Зохиогч: Admin

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд БЗД-ийн 21, 27, 29 дугаар хорооны эрсдэл бүхий 270 гаруй айл өрхүүдэд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, нүүн шилжих мэдэгдэх хуудсыг хүргэх ажлыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба хамтран зохион байгуулж байна. -Энэхүү арга хэмжээг он гарсаар 3 дахь удаагаа зохион байгуулж байна. -Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа айл өрхүүдийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Иргэний үг: Шөнө оройн цагаар зүүн 4 замаас зүүн болон баруун чиглэлд балмад жолооч нар гэрлэн дохион дээр огт зогсохгүй, хар хурдаараа давхин өнгөрч бна. Ногоон гэрэл аслаа гэж бодсон хүмүүс амиа алдаад дуусах нь ээ!!! Камераа шүү л дээ!!! Хатуу арга хэмжээ ав. Тээврийн цагдаа ард иргэдийнхээ амь насыг хариуцан ажиллах үүрэгтэй биз дээ?! Ер нь хотыг бүхэлд нь камержуулж, хатуу хяналт тогтоож, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн адал балмад жолооч нартай хайр найргүй тэмцмээр байна!!! Амьд явах баталгаа өгөөч!!! БЗД-ийн 4 дүгээр хорооны иргэн С.Гэрэл

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Онцгой комиссын V хурлаар нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон. Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын алба хаагч нар бэлэн байдлыг ханган ажиллаж байна. НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Өчигдөр буюу зургаадугаар сарын 18-19-ний шилжих шөнө орсон аадраар Онцгой байдлын байгууллагад 20 дуудлага мэдээлэл ирсний дагуу зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан бөгөөд үерийн аюулт нөхцөл байдал үүсээгүй. Энэ сарын 20-21-ний шилжих…

Дэлгэрэнгүй

Элийрэгч Ц.Уянга, Д.Монголхүү нар яг ардчилсан үзэлтэй, прагматик хүмүүс мөн үү? Намынхаа дарга Л.Гантөмөр дээр хар эрчээрээ очиж “МАН-ын дарга яахаараа манай намын байранд ирж, босгыг нь давж байдаг юм” гэж уурсав. Ардчилал бол олон ургальч үзэл. Хэн нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэх, харилцан ойлголцох нь ардчиллын үндсэн зарчим, суурь соёл, хамгийн чухал үнэт зүйл. АНУ-ын Ардчилсан Намаас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр сонгогдсон Байден Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч, өрсөлдөгч Трампад төрсөн өдрийн баяр хүргэлээ. Ардчиллын соёл мөн л дөө. “Би АН-ын гишүүн” гээд л бусдын үзэл бодлыг хүндэтгэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нь ардчиллын талаар хазгай ойлголт, төлөвшилтэй хүний шинж. Зөвхөн…

Дэлгэрэнгүй

Энэ удаагийн сонгууль “Ард түмний дуу хоолой парламентад байх уу, эсвэл улстөрчид байх уу” гэдгийг шийдэх хариуцлагатай сонголт байх болно гэдгийг Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтой уулзах үеэрээ хэллээ. Учир нь, 76 гишүүнтэй парламент түүх болон үлдэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн юм. Энэ ч агуулгаар Монгол Ардын нам ээлжит УИХ-ын сонгуульд улстөрчдийг тойрогт өрсөлдүүлж, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад багтаасан нь шинэ хүмүүст боломж олгосон явдал байв. Тухайлбал, хот төлөвлөгч, архитектор, доктор Ганзоригийн Лувсанжамц, Австралийн Middleton group-ийн Эрчим хүчний…

Дэлгэрэнгүй

ПХЕНЬЯН, 6 сарын 19. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар Пёньяны нисэх онгоцны буудлаас БНАСАУ-ын Төрийн ордон руу явах замдаа хоёр орны харилцааг найдвартай хөгжүүлэх талаар ярилцаж, халуун дотно яриа өрнүүлжээ. В.Путины Пхеньянд хийх айлчлалын гол хэсэг зургадугаар сарын 19-нд болно. Хоёр орны удирдагчид бараг бүтэн өдрийг хэлэлцээрийн ширээний ард өнгөрүүлэх төлөвтэй байна.  Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэлэхдээ, энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд  айлчлалын зорилго нь  Орос улс дэлхийн бүх улс орон, ялангуяа “хамгийн ойрын хөршүүдтэй эрх тэгш яриа хэлэлцээ хийхийг дэмжиж, хамтран ажиллахад нээлттэй” гэдгийг харуулж байгаад…

Дэлгэрэнгүй

УИХ-ын сонгуулийн кампанит ажил долоо дахь өдрөө үргэлжилж байна. Сүүлийн хэд хоногт таагүй мэдээ ар араасаа цувраад эхэллээ. МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын Увс аймагт болсон сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр өөрийг нь шүүмжилсэн иргэдийг түүний хамгаалагч нар хөөж, өргөөд гаргачихсан гэнэ. Энэ тухай бичлэг хийсэн иргэдийн гар утсыг хураан авч зураг, бичлэгийг устгасан үйлдэл гаргалаа гэж мэдээлж байна. Хэзээнээсээ Ч.Хүрэлбаатарыг хаа явсан газар нь мөрдөж мөшгөөд явсан хэдэн нөхдүүд байсан. Тэдний л хийж байгаа үйлдэл гэж зарим хүмүүс хэлж байна. Хэдэн долоо хоногийн өмнө хотын дарга Х.Нямбаатарыг нэг нөхөр өглөө үдэшгүй дагаж, хаа явсан газар нь хэлсэн ярьсныг нь мушгин гуйвуулаад…

Дэлгэрэнгүй

Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт гарсан харамсалтай хэрэгтэй холбогдуулж МАН-аас улстөрийн шийдвэр гаргаж нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоохоор болсон билээ. Харин Г.Сайханбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийж улстөрийн аллагад буруутгасан АН-ын нэр бүхий улстөрчдийг шүүхэд өгч,  улмаар сурталчилгаагаа үргэлжлүүлнэ гэсэн юм. Гэхдээ үдээс хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан СЕХ-д хандаж, нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааны ажлыг зогсоох талаар албан тоотыг хүргүүллээ. Д.Амарбаясгалан “Бид Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг цааш нь үргэлжлүүлэхгүй байх, сонгуулийн кампанит ажлыг зогсоох шийдвэр гаргасан. Энэ цаг үед бид ёс зүйтэй байх шаардлагатай. Гэтэл АН-аас золгүй үйл явдлаар улстөр хийж, нэр дэвшигчийг захиалга өгч, хүний аминд хүрсэн мэтээр…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Дуу цахилгаантай аадар орох бөгөөд салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Мөн ЦУОШГ-аас зургаадугаар сарын эхний 10 хоногт сэрүүсэх, хоёрдугаар 10 хоногт огцом халах, гуравдугаар 10 хоногт гэнэтийн дуу цахилгаатай аадар, мөндөр орох, борооны өмнө хүчтэй нөөлөг салхитай байх, 7, 8 дугаар саруудад олон жилийн дунджаас хур тунадас ахиу орох урьдчилсан төлөвтэй байгааг мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна. Сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах; Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын…

Дэлгэрэнгүй

Өвөрхангай аймгийн Сант суманд болсон харамсалтай хэрэгтэй холбогдуулж УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, Батлан Хамгаалахын Сайд Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татах улстөрийн шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр нэр дэвшигч Г.Сайханбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт АН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар намайг улс төрийн захиалгат аллагад гүтгэлээ. Энэ их уй гашууг улс төрийнхөө өчүүхэн зорилгод ашиглаж байгаа ёс жудаггүй асуудлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Миний бие хууль хяналтын бүх шатны байгууллагад хандах болно. Л.Гантөмөр, С.Ганбаатар нартай улстөрийн захиалгат аллагад гүтгэсэн асуудлаар олон түмний өмнө нүүр тулан уулзахад бэлэн байна” гэлээ. Г.Сайханбаяр нас барсан, шүүхийн…

Дэлгэрэнгүй