Зохиогч: Admin

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Оюу Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Дэйрдрэ Лингэнфелдерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Х.Булгантуяа сайд сүүлийн үед хийгдэж буй хууль эрх зүйн шинэчлэл, тэдгээрийг дагаж гарах дүрэм журам болон ээлжийн ажилтны хөдөлмөрийн харилцаатай холбогдуулан дундаж цалин хөлс тодорхойлох журмын талаар товч танилцуулав. Хатагтай Дэйрдрэ Лингэнфелдер хэлэхдээ “Оюу Толгой” ХК нь Монгол Улсын хүнд үйлдвэрийн салбар дахь томоохон ажил олгогчийн хувьд зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон нутгийг хөгжүүлэхэд Засгийн газар болон холбогдох нийгмийн түншүүдтэй хуулийн хүрээнд ил тод нээлттэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ. Мөн энэ үеэр Х.Булгантуяа сайд ирэх 4 дүгээр сарын 25-27-ны…

Дэлгэрэнгүй

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт нар уг нь нэгэн дээвэр дор хамтран ажиллах боломжгүй хүмүүс. Учир нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед С.Баярцогт эрх мэдлээ урвуулан ашиглаж Оюу толгойн гэрээг Монголд ашиггүй хувилбараар батлуулсан гэдэг үндэслэлээр шүүхээс ял сонсож, хэсэг хугацаанд хоригдож байсан билээ. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед С.Баярцогтоос гадна М.Энхсайхан, Да.Ганболд, Э.Бат-Үүл нар авлига албан тушаалын хэргээр шүүхээр шийтгүүлж байв. Х.Баттулга АН-ын даргын сунгаа гэгч арга хэмжээний үеэр Өмнөговь аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийхдээ “Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар Тавантолгойг 100 жилээр Хятадуудад өгөхийг санаархсан. Би Монголын дайснуудтай найзалж болохгүй биз дээ” хэмээн шуудхан мэдэгдэж байлаа. Энэ өнцөгөөс…

Дэлгэрэнгүй

1998 оны дөрөвдүгээр сарын 17. Ерөнхий сайд М.Энхсайханы тэргүүлсэн “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барив. Энэ бол сөрөг хүчин бус журмын нөхөд нь танхимаа огцруулах нь зүйтэй гэж үзсэний үр дүн байлаа. Өөрөөр хэлбэл эрх баригч МҮАН, МСДН-ын удирдлагын түвшинд ярьж тохирсон улстөрийн шийдэл биеллээ олсон гэсэн үг. Дөрөвдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө МҮАН-ын Ерөнхий зөвлөл хуралдаад л ийм шийдвэр гаргасан гэдэг. Гарцаагүй унах нь тодорхой болсноо мэдэрсэн М.Энхсайхан яаран сандран “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар хууль ёсны Засгийн газрыг огцруулах санаархлаа надад тулгасан. Улмаар энэ санаагаа МҮАН-ын Ерөнхий зөвлөлөөр дэмжүүлэхийг оролдож байна” гэсэн…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу III/22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. Иймд хүчтэй цасан болон шороон шуурганы үед авах арга хэмжээний талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ: -Цаг агаарын урьдчилан сэргийлэх болон онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангах; – Тэнгэрийн байдал, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт цаг агаарыг таньж мэдэх ардын уламжлалт арга ухаанаас хүүхэд залуучуудад өвлүүлэх; – Аюулт үзэгдлийн…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас дүүргүүдэд шар усны эрсдэлийн үнэлгээг хийхэд эрсдэл их гэсэн дүгнэлт гарчээ. Шар усны үер буух эрсдэлтэй байршлуудыг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлуудыг холбогдох байгууллагуудаас хийж хэрэгжүүлж байна. Уг асуудлаар НОБГ-ын дарга, хурандаа А.Дашнямаас тодрууллаа. НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням: -Нийслэл хотод жил бүрийн гуравдугаар сард шар усны үерийн эрсдэл үүсдэг. 2023 оны зун 60 жилийн түүхэнд байгаагүй хэмжээний үер болсон. Үүнээс шалтгаалж хөрсний усны түвшин 2-3 дахин нэмэгдсэн. Мөн энэ өвөл өнгөрсөн 50 жилд ороогүй их хэмжээний цас орсон гэх судлаачдын дүгнэлт гарсан. Тиймээс 2024 оны гуравдугаар сард их хэмжээний шар усны үер болох эрсдэл үүсээд байна.…

Дэлгэрэнгүй

“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна. Харин 14 ба түүнээс дээш насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгөний 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим карттай байна. Ингэснээр асрамжийн газарт байгаа хүүхдүүд хүүхдийн мөнгөний 20 хувийг картаар авч хичээлийн хэрэгсэл авах, секц, дугуйланд хамрагдах зэргээр өөрийн хэрэгцээнд зарцуулах боломж бүрдэх юм. Үлдсэн 80 хувийг одоогийн зохицуулалтаар буюу хүүхдийн хадгаламжийн данстай холбон хадгаламж хэлбэрээр авдаг зарчим хэвээр хэрэгжинэ.…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж байна. Энэ тогтоолыг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөнө. Монгол Улсын Засгийн газраас хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан 2018, 2019, 2020, 2022, 2023 онд  нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн хэмжээг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссоос Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүллээ. Хүний Эрхийн Үндэсний Комиссоос хүргүүлж буй саналд хүний эвлэлдэн нэгдэх эрхийн хүрээнд “Төрийн бус байгууллагын тухай хууль”, хэвлэн нийтлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийн хүрээнд “Хэвлэл мэдээллийн тухай хууль”, улс төрийн асуудлын хүрээнд “Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”-иудыг шинэчлэх шаардлагатай байгаа саналаа хэллээ. Мөн үүнээс гадна хүүхдийн эрхийн асуудал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлыг  хөндсөн саналаа хүргүүллээ. Хүний Эрхийн Үндэсний Комиссын ирүүлсэн эдгээр саналуудыг МАН судалж, УИХ-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах юм. Монгол Ардын Нам 2024-2028 оны Улсын Их Хурлын…

Дэлгэрэнгүй

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нийт 556 хүн ханджээ. Ганцхан өдрийн дотор ийм олон хүн гэмтлийн эмнэлэгт очно гэдэг цочирдом үзүүлэлт биз дээ? Ганцхан өдөрт гэмтэж бэртэж байгаа хүнийхээ тоогоо дайн байлдаан болж байгаа бүс нутгаас илүү гарах шахаж байгаад төр болон иргэд онцгой анхаарах шаардлагатай боллоо! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Шинэ Зеландад нэг удаагийн электрон тамхи худалдахыг хориглож, 18-аас доош насныханд уг бүтээгдэхүүнийг зардаг жижиглэн худалдаачдад ногдуулах торгуулийг нэмэгдүүлж, жижиглэнгийн худалдаатай холбоотой зохицуулалтыг сайжруулна гэдгээ тус улсын Засгийн газар лхагва гарагт мэдэгдлээ. Ирээдүй хойч үеийнхэнд тамхи худалдахыг хориглосон дэлхийд анхных гэгдэх хуулийн төслийг засгийн газар эргүүлэн татах болсноор ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Гэхдээ Засгийн газар тамхидалтыг бууруулахын төлөө хүчин чармайлт гаргасаар байгаа бөгөөд электрон тамхитай холбоотой нэмэлт зохицуулалтуудыг багтаасан өөр арга хэмжээг хэрэгжүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн яамны дэд сайд Кейси Костелло хэлэхдээ, электрон тамхи татах нь тамхидалтын түвшнийг мэдэгдэхүйцээр бууруулахад нөлөөлсөн хэдий ч өсвөр үеийнхний дунд электрон тамхины хэрэглээ хурдацтай нэмэгдэж байгаа нь эцэг эх, багш нар, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн санааг зовоож байна гэлээ. Шинэ дүрэм журмын дагуу 18-аас доош насны хүмүүст электрон тамхи зарсан жижиглэн…

Дэлгэрэнгүй