Монгол Улсад цусны алба үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ой тохиож байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны Цусны станц ба салбар байгуулах тухай тогтоолоор 1963 онд 14 хүний орон тоотой байгуулагдсан “Цусны төв станц” өдгөө 70 орон тоотой, 4 тасаг, 5 алба бүхий Эрүүл мэндийн яамны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төв болж өргөжиж, бүх аймаг, алслагдсан дүүрэгт 26 Цусны салбар төв бүхий Үндэсний хэмжээний салбар болон хөгжиж байна. Өнөөдөр болсон Цусны алба байгуулагдсаны 60 жилийн ойд зориулагдсан хүндэтгэлийн арга хэмжээг нээж тус төвийн захирал, анагаах ухааны доктор, профессор Н.Эрдэнэбаяр үг хэллээ. Тэрбээр “Цусны албаны түүхэн хөгжил, чиг хандлага”…
Зохиогч: Admin
Хотын даргын томилгооны асуудалтай холбогдуулж Ардчилсан Нам хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “МАН өчигдөр 1990 оны ардчилсан хувьсгалын үзэл баримтлалаас хойш ухарсан маш ноцтой мэдээллийг хийлээ. Нийслэлийн Засаг даргыг Ерөнхий Сайд, эрх баригч МАН-аас нэр дэвшүүлэн томилж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулийн 59-ийн 1 дүгээр зүйлд нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна гэсэн заалт байдаг. Мөн Үндсэн хуулийн 60-ийн 2 дугаар хэсэгт шат шатны Засаг Даргыг тухайн шат шатны ИТХ-аас нэр дэвшүүлж, Ерөнхий Сайд буюу дээд шатны засаг дарга баталгаажуулж, томилно гэдэг заалт байдаг. 62-ийн 2-т нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний…
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 37 километрийн зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт шөнийн 2.57 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.
Х.Нямбаатар хотын дарга болох нь. Нэгэнт эрх баригч намын удирдах дээд байгууллагын шийдвэр гарсан учраас энэ томилгоог зөв, буруу гэж дүгнэх нь ач холбогдолгүй. Хамгийн гол найдаж байгаа нь Нямбаа сайд “УБ хотын газар олголт, хот төлөвлөлтийг бодохоор гомдмоор, бачуурмаар. Үр хүүхэд, ирээдүй минь үлдэж амьдрах хот. Хайр найргүй, баруун солгойгүй зарсан. Зүү шигдэх зайгүй болтол нь чигжсэн бетонон ширэнгэ. Ийм л хотод бид амьдарч байна. Даанч харамсалтай. Хотынхоо газрыг зарж дуусаад Дархан цаазат Богд уулаа зарсан. Хотхон босгоогүй, ухаж сэндийчээгүй ам гэж энэ ууланд алга. Даанч сайхан Хан уулыг минь сэглээд үлдээлээ. Хэзээ, хэн гэдэг дарга хэчнээн газар олгосон…
МАН-ын Удирдах зөвлөл Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахыг дэмжсэн билээ. Энэ асуудалтай холбогдуулж Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр нийтийн тээвэр, түгжрэл, утаа, хот төлөвлөлт, газар олголт, замбараагүй барилгажилт зэрэг олон асуудалд хамгийн түрүүнд анхаарлаа хандуулна гэлээ.
Улсын Дээд Шүүх (УДШ)-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр хэлэлцэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгчдийн өмгөөлөгчид болон хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна. Анхан шатны шүүхээс тэдэнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгасныг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн…
Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2023.10.04/ 11 цаг 09 минутад, гишүүдийн 85.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасны дагуу “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, Б.Бейсен нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 4-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гадаад валютын нөөц есдүгээр сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрч, 2022 оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар өсжээ “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойших нэг жилийн хугацаанд гарсан үр дүн, 2024 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тус тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр цогц…
Жилийн жилд л явган хүний замыг засварлах ажил хийгддэг. Шугам сүлжээ засах нэрээр өмнөх жилд нь тавьсан замыг хуулж хаяад дахиад зам тавих нь иргэдийн нүднээ ил болсон асуудал. Харамсалтай нь энэ хэрээр хөрөнгө мөнгө урсаж, үргүй зардал нэмэгдэж байдаг. Энэ зуны хувьд ч энд тэндгүй зам засварын ажил явагдаж жилийн настай хавтангуудыг хуулсан. Гэхдээ гүйцэтгэгч компаниудын хариуцлагагүйгээс бөөн хөрөнгө, хүч болж хийсэн ажил нь олон жилийн насгүй болох нь бий. Хяналт шалгалт ч дутуу байдаг бололтой. Дээр нь ажил хийж байгаа хүмүүсийн халтуурддаг, нүд хуурдаг сэтгэлгүй зангаас болж татвар төлөгчдийн мөнгө үрэгдсээр… Төрийн ордны төмөр хашааг шинэчилсэн. Гэхдээ явган…
Хүн ам ам цөөнтэй манайх шиг улсад угийн бичиг хөтлөх шаардлага зайлшгүй бий. Цус ойртолт үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш эмзэг асуудал учраас айл өрх бүр угийн бичиг хөтөлж байх ёстойг бараг хүн бүхэн мэддэг. Гэхдээ төдийлөн ойшоож үздэггүй хүмүүс ч цөөнгүй байна. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны өндөр настан Ш.Чулуунчимэг угийн бичгийн ач холбогдлыг монголчууддаа ойлгуулах сэтгэлээр угийн бичиг хөтлөх ёс зан заншлын талаарх судалогааг бие даан хийж, 1996 оноос эхлэн гэр бүлийнхээ удмын номыг бичиж эхэлжээ.Улмаар 2016 онд тэтгэвэртээ суусныхаа дараа Монголын угийн бичгийн холбоонд гишүүнээр элсэж мэргэжил нэгт нөхөд, залуучуудад угийн бичиг хөтлөх араг барил, туршлага эзэмшүүлэх…