Зохиогч: Admin

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Жайка олон улсын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бэхжүүлэх төсөлтэй хамтран Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх, хэрэгжилтийг хангах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сараас эхлэсэн юм. Хамтын ажиллагааны хүрээнд ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх үндэсний хэмжээний 16 сургагч багш, мөн Улаанбаатар хотод 66 , Ховд, Дархан-Уул, Дорнод, Хөвгөл аймагт тус тус 18 иргэнийг ажлын байрны дадлагажуулагчаар бэлтгэсэн байна. Харин энэ удаад 04 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод аж ахуй нэгж , төрийн бус байгууллагуудын төлөөлөл 36 иргэнийг ажлын байрны дадлагажуулагчаар бэлтгэх сургалт болж ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх үндэсний хэмжээний сургагч багш нар хичээлийг…

Дэлгэрэнгүй

Х.Баттулгыг АН-ын залуу гишүд хажиглаж, намаасаа зайлуухын түүс болж эхэлжээ. Тухайлбал, АН-ын гишүүн Л.Ганхөлөг хэвлэд өгсөн ярилцлагадаа “Х.Баттулга АН хоёр бол нэг саванд яагаад ч багтахгүй. Сонгуулийн тал дээр хувь хүний зүгээс болгоомжилж байгаа зүйл нь улстөрийг сүрэглэж хийж байна. Сүрэг дотроо ч нэгдсэн зорилго алга. Тэнд зөвхөн эрх мэдэл л байна. Зөвхөн сонгуульд ялах, ялаад яах гэж байгаа нь тодорхойгүй. Энэ тодорхойгүй сүргийг ахлаж байгаа хэдэн хүн нь л ашигладаг. Ялсан хойноо тэс өөр юм хийдэг гэдгийг 2017 онд харлаа. АН-аас Ерөнхийлөгч сонгогдлоо. Одоо гоё болох нь гэтэл хэдэн арван жилээр ухрах жишээтэй. Хэрэв баруун тийшээ харсан хүмүүс дээр…

Дэлгэрэнгүй

Малчид, иргэд, тээвэрчдийн анхаарал: Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-нд Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг ОБЕГ анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон. Үүнээс улбаатай гэмт хэрэг зөрчил гарах шалтгаан болж ирсэн байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Хангай” зочид буудлын асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улаанбаатар хот сүүлийн 30 жил эмх замбараагүй болж, төлөвлөлт буруу хийгдэж нүдэнд үзэмжгүй хот болсон. Бидний хувьд энэ алдааг засахаар үе шаттайгаар ажиллаж байна. Уг барилга хувьчлагдаад 30 жил болсон. Даанч өнгөрсөн хугацаанд эзэнгүй мэт явж иржээ. “Хангай” зочид буудалтай холбоотой…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав) их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, оролцогчдыг уялдаа, зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүргийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хурдасгуур төв”-д хариуцуулж, шаардагдах нэмэлт зардлыг Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа. Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг…

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн жил хүчтэй үер бууж их хэмжээний хохирол амсаад байсан Ливи улсын Дерна хотод дахин байгалийн аюулт үзэгдэл тохиолджээ. Шороон шуурга өдрийн цагаар шуурсны улмаас шөнө мэт харанхуй болсон байна. Тэнгэр бүхэлдээ Бархасбадь гараг шиг улаан болон хувирч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Гэвч ямар нэгэн хохирол бүртгэгдээгүй талаар орон нутгийн удирдлагууд мэдээллээ. Эх сурвалж: https://abc.com

Дэлгэрэнгүй

Өчигдөр орой 21:43 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэндуудлага мэдээлэл онцгой байдлын утсанд иржээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 21:48 зогсоож, 22:03 бүрэн унтраасан байна. Онцгой байдлын албанаас тухайн автобус компанид хандаж техникийн аюулгүй байдлаа хангахыг  анхааруулсан байна. Миний мэдэхийн энэ цэнхэр автобус дөрөв дэх удаагаа шатчихлаа. Хэрвээ автобусны хаалга гацах ч юм уу өөр хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд зорчигчдын амь нас хохирох хэмжээнд хүрнэ гэдгийг тухайн автобус компани яагаад ойлгохгүй байна…

Дэлгэрэнгүй

АН нэг л биш. Өнгөн дээрээ эв нэгдэлтэй мэтээр харагдах гэж хичээж байгаа ч цаанаа бөөн зөрчил маргаантай байгаа нь анзаарагдаад байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа даамжирсан дотоод зөрчил нь одоо хэр шийдэгдсэнгүй. Аргагүй шүү дээ. Хуучин лидерүүд нь намдаа нөлөөлөөд, бодлогод нь оролцоод байгаа юм чинь. Өнөөдөр Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Х.Баттулга нарын хэн нь ч АН-ын удирдах шатанд байхгүй. Х.Баттулгыг эс тооцвол нөгөө хоёр нь намын даргын суудалд санаархаагүй. Гэхдээ л өөрсдийнхөө хүмүүсээр дамжуулж, АН-ын шийдвэр гаргах эрх мэдэлд хошуу дүрсээр байгаа юм. Энэ утгаараа тэдний байр суурь АН дотор амь бөхтэй байсаар байна. АН-ын хуучин лидерүүд рүү хатуухан…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр  Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуулийн төлөөлөлтэй уулзаж төрийн өмчит болгох болон нийтийн эдэлбэр газрын замыг чөлөөлөх асуудлаар ажиллалаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, иргэнд ээлтэй хотыг цогцлоох үүднээс хүүхэд бүр өөрийн амьдарч байгаа хотхон, хороолол дотроо суралцаж чадвал автомашины хөдөлгөөн 30 орчим хувиар буурах тооцоолол бий. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн удирдлагууд болон Баянгол дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд “Эрин эверест интернэшнл” сургуулийг төрийн өмчит болгох саналыг хотын даргад хүргүүлээд буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Эрин хороолол…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр орны парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа хамтын ажиллагааны комиссын дүрэмд гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев нар “Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн хамтын ажиллагааны комиссын дүрэм”-д гарын үсэг зурцгаасан юм. Уг комиссын дүрмийг үзэглэснээр талууд цаашид олон талт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэхээ харилцан нотоллоо.  Мөн ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч…

Дэлгэрэнгүй