Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “S’Outlet” дэлгүүрийн газрыг чөлөөлж буй. Тус дэлгүүрийн агуулахын барилгыг бүрэн буулгасан бөгөөд дөрөвдүгээр сард дэлгүүрийн үндсэн барилгыг буулгаж дуусах юм. Газар чөлөөлсний дараагаар үерийн даланг хүчитгэж, сувагчлалыг нээн, сэргээхээр ажиллаж байна. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү: -Өнгөрсөн оны 7, 8 дугаар сард болсон үерийн шалтгаан нөхцөлийг судалгаагаар тогтоосон. Тодруулбал, далан сувгийг тэлээгүй, засвар үйлчилгээг тогтмол хийгээгүй, далан сувагчлал дотор хэт их бургас ургаснаас болон сувагчлалыг боож шороо асгаснаас үүдэн далан сэтэрсэн. Уг дүгнэлтийг үндэслэн эхний ээлжид “S’Outlet” дэлгүүрийн урд…
Зохиогч: Admin
Өглөө, оройд битгий хэл ажил жигдэрсэн өдрийн цагаар нийтийн унаанд сууна гэдэг “зангууны үлгэр” болж хувирчээ. Төв замын автобус ар араасаа цуварч ирсэн ч хүнээ багтааж шингээхгүй байна. Зорчигчид урд, хойд хаалгаар нь гоожих шахсан дүр зураг хаа сайгүй. Автобусанд сууна гэдэг ахмад хүмүүсийн бүр өндөр даваа. “Сууж чадалгүй 4 автобус өнгөрөөлөө” хэмээн ярих настай хүнтэй ч таарав. Арай гэж суулаа ч сандал олдох нь бүү хэл залууст шахуулна гэдэг бэрх зовлон угтана. Хавирга сүвээгээ гэмтээлгүй шиг буувал их юм болж! Энэ бол автобус цөөдөж байна гэхээсээ илүү хотын хүн амын тоо хэт нэмэгдэж, нийслэл ачааллаа даахгүйд хүрсний нотолгоо юм.…
Нидерландын Вант Улс буюу Голландыг зориод ирлээ. Мэдээж хүний нийгэм л болсон хойно сөрөг үзэгдэл байлгүй яахав. Гэхдээ энэ удаад зөвхөн давуу талыг нь хэрхэн ажигласнаа онцлоё. Баруун Европын Нидерландын Вант Улсад есөн жилийн дараа гурав дахь удаагаа хөл тавилаа. Бараг 10 жилийн дараа өөрчлөгдсөн зүйл Эйндховен хотын хувьд л төдийлөн ажиглагдсангүй. Өөрөөр хэлбэл, барилга байшин цөөн тоогоор нэмэгдэх нь нэмэгдэж. Гэхдээ төлөвлөлтгүй, хүний ая тухтай орчинд сөргөөр нөлөөлөхгүйц барилгыг л лав олж харсангүй. Угаасаа энэ улсад бүх зүйлийг нарийн төлөвлөж хийдэг учраас хэдэн жил өнгөрсөн ч тогтсон стандарт, хэм хэмжээ нь огтхон ч алдагдадгүй байна. Хүний эрүүл, аюулгүй орчинд…
НИТХ-ын төлөөлөгч, ХҮН-ын гишүүн П.Наранбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хотын даргын үгэнд хариу барив. Тэрбээр “Өнгөрөгч тав дахь өдөр болсон НИТХ-ын нэгдсэн хуралдааны индэр дээрээс Х.Нямбаатар хүнийг үндэслэлгүй гүтгэхийг харлаа. Үнэхээр гайхлаа. Энэ хүн таван сарын дотор тараа таниулж байна. “Суруга Монгол”-ын Гочоосүрэн гэдэг хүнтэй холбож, миний төрсөн дүү гэлээ. Зүүдлээ ч үгүй байхад гэдэг шиг юм боллоо. Надад Гочоосүрэн гэдэг нэртэй ямар ч дүү байхгүй. Ингэж муухай гүтгэж, энэ хэрэгтээ намайг хутгаж байгааг харамсаж байна. Энэ хүний Хуульзүйн сайдын хачин арга барилтай нь тэндээ л байдаг юм байгаа биз. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага руу түүнийгээ битгий оруулаад…
Өмгөөлөгч М.Хандармаа “Хавар ч боллоо. Эсэн бусын сэтгэцийн өвчтэй юмнуудын өвчин нь сэдэрч интернэт орчины зах замбараагүй байдлыг далимдуулан элдэв янзын бичлэг хийж тараах нь ч их болж байна. Нийгмээрээ садар самууныг хөхүүлэн дэмжиж байгаа чинь ирэх хавар ХҮЧИНДЭХ гэмт хэрэг гаралтын тоог нэмэгдүүлэхэд нөлөөлөхийг ч үгүйсгэхгүй шүү…Жил тутамд 1000 гаруй эрчүүд энэ гэмт хэргээр ял авч явдаг. Албатай юм шиг нүцгэн шалдан зургаа явуулж, уулзаж учирчихаад маргааш нь хүчиндсэн гэдэг эмэгтэйчүүд байдаг нь ч үнэн. Хавар болж байна… Хөвгүүдээ хямгадаарай даа нэг л өдөр таны дуртай садар самуун явдлыг сонирхож байгаад шоронгийн хаалга татах вий дээ… Эрхэм садар самууныг…
НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлуудыг хороо, намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэж буй. Энэ хүрээнд Эдийн засаг, төсвийн хороо, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо, Хүний хөгжлийн хороодын өргөтгөсөн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг холбогдох асуудлуудыг танилцууллаа. Хурлаар Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газраас “Нийслэл Улаанбаатар хотод Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын холбогдох тооцоо, судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Иймээс Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т “урьдчилан…
Дэлхийн улс орнуудад цусны донорын сайн үйлсийн хөдөлгөөн өрнөж, олон мянган хүний амь насыг аварсаар байна. Үйл ажиллагааны ерөнхий зарчим нь адилхан аж. Тухайлбал, АНУ-ын Цусны алба нь Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажилладаг байна. Цусны донорын сайн дурын ажилтнууд нь доноруудтай мэндчилж, бүртгүүлнэ. Асуултад хариулж, мэдээллээр хангана. Мөн цай, кофегоор үйлчилдэг аж. Доноруудад хандах тэрхүү онцгой анхаарал нь цусаа хандивлагчдын байнгын дэмжлэгийг татахад таатай сэтгэгдэл төрүүлдэг гэж үздэг байна. Монгол Улсын ЦССҮТ-ийн хувьд ч ийм бодлого, үйл ажиллагаа, менежмэнттэй ажиллаж байна. Донорын үйлс дэлгэртүгэй. Д.Лхагвадорж
Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, залуу бөхчүүдийг дэглэсэн Хокүсэйхо А.Даваанинж, түүний багш Миягино ояката нарыг шийтгэсэн билээ. Тэгвэл холбооны хэвлэл, мэдээлэл хариуцсан ояката Шибатаяма сэтгүүлчдэд “Багшийн үүргээ биелүүлж чадаагүй Миягино оякатаг хоёр зэрэглэл бууруулж, гурван сарын хугацаатай цалингийн 20 хувиар торгох шийдвэр гаргасан. Миягино ояката буруугаа хүлээсэн. Зэрэглэл бууруулна гэдэг нь Сүмогийн холбооны долоон шийтгэлээс халах, зодог тайлуулахын дараа гуравдугаарт ордог хүнд шийтгэл. Зөвлөлийн хуралдаан дээр Миягино оякатаг сүмогийн холбооноос гаргая гэсэн бодолтой хүн ч байсан. 45 түрүүлсэн алдарт аваргад ийм хатуу шийтгэл оноосон нь түүнийг сүмогийн түүхэнд үлдээсэн алдар гавьяандаа ялагдалгүй, улам хичээгээсэй гэж үзсэнийх юм.…
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 60 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 855 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:…
Монгол Улсын Засгийн газрын зургаан сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг зудын нөхцөл байдалтай аймгуудад ажиллаж, улсын нөөцөөс гаргаж буй өвс тэжээлийг хүргэж байна. Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум, Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумдад ажиллав. Улсын нөөцөөс Завхан аймагт 400 тн, Говь-Алтай аймагт 200 тн тэжээл, хүнсний багцыг үнэ төлбөргүй олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч нарын баг үзүүллээ. Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн найман сумын өвөлжилт хүндрэх “маш их эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсан бол Завхан аймгийн Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн зэрэг суманд төмөр зуд болж, 17 сумын…