуулдаг. Харамсалтай нь ганц жил байтугай, ганц сар болоод эвдрээд хог болдог. 3-4 насны хүүхдүүд суух зориулалттай савлуур дээр 16-19 насны том залуус суусан харагддаг. Тэднийг эдэлгээ муутай тоглоом даахгүй нь дэндүү тодорхой ч ухамсар дорой залуус тоодоггүй. Камер байршуулаад эвдэн сүйтгэж буй хүмүүсээр нь төлүүлж, хариуцлага тооцож чадахгүй юм бол хоёрын хооронд мөнгө, хөрөнгө хүч үрж хогийн цэг байгуулахаа болимоор юм! Д.Дорж
Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар /2023.07.17/ голын усанд 21 иргэн амь насаа алдсан байна. Үүний 5 хүүхэд 16 нь том хүн байгаа юм. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн “Туул” голд осолдсон нэг иргэн, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дэлгэрмөрөн” голд осолдсон нэг иргэн, Булган аймгийн Могод сумын “Орхон” голын усанд осолдсон нэг иргэнийг тус тус эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Гол, усны осол нь ихэвчлэн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Иймд: -Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах, -Гол, мөрөн нуурын…
Хүний амь нас хариуцаж яваагаа автобусны жолооч нар хэзээ ойлгох вэ? Урд хаалга нь нээлттэй замын хөдөлгөөнд оролцож яваа автобус олон байна. Ялангуяа халуун өдрүүдэд жолооч нь салхи оруулж сэрүүцэх гээд хаалгаа нээчихдэг. Гэтэл хөдөлгөөнд оролцож байгаа ямар ч тээврийн хэрэгсэл хаалгаа нээх нь маш эрсдэлтэй учраас дүрэм журмаар хориглодог. Үүнийг том оврын автобусны жолооч нар ойлгохгүй байгаа нь даанч харамсалтай. Ялангуяа учраа мэдэхгүй хүүхдүүдэд тун халгаатай үйлдэл хийж байгаад жолооч нар, автобус компани, Нийтийн тээврийн асуудал хариуцлага байгууллага онцгой анхаарах цаг болж! Д.Дорж
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө эрчим хүчний саларынхантай өглөөний уулзалт хийж Засгийн назраас эрчим хүчний салбарыг бүх талаар дэмжихээ илэрхийлэв. Уулзалтад оролцсон “ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженер П.Болдбаатар хэлсэн үгэндээ “Эрчим хүчний 58, дулааны эрчим хүчний 54 хувийг манайх хангадаг. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед бэлтгэл нөөц тоноглолгүй 81 хоног ажилласан. Ямар ч нөөцгүйгээр ажиллана гэдэг эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр, шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Манайх 1480 гаруй ажилтантай ч өнгөрсөн онд 200 гаруй, он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа. Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна” хэмээн анхааруулав.
Барууны орнуудад тагтааг нисдэг харх хэмээдэг. Учир нь тагтаа зөвхөн хот суурин газрыг, тэр дундаа хог хаягдал бараадан амьдрах агаад ялгадас нь 60 төрлийн халдварт өвчин тээдэг аж. Тагтаа шувуу барууны орнуудын уран барилгын гайхамшиг болсон сүм дуганы дээврийг ялгадсаараа ёстой л нэг сүйд хийсэн. Тиймээс тагтаа хооллохыг хориглосон самбар газар сайгүй тавьж, хооллосон тохиолдолд 50 хүртэлх еврогоор торгохоор заажээ. Манай Төв Гандантэгчэнлин хийд ч ийм шийдвэр гаргаад удаагүй байна. Харамсалтай нь, хүмүүс хашааных нь гадна тагтаа хооллодог болж. Эл шийдвэрээс хойш Гандангийн ихэнх тагтаа хотоор нэг тарав. Одоо тэд хогийн цэг, автобусны буудал, орцны дээвэр дээр үүрлэж байна. Тагтаа…
Олон хоног үргэлжлэн орж буй борооны улмаас голууд үерлэж, хот, хөдөөгүй үерийн гамшиг нүүрлээд байна. Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 276 дугаар галт тэрэг, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэг, Айраг-Бор-Өндөр чиглэлийн 610 дугаар галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон талаар Улаанбаатар төмөр замаас мэдээллээ.