Зохиогч: Admin

Оройн 19 цаг. 15 дугаар хороолол, Норжин худалдааны төвийн урд талын гарцан дээр ногоон гэрэл хүмүүс гарч эхэлтэл нэгэн хар өнгийн приус огт зогсолгүй хар хурдаараа давхин өнгөрлөө. Номерийг нь харах боломж гарсангүй. Ногоон гэрэл аслаа гэж бодоод хүүхэд гүйвэл юу болохыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм мэддэггүй балмад жолооч нар огт тоохгүй байгаа нь эмгэнэлтэй. Гарцаар гарч яваад машинд мөргүүлж амь нас, эрүүл мэндээрээ хохирно гэдэг байж болшгүй асуудал! Ер нь шөнө оройн цагаар зүүн 4 замаас зүүн, баруун чиглэлд том оврын автобуснаас гадна жижиг машинууд ч гэрлэн дохион дээр зогсдоггүй! Ийм хэргийг яаралтай таслан зогсоож, балмад жолооч нарт…

Дэлгэрэнгүй

“Цусны аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдэвт ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН-2024 ЦССҮТ дээр болж байна. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Цусны 26 салбар төвийн төлөөлөл (нийслэл ба 21 аймгийн) оролцож буй уг Үндэсний зөвлөгөөн цахим болон танхимын хэлбэрээр хоёр өдөр үргэлжлэх юм. Хурлын завсарлагаанаар Хэнтий аймгийн Цусны салбар төвийн эрхлэгч, хүний их эмч Ж.Эрдэнэсувдтай ярилцлаа. -Та хэд дэх жилдээ цусны албанд ажиллаж байна вэ? -2012 оноос хойш Хэнтий аймгийн Цусны салбар төвийн эрхлэгчээр ажиллаж байна. Энэ зөвлөгөөнд бага эмч А.Алимаагийн хамт хүрэлцэн ирлээ. -Энэ удаагийн зөвлөгөөний ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ? -Жилд нэг удаа салбарынхаа мэргэжилтнүүдтэй уулзаж, бүтэн жилийнхээ ажлыг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Жан Тодт болон түүний гэргий, Оскарын шагналт жүжигчин, НҮБ-ын Сайн санааны элч Мишель Ёо нартай уулзаж, Монгол Улсад айлчлахыг урьсан билээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аян”-ыг Монгол Улсад өрнүүлж, замын хөдөлгөөний боловсрол олгох, замын аюулгүй байдлыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион…

Дэлгэрэнгүй

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа үндсэндээ эхэлчихээд явж байна. Сонгуульд оролцох намууд өнгөрсөн амралтын өдрүүдээр мөрийн хөтөлбөрөө аудитад өглөө. Шинжүүлж, дүгнэлт гаргуулна. Ингэж мөрийн хөтөлбөрөө батлахаар хуралдсан МАН-ын Бага хурал, АН-ын ҮБХ-ны хурлын явцыг харахад гишүүд нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх журамдаа ихээхэн анхаарал хандуулж байгаа нь ажиглагдсан. Ер нь бол том, жижиг аль ч намын хувьд энэ удаагийн сонгуулийн нэр дэвшүүлэх зарчим, үйл явц нэр дэвших хүсэлтэй, хүсэлгүй бүх л гишүүдийнх нь анхаарлын төвд байна. Яагаад гэхээр энэ удаагийн сонгуулиас эхлээд УИХ маань 126 гишүүнтэй болж байна. Өмнө нь 76 нэр дэвшигчийг жижиг тойргуудад илгээдэг байсан. Харин одоо…

Дэлгэрэнгүй

Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд цас мөс хайлсны улмаас зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа. Тодруулбал, нийт 16 албан хаагч ажиллаж, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд автобусны буудал орчимд гурван рейсээр 18 тонн ус; Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамжинд дөрвөн рейсээр 40 тонн ус; Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Дарь-Эхийн замд таван рейсээр 34 тонн усыг тус тус соруулаад байна. ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ОНӨААТҮГ

Дэлгэрэнгүй

Гепатитийн D вирусийн  халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа. Монгол Улсад гепатит вирусийн халдварын тархалт өндөр.  Халдвартай иргэдийн дунд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд, үүний улмаас нас баралтын тоогоор дэлхийд дээгүүр орж байна. Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг байна. Гепатитийн D вирусийн халдвар дангаар байдаггүй, В вирусийн халдвартай хүний таван хувь нь D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Олон улсад хийдэг нэгдсэн аргачлалаар (мета-анализ) судалж үзэхэд, манай улсад гепатитийн D вирусийн халдвартай 66.000 хүн…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх  сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа. Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл түүнийг дагалдууж боловсруулсан хууль, тогтоомжийн төслийн талаар Монгол…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран зохион байгуулж буй “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал Дархан-Уул аймагт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Ж.Энхбаяр уг арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал тогтвортой  байна уу гэдгээс асуудал эхэлнэ. Миний  хувьд салбарын хөгжил тогтворгүй байна. Монгол Улс 300 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаагийн 80 гаруй хувийг импортоор…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын Манхэттэн дүүргээс худалдаж авсан хоёр тансаг зэрэглэлийн орон сууцыг АНУ хураан авахаар хөдөллөө. С.Батболд Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнд 2012, 2015 онд нийтдээ 14 сая доллараар хоёр орон сууц худалдан авсан бөгөөд тэрхүү хоёр барилгыг Бруклин хотын Холбооны шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн гэж прокурорууд мэдэгджээ. Худалдан авалт хийхдээ С.Батболд 68 сая ам.долларын олборлолтын гэрээнээс олсон мөнгөө ашигласан гэж тэд хэлэв. 2009-2012 онд Монголын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболдын өмгөөлөгч мягмар гарагт иргэний эд хөрөнгө хураах тухай гомдолд прокурорын гаргасан нэхэмжлэлийг үгүйсгэжээ. Эх сурвалж: https://www.wsj.com/ https://www.wsj.com/articles/former-mongolian-prime-ministers-luxury-manhattan-apartments-targeted-by-prosecutors-4ee612af?mod=us-news_lead_pos5

Дэлгэрэнгүй

Цас орж, шуурсны улмаас халтиргаа гулгаа үүсээд байна. Гэтэл жолооч нар нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэж харахгүйгээс осол аваар их гарах боллоо. Өнөөдөр өглөө Хөшигийн хөндий буюу шинэ нисэх буудал руу явах замд зам тээврийн ноцтой осол гарч 15 машин мөргөлдлөө. Халтиргаа гулгаатай үед хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой явахгүйн улмаас иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна шүү, хэнэггүй, ухамсаргүй жолооч нар аа! Д.Дорж

Дэлгэрэнгүй