Польш улс Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, өөрийн батлан хамгаалахын салбарт анхаарлаа түлхүү хандуулна гэж тус улсын Ерөнхий сайд Матеуш Моравецкий лхагва гарагт мэдэгдлээ. Үр тарианы экспорттой холбоотой маргаан өрнөж буй энэ үед Польшийн тал Украины Элчин сайдыг дуудан ирүүлснээс хойш хэдхэн цагийн дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. “Бид одоо армиа илүү орчин үеийн зэвсгээр зэвсэглэж байгаа тул цаашид Украинд зэвсэг нийлүүлэхгүй. Украинчууд өөрсдийгөө Оросын дайралтаас хамгаалж байгаа, би хувьдаа нөхцөл байдлыг ойлгож байгаа боловч бид улс орноо хамгаалах болно” гэж М.Моравецкий хэлжээ. Хүнсний экспорттой холбоотой асуудлаар санал зөрөлдөж байгааг үл харгалзан Варшавын зүгээс Киевт үргэлжлүүлэн тусламж үзүүлэх эсэх тухай сэтгүүлчийн…
Зохиогч: Admin
Нийтийн тээврийн салбар алдагдалтай ажиллаж байгаа учир автобусаар зорчих үнийг 1000 болгох талаар яриад эхэлжээ. Үнэндээ орлогоо алдаад байгаагаа автобус компаниуд мэддэг ч шийдвэртэй арга хэмжээ авахгүй байна. Нийтийн тээврийн жолооч нар бэлэн авдаг үзэгдэл байсаар байгаа цагт үнэ тарифыг нэмээд ч нэмэргүй. “Офицер-Шар хад” гэсэн автобусанд суулаа. 10 гаруй хүн орж ирэв. Тэдний 4 нь жолоочид бэлэн мөнгө өгч байна шүү дээ. “Картаар л үйлчилнэ. Байхгүй бол буу” гэж шаардах ухамсартай жолооч даанч алга. Тийм учир нийтийн тээврээ хөгжүүлье гэж бодож байвал орлогоо бүү алд. Ингэхийн хүсвэл нийтийн тээврийн жолооч нар хэмээх “бага гарын” луйварчдыг торгодог болоё. Холбогдох төрийн…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. ”Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болж байгаа чуулганд дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн биечлэн оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд дээрх сэдвээр үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт чуулганы дарга аа, Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт зочид,…
Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд Монгол Улсын гавьяат малчин, Дэлхийн II дайны түүхэн гэрч, ахмад дайчин Сүрэнхорын Цэгмид гуайн 101 насны ойд зориулсан мялаалга наадам зохион байгуулж, хүндэтгэл илэрхийлэв. “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмид 18 наснаасаа мал маллаж, ажил хөдөлмөрөөрөө шалгаран Улсын сайн малчдын анхдугаар хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож, “Улсын сайн малчин” хэмээх эрхэм алдрын эзэн болж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж байсан төдийгүй тэндээсээ Дэлхийн хоёрдугаар дайны фронтод бэлэг хүргэж өгсөн түүхэн хүн юм. Түүний 101 насны мялаалга, наадамд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин, түүний туслах дэд хурандаа…
Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаарх 4 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр оролцлоо. БНХАУ-ын Бээжин хотноо 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан тус уулзалтаар хоёр улсын хооронд байгуулсан эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний хэрэгжилт, ялтан шилжүүлэх асуудлаар мэдээлэл, санал солилцож, харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын…
Миний хувьд Б.Сувдыг мэдэх болсон нь яг 20 жилийн өмнөөс эхлэлтэй. Тухайн үед би ажлынхаа хажуугаар Кино урлагийн дээд сургуулийн сэтгүүлч-операторын ангид хичээл заадаг байлаа. Хонх өглөө 08 цагт дуугарна. Хаа байгаа нисэхээс явдаг Сувд аль хэдийнэ ирчихсэн л сууна. Дөнгөж хоёрдугаар курст ороод Оюутны зөвлөлийн даргаар сонгогдсон. Гялалзуулж өгсөн дөө. Бараг өдөр бүр л нэг шинэ санаа сэднэ. Сургуулийн захирлаа шахна. Оюутнуудаа манлайлахын хувьд жинхэнэ үзүүлж өгнө. Тэр эрчээ өдий болтол огт алдсангүй, харин ч улам энергижиж байгаад түүний чадвар оршино. Төрөлхийн хөдөлмөрч хүн гэвэл Сувд. Нийгмийг соён гэгээрүүлэх хэрэгцээ шаардлага жил ирэх бүр өссөөр байна. Нийгмийн ухамсар өдрөөс…
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, сайжруулах зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Замын-Үүд дэх Авто тээврийн үндэсний төв, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг төрийн байгууллагад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хянав. Авлигын талаар мэдээлэх 110 утсаар иргэдээс ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хотын стандарт хяналтын газар зэрэг байгууллагын албан тушаалтнуудад хамаарах гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтын ажиллагааг хийв. Авлигын…
“Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнууд “Нэг Хятад” бодлогын талаарх байр сууриа өөрчлөхгүй, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлын төлөө байгааг Японы Гадаад хэргийн шинэ сайд Камикава Ёко тус бүлгийн сайд нарыг төлөөлөн мэдэгдсэн байна. Тэрбээр Нью-Йорк хотноо болсон G7-гийн Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээний дараа дээрх мэдэгдлийг хийжээ. “G7-ийн гишүүд Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн салшгүй хэсэг болохыг дахин нотоллоо. Түүнчлэн Тайванийн талаар, түүний дотор “Нэг Хятад” бодлогын талаар баримталж буй байр сууриа өөрчлөхгүй” гэж сайд нарын мэдэгдэлд дурджээ. Үүний сацуу “Долоогийн бүлэг”-ийн сайд нар олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд…
Англид электрон тамхийг хориглох асуудлыг хөндөж, шийдвэр гаргах түвшинд ярилцаж эхэлсэн байна. Учир нь хүний биед хортойгоос гадна байгаль дэлхийд сөрөг нөлөө үзүүлдэг нь нотлогдсон гэж үзжээ. Ялангуяа өсвөр насныхныг донтуулах аюул бодитой заналхийлж байгаа учир электрон тамхийг хориглох хууль гаргаж магадгүй болжээ. Д.Дорж
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын нэгэн хурал дээр эрх баригч МАН-ыг хатуухан шүүмжилжээ. Тэрбээр “Та нар МАН-аа хар л даа. Яаж даварч байгааг хар. Яаж ард түмний мөнгөөр гулгиж байгааг хар. Ямар ч сөрөг хүчингүй, хэлж ярих ард түмэнгүй юм шиг авирлаж байна. Улс орныг авч явах байтугай үг даах чадваргүй байна. АН-ын авч явж байсан Монголын цөөхөн ололтыг агаарт цацаад дууслаа, устгаад дууслаа. Цагдаа, хуулийн байгууллага нь МАН-ын хамгаалалтын алба болсон байна. Хийдэг юм нь PR, хүний тархи угаалт, өөрийгөө шүтүүлэх өвчин. Өөр юу хийж байгаа юм бэ? Хөөрхий ард түмний орлогыг яаж нэмэгдүүлэх юм, аж ахуйн нэгжийг яаж өөд…