Зохиогч: Admin

…16-17 орчим насны охид, хөвгүүд хүүхдийн тоглоомын талбай дээр бөөгнөрчээ. Зүгээр ч нэг суусангүй нэг охин нь 3-5 настай жаахан хүүхдэд зориулсан савлуур дээр суучихаад боссонгүй. “Наадах чинь та нар шиг том хүүхдүүдийг даахгүй. Дүү шигээ нялх амьтдын тоглоомыг эвдээд ямар ухамсаргүй хүүхдүүд вэ” гэж настай эмгэний хэлэхийг үл тооно. Тэр ч бүү хэл “Тэгээд яадаг юм” гэж хэгжүүрхэж байх юм.  …Хүн ихтэй автобусны хаалганы дэргэдэх сандал дээр 19 орчим бүсгүй тухалжээ. Дэргэд нь нэлээд өндөр настай өвгөн суудал тавиад өгөх болов уу гэсэн горьдлогын харцаар дэмий л нэг гуйна. “Наад хүндээ босоод өгөөч” гэвэл залуу охин өмнөөс муухай харснаа…

Дэлгэрэнгүй

“Алтан намар” шинэ ногооны худалдааг жил бүр нийслэлд зохион байгуулдаг. Хүнсний ногооны тариалан эрхэлдэг хүмүүсийг дэмжих маш зөв арга хэмжээ. Хамгийн гол нь дотоодынхоо төмс, хүнсний ногооны хэрэгцээг хангахад чухал нөлөө үзүүлдэг. Гэхдээ 00-ийн асуудлыг шийдэхгүй бол ариун цэвэр, эрүүл ахуй талаасаа орчин тойрон нь бохирлогдож байгааг холбогдох албаныхан анхаарна уу?! Ногооны худалдаа эрхлэгчид ч гэсэн өөрсдийн ухамсраараа ойролцоох үйлчилгээний газруудтай яриад “хүндэрч”, “хөнгөрөх” асуудлаа зохицуулж болно шүү дээ. Заавал хэн нэгний гарыг харах хэрэггүй баймаар. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Францын мэдээллийн хэрэгсэл “Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хүү өнгөрөгч пүрэв гаригт Парис хотын Ланди замын ойролцоо дээрэмдүүлсэн. Хохирлын хэмжээ 600 мянган еврогоор хэмжигдэж байна” хэмээн мэдээлсэн билээ. Тэгвэл “МАК” группийн ерөнхийлөгч Нямтайширын охин Н.Цэлмүүн цахим хуудаснаа “Надад Францад тохиолдсон үйл явдлын талаар хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл нь бодит биш байгаа тул хэдэн зүйл хэлье. Энэ гэмт хэрэгт би өөрөө өртөж хохирогч нь болсон, миний гэр бүлийн хүн биш шүү. Азаар ямар нэгэн байдлаар гэмтээгүй ч сэтгэл санааны хувьд цочирдсон хэвээрээ л байна. Аялахдаа болгоомжтой байгаарай гэж зөвлөмөөр байна. Зарим нэг хэвлэлд бичигдээд байгаа гэмт хэргийн хохирлын мөнгөн дүн нь…

Дэлгэрэнгүй

ДЭМБ-ын санхүүжүүлттэйгээр ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвөөс хамтран зохион байгуулсан “Интернэтэд сууриласан томуугийн мэдээллийн системийн шинэчлэл, улирлын томуу болон цар тахлын хүндрэлийн үнэлгээний эмч, мэргэжилтэнг чадавхжуулах бүсчилсэн сургалт” 2023 оны аравдугаар сарын 4-өөс 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Сургалтын нээлтэд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа, тус төвийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн нар оролцлоо. Энэ сургалтанд 21 аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг болон нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, тархвар судлагч их эмч, мэдээлэл технологийн ажилтан, дүн бүртгэл, лабораторийн эмч зэрэг нийт 140 гаруй мэргэжилтнүүд оролцлоо.  Сургалтыг Томуугийн Үндэсний Нэгжийн…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн 384 жилийн ой болон Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан 28 дахь жилдээ нийслэлийн тэргүүний ахмад гэр бүлийг шалгаруулж, шагнал гардууллаа. Тодруулбал, улс, нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулж, өрхийн аж ахуй эрхлэн, нийгэмд баялаг бүтээж, хойч үедээ үлгэр жишээ болж буй Есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний өрх” Есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний тариаланч өрх” Зургаан иргэнийг “Бүтээлч ахмад” Нэг байгууллагыг “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгаруулж, Хүндэт тэмдэг, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнасан юм.Өнгөрсөн хугацаанд нийт 197 өрхийг “Нийслэлийн тэргүүний өрх”-өөр шалгаруулж, өрхийн тариалан эрхэлж тухайн жилдээ хамгийн их ургац авч өрхийн хэрэгцээнд нийлүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн 45 ахмад тариаланчийг “Алтан түрүү” өргөмжлөл,…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2023.10.13) Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд, -Бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах; -Сүүлийн жилүүдэд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах явдал нэмэгдэж, энэ нь хүний эрх, эрх чөлөөнд халдах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдаг үүсэж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэмт хэргийг үйлдсэн шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч нарт оногдуулах ялын бодлогыг…

Дэлгэрэнгүй

БЗД-ийн 41 дүгээр хорооны иргэн Бадам: Манай хотхоны оршин суугчдын фейсбүүк групп гээч юм байдаг. Ихэвчлэн ажилгүй, хэл амаа билүүдсэн, аливааг дандаа харлуулж гутааж суухаас өөр ажилгүй авгай хүүхнүүд ордог юм билээ. “Гадаа хүүхдүүд шүлсээ хаяад байна. СӨХ ирж цэвэрлэ. Хажууд баригдаж байгаа байшингийн хөөсөнцөр хийсээд байна СӨХ болиул. Гадаа яагаад машинаа угааж болдоггүй юм бэ” ч гэх шиг эрүүл хүнээс гарамгүй сонин сонин юм бичдэг хүмүүс олон. Өөрсдөө болохоор орон сууцны соёлын талаар А ч мэдэхгүй шүү дээ. Хогоо хаа тааралдсан газраа хаяна. Орцонд тамхидана, архи ууна. Бусдад шаардлага тавих талаар ямар ч ойлголтгүй. Аймаар муухай амиа бодсон арчаагүй…

Дэлгэрэнгүй

Дараагийн мэдэгдлийг хүргүүлэх хүртэл ОХУ-ын Олимпын хороог Олимпын хөдөлгөөнөөс түр хасах шийдвэрийг Олон улсын Олимпын хороо (ОУОХ) гаргалаа. Ийнхүү түдгэлзүүлснээр Оросын Олимпын хороо нь үндэсний олимпын хорооны хувиар олимпын хөдөлгөөнөөс санхүүжилт авах боломжгүй болж байна гэж ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс мэдэгдэв. Дээрх шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь Оросын Олимпын хороо Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудын Олимпын зөвлөлийг гишүүнээр элсүүлсэнтэй холбоотой юм. “Энэ шийдвэр нь Украины үндэсний Олимпын хорооны бүрэн эрхт байдлыг зөрчиж байна” гэж М.Адамс мэдэгджээ. Украины дээрх бүс нутгуудыг ОХУ өөртөө нэгтгэснээ зарласан билээ. Аравдугаар сарын эхээр Оросын Олимпын хороо ОУОХ-ны эсрэг Швейцарын шүүхэд нэхэмжлэл гаргаж, найман сая…

Дэлгэрэнгүй

…Нэгэн банкны “ATM”-ын дэргэд олон хүн дугаарлан зогсоно. Дунд эгнээний туранхай залуу хэн нэгнийг дуудсанаа төдөлгүй яваад очив. Удалгүй буцаж ирээд эгнээндээ орох гэтэл ард нь байсан 30 орчим насны дунд зэргийн нуруутай, дэгжин нүдний шилтэй бүсгүй дүрсхийн уурлалаа. “Чамайг энд байсныг мэдэхгүй юм байна. Би яарч байна” хэмээн ам хэлээ билүүдлээ. “Та намайг хараа биз дээ. Би таньдаг хүнтэйгээ мэндлээд ирлээ” гэж туранхай залууг учирлавал нөгөө бүсгүй “Ёстой мэдэхгүй юм байна. Үхсэнээ хийх гэж гарсан юм бэ” гэж илт гүжирдээд залууг түлхэх мөртөө урдуур нь дайраад орчихлоо. Залуугийн дургүй гэнэт хүрсэн бололтой “Өө муу хөдөө царайлсан маанаг чинь яах…

Дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Франц Улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Элизейн ордонд албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр Франц Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт харуулын дарга угтан мэндчилж, үлээвэр найрал хөгжим марш эгшиглүүлэв. Элизейн ордон буюу Франц Улсын Ерөнхийлөгчийн ордон нь тус улсын Ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлаа эрхлэн явуулдаг өргөө бөгөөд Бүгд Найрамдах Улсын билэгдэл юм. Ордны “Мюратын танхим”-д Засгийн газрын хуралдааныг долоо хоног бүрийн Лхагва гаригт хийдэг бол жил бүрийн 7 дугаар сарын 14-ний өдөр буюу Францын Үндэсний баярын өдрөөр ордны гаднах талбайд Францын хувьсгалын ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг.…

Дэлгэрэнгүй