Зохиогч: Admin

Хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Ерөнхий сайд асан С.Баярын тулай өвчин сэдэрч, явж чадахгүй болсон талаар өмгөөлөгч нь мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая эмч нарын дүгнэлтээр түүнийг хорих байгууллагын эмнэлгээс Улсын 2 дугаар төв эмнэлэгт шилжүүлэн эрчимт эмчилгээ хийж эхэлсэн байна. С.Баярын чихрийн шижин, тулай өвчин нь  сэдрэн хорихын эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү сэтгүүлчдэд мэдээлсэн билээ.                                                                                                           Л.Цэлмэг

Дэлгэрэнгүй

Монголын геологи, уул уурхайн салбарын шилдэг мэргэжилтнүүдийн нэг, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэлтэй ярилцлаа. -Хөрөнгө оруулагчдаа хөөж гаргаснаар уул уурхайн салбар уналтад орсон. Улмаар улсын төсөв ядуурахад хүрэв. Төсвийн орлого буурч, зарлага хэтрээд ирэхээр эдийн засаг, нийгмийн орчин дордох нь ойлгомжтой. Мэргэжлийн хүмүүс ингэж л дүгнээд байгаа. Та бол гадаад, дотоодын томоохон компанидад ажиллаж байсан уул уурхайн шилдэг мэргэжилтнүүдийн нэг.  Асуудлыг яг хэрхэн дүгнэж байна вэ? -Бусад салбартай харьцуулахад харьцангуй их хөрөнгө шаарддагддаг болохоор салбарын уналтыг хөрөнгө оруулагчидтай холбож болох л юм. Гэхдээ хөрөнгө оруулагч гэдэгт гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна дотоодын хөрөнгө оруулагчид ч орно гэдгийг…

Дэлгэрэнгүй