Хэн ч юм, “Авлигал хороолол” гээд нэрлэчихсэн “Aqua Garden” хотхоны талаар улиг болтол ярьцгааж байна, бид. “…Наадмын өмнөх үерээр “Авлигал хороолол”-ын барилгын талбай нь Дунд голын урсацыг хаасан” гээд Онцгой комиссынхон “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж, тэр гольдролоор усыг нь урсгасан. Тэрийг бүгдээрээ харсан шүү дээ. Дээрээс нь “Эм энд жи констракшн”-ынхан өнгөрсөн 15, 16 жилийн хугацаанд “Авлигал хороолол”-ынхоо газрыг эзэмшиж ирсэн түүх нь их хачин. Хэдэн удаа цуцлуулсан. Цуцлах бүрт нь шүүхэддэг. Тэгээд сэргээлгэдэг. Яахав, эрхэм шүүгч “…Байгаа нотлох баримт, үйлчилж буй хуулийн хүрээнд итгэл үнэмшлээрээ шийдсэн” гэж хэлнэ. “Авлигал хороолол”-ын газрыг хамгийн сүүлд сэргээж, Ж.Батбаясгалангийн…
Зохиогч: Admin
НҮБ, Эдийн засаг, хөгжлийн яамны хамтран зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган” яг одоо Шангрила зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна. Чуулганд Монгол Улсын Шадар сайд Ч.Хүрэлбаатар оролцож, хэлсэн үгэндээ Монголын Улсын эдийн засгийн үзүүлэлт сайжирч, экспортод гаргах түүхий эдийн нэр төрөл нэмэгдэж байгааг онцлов. НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тапан Мишра хэлсэн үгэндээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэв. Чуулганд Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон бусад оролцогч талуудын төлөөлөл оролцож байна. Мөн түүнчлэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөөх хичээл зүтгэлд хувь нэмрээ оруулж, үйл ажиллагааныхаа…
2019 онд өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд болон төрийн алба, хувийн хэвшлийн төлөөлөлтэйгээр Эстони улсад айлчилж Эстонийн И-Засаглалын академиас зөвлөх үйлчилгээ авсаны үндсэн дээр төрийн цахимжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн билээ. Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 хуулийг батлан гаргаж Хур болон Дан системийн шинэчлэл хийгдэж И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглалтанд орж хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт 1000 гаруй төрийн үйлчилгээ нэгтгэгдэн НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр Монгол улс 18 байраар урагшилсан. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5 Ш ажиллагааны “Шил” ажиллагааны үр дүнд “Нийтийн…
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК хамтран “Япон соёлын наадам-2023” арга хэмжээг есдүгээр сарын 9, 10-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Наадмын үеэр Японы соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амтлахаас гадна худалдан авах боломжтой. Мөн тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд, залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармаг болно. Түүнчлэн – Кимоно өмсөж зураг авахуулах – Мацури хөгжөөнт тоглоом наадгай – Аялал жуулчлалын мэдээлэл – Соробан сампин – Үнэгүй сугалаа – Хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт наадгай зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах…
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Зөвхөн нүүрс биржээр зарагдаж байсан бол жонш, төмрийн хүдэр гаргах бэлтгэл ажил хангагдсан. 9 дүгээр сараас эхлээд жонш, төмрийн хүдрийг биржээр гаргахыг холбогдох газруудад үүрэг болгосон. Хөдөө аж ахуйн салбарт томоохон ухралт 2014 онд гарсан. Тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Женко Х.Баттулга нар хилээр гарч буй арьс ширийг хилээ хаачихвал дотооддоо үйлдвэр ихээр баригдчихна гээд экспортлохыг хориглосноор 60, 70 мянган төгрөгт хүрч байсан ширний үнэ доошоо унаж, үнэгүйдэх процесс явагдсан. 2014-2023 онд Монгол Улсад нэг ширхэг ч арьс ширний үйлдвэр байгуулагдаагүй. Бүх юмаа хааснаар хөгжсөн…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Халзан бүрэгтэйн ордтой холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулан хэлэлцлээ. Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа. Мөн газрын ховор…
Москва, Пёньяны хооронд зэвсэг нийлүүлэх хэлэлцээр идэвхжиж байгаатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мягмар гарагт мэдэгдэл хийв. Тэрбээр Орос, Умард Солонгосын хооронд зэвсэг нийлүүлэх яриа хэлэлцээ идэвхжиж байгааг хэлээд, Украинд ашиглах зэвсгийг Орост нийлүүлбэл улс орон нь “томоохон төлөөс төлнө” гэдгийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд анхааруулжээ. Орост зэвсэг нийлүүлэх нь “Умард Солонгост сайнаар нөлөөлөхгүй бөгөөд тус улс олон улсын хамтын нийгэмлэгт үүнийхээ төлөөсийг төлөх болно” гэж Ж.Салливан мэдэгдсэн байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Уатсон даваа гарагт Ким Жөн Ун, Путин нар уулзаж магадгүй гэж мэдэгдсэн бол “Нью-Йорк Таймс” сонин АНУ болон холбоотнуудын нэрээ нууцалсан албан тушаалтнуудын өгсөн мэдээллээс эш татан “Ким ирэх долоо хоногийн…
Нийслэлд албан бус тоогоор 1 сая 600 мянган хүн аж төрж байна. Монгол Улсын нийт хүн амын 4/3 нь гэсэн үг. Сүүлийн 20-иод жил агаарын бохирдлын талаар дээр, дооргүй ярьсан ч байдал нааштай шийдэгдсэнгүй. Утаанаас болж зүрх, судас, хорт хавдар, амьсгалын замын өвчин хүрээгээ тэлсээр байгаа нь байх л ёстой үзэгдэл үү? “Цэвэр агаар” сан байгуулж мөнгийг тэрбум тэрбумаар нь цацсан ч хэдэн хүн идэж уусан асуудалд ороогдоод л өнгөрсөн. Утаагүй зуух тараасан ч үлгэр болоод л дууссан. Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэлээр тодрох болсоор удлаа. Эрх мэдэлтнүүд хэмлэлдэх нь эрээ цээрээ алдсаар, харин ард түмэн хордсоор… “Хасын”…
Тэдний гадаа очоод “Танайх чинь ямар сайхан ой дотор шахам амьдардаг юм бэ” гэхэд “Өө хүмүүс тэгдэг юм. Манайхыг энд газар авахад улаан халцгай байсан. Хүүхдүүдтэйгээ мод тарьсаар ийм болсон. 1.500 гаруй мод, бут тарьсан даа” хэмээн өгүүлсээр гэртээ урьсан Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй хуучилснаа толилуулъя. -Сайхан зусаж байна уу. Та одоогоор юу аязнаж байна даа. -Гойд хийсэн юмгүй дээ. Гэхдээ яаж зүгээр байх вэ. “Монгол хүний оршихуй” гээд ном бичиж байна. Улс үндэстнүүд өөрсдийн үзэлтэй болж байхад бид дуугүй байж болохгүй биз дээ. -Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын Пап манай улсад айлчлаад буцлаа. Та энэ айлчлалыг…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. Монгол Улс Булангийн орнууд, тэр дундаа бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхаараа тэргүүлдэг Саудын Арабын Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг хэлэв. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтрах өргөн боломж байгааг тэмдэглэв. Мөн НҮБ-ын…