Зохиогч: Admin

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.03) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний салбарт нэгж цахилгаан эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, 140 орчим төгрөгөөр борлуулж байгаагаас маш их алдагдалд орж, өр төлбөр хяналтаас гараад байна. Хэрэглээний савалгаатай үед ОХУ-аас эрчим хүч импортоор авах техникийн хүчин чадал дээд хэмжээндээ хүрчихсэн тул тохируулга хийхэд хэрэглэхээр Багануур дүүрэгт бага оврын хуримтлуур барихаар төлөвлөсөн” хэмээн мэдэгдлээ. Тэрбээр мөн “Эрчим хүчний салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр 2027-2028 оны өвлөөс эхлэн цахилгаан хязгаарладаг явдал байхгүй болно” гэв.

Дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.  Тэгвэл 2024 оны 9 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд 99 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 75 сая 754 мянга 435 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Улсын Их Хурлын ээлжит 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын намрын чуулган ажил хэрэгчээр эхэлж байна. УИХ-ын дарга хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах үзэл баримтлалын хүрээнд “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг танилцуулсан. Мөн УИХ-ын дарга захирамж гарган 54 ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Миний бие Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлыг судлан, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна гээд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Бид тамхины хэрэглээг бууруулах, насанд хүрээгүй иргэдэд тамхи зарахыг хориглох, татварын…

Дэлгэрэнгүй

Автозамын түгжрэл буурахгүй байна. Ялангуяа баруун чиглэлд алхахаас өөр сонголт нийслэлчүүдэд үлдсэнгүй. 18 цагаас хойш хөгшин, залуу хүмүүсийн цуваа дор хаяж 4-6 км үргэлжлэх боллоо. Удахгүй өвөл болно. Хүйтэнд ахлаад л байх уу? Түргэн тусламжийн болон гал командын машин дуудлага өгсөн цэгт яаж цаг алдалгүй очих болж байна вэ? Энэ олон зах замбараагүй багширсан машинуудын дээгүүр нь нисэх үү? Хөдөөнөөс хотыг чиглэсэн их нүүдэл сүүлийн 24 жилд эрс ихэссэний балаг ингэж л гарч байна. Орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого 1990 оноос хойш хөсөр хаягдсаны, бас хотод газрын наймаа цэцэглэж төлөвлөлт алдагдсаны горыг нийслэлийн уугуул иргэд хатуухан амсаж байна. Улаанбаатарын их…

Дэлгэрэнгүй

МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч С.Зоригийн гэгээн дурсгалыг хүндэтгэх  ёслол өчигдөр болж өнгөрсөн. АН-ын хөгшин, залуу янз бүрийн хүмүүс янз бүрийн үг хэлцгээсэн. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ   “Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн хөшөөний газрыг хүртэл худалдчихсан цаг үе өнгөрчээ. Шинэ цагийн залуус түүнд хүндэтгэл үзүүлж, талбай дүүрэн цугларчээ. Үзэл санаа, үнэт зүйл, үнэн үргэлж ялдаг. Залуусаа С.Зоригийн хэргийг ахуйн золгүй явдал болгож, түүх өөрчлөхийн төлөө гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн гашуун үнэнээс хэзээ ч битгий тойроорой. Түүх түүхээрээ үлдэж байж ирээдүй илүү тод байна. Харин ардчилсан хувьсгалын үзэл санаагаа авлигалаар худалдсан ах нарт хандаж хэлэхэд Та нар яаж ч хуйвалдаад үнэнээс зугтаж чадахгүй”…

Дэлгэрэнгүй

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад ус ихээр тогтдог, ус зайлуулах шугам хоолойгүй байсан. Тиймээс 450 метр ус зайлуулах шугам угсарч, борооны усыг насосоор шахаж зайлуулах станц байгууллаа. Мөн авто зам хэсэгт шүүрт худаг, үзлэгийн худгуудыг стандарт тоо, хэмжээгээр угсарсан байна. Ингэснээр иргэд Тахилтын нүхэн гарцаар борооны улиралд ч гэсэн саадгүй зорчих боломж бүрдлээ. Тус ус зайлуулах шугам хоолойг угсарч дууссан талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. Тэрбээр “Тахилтын нүхэн гарцад бороо орох болгонд ус ихээр тогтож, автомашинтай зорчиход нүхэн гарц дүүрч, иргэдийн эд хөрөнгө, цаашлаад иргэний амь настай холбоотой асуудал үүсэж болзошгүй байсан. Тиймээс…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн биелэлтийг хангах зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа “Сэлбэ дэд төв” төслийн газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд нөхөх олговор хэлбэрээр ашиглах үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны санг бүрдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар холбогдох сайд нарт үүрэг болголоо. Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууцны барилга байгууламжийг нийслэлийн мэдэлд шилжүүлэх, Сэлбэ дэд төв орчмыг орон сууцжуулах бүтээн байгуулалтын нөлөөлөлд өртсөн газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдэд хууль, тогтоомжийн дагуу…

Дэлгэрэнгүй

Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, “Миний Хайпермаркет” дэлгүүрийн хойно иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу хот төлөвлөлтийн норм, дүрэм хангаагүй барилга байгууламжид хяналт шалгалт хийж, барилга угсралтын үйл ажиллагааг түр зогсоолоо. Хяналт шалгалтын үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Иргэн А.Эрмүүн захиалагчтай, “Бармон” компанийн гүйцэтгэж буй уг барилгын ажил суурийн шатандаа явж байхад хяналт шалгалт хийж байна. Орчны аюулгүй байдал алдагдсан, хог ихтэй, цэвэр бохир усны асуудалтай, барилга хоорондын стандарт зайг хангаагүй учир барилгын захиалагчтай уулзаж, зөрчлүүдийг арилгах хүртэл барилгын ажлыг 30 хоногийн хугацаанд зогсоолоо. Улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэхгүй бол албадан гүйцэтгүүлэх, газрын эрхтэй холбоотой асуудлаар холбогдох газруудад хандана.…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг асууж, тодрууллаа. -Мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлснөөс хойш хагас жил болж байна. Ажлын хэсэг байгуулах болсон гол шалтгаан нөхцөл юу байсан бэ? -Юун түрүүн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлах болсон шалтгаан, нөхцөл юу байв гэдгээс яриагаа эхлэх хэрэгтэй. Өнгөрсөн хавар стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн болох улаанбуудайн гурилын хомсдолоос үүдэн үнэ өссөн. Иргэд чанартай гурилыг зохистой үнээр хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Гэтэл Монгол Улс улаанбуудайгаа тариалж, гурил үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээгээ боломжоороо хангадаг орон. Харамсалтай нь импортоос…

Дэлгэрэнгүй

Хүүхдийн эрхээс гадна хүмүүжлийн асуудлыг нь хөндөх цаг болсон биш үү? Багшийн хомсдол үүссэн нэгэн шалтгаан нь хүүхдийн хүмүүжилд байгаа нь тодорхой шүү дээ. Багшаа нүүрэн дээр нь доромжилдог, үг хэлэхээр өмнөөс нь бүдүүлгээр хэрэлддэг зүй бус үзэгдэл ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд газар аваад байгааг Боловсролын яам нэн яаралтай анхаарахгүй бол хожимдох аюул үүслээ. Эцэг, эхчүүд нь хүүхдээ өмөөрч сургууль, багш нарыг хүнд байдалд оруулдаг жишиг тогтох нь. Өөрсдөө төлөвшөөгүй хүмүүс үр хүүхдүүдээ хүн болгож чадах уу? Ер нь сүүлийн жилүүдэд хүүхдийн эрх л гэж дээр дооргүй ярихаас биш хүмүүжил, ёс суртахууны талаар бодлогын түвшинд ам нээхээ ч больжээ. Энэ…

Дэлгэрэнгүй