Зохиогч: Admin

НЗДТГ/202310014 тендер шалгаруулалтын дугаартай “Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерийг 2023 оны аравдугаар сарын 24-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан. Ийнхүү тендерийн материалыг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:00 цаг хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:30 цагт нээхээр заасан юм. Энэ хүрээнд өнөөдөр нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа. Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны дарга Ү.Ганболд: -Нийслэлийн Нийтийн тээврийн газрын автобус худалдан авах гэрээг цуцалсантай холбогдуулан улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталж, худалдан авах…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлж буй төлбөртэй тусламж, үйлчилгээтэй холбоотой дүрэм, журам, тарифтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдад, төрийн үйлчилгээний хүнд суртлыг таслан зогсоох, бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хийж, холбогдох этгээдэд мэдэгдэж байх, аливаа шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гаргаж, түүнд тавих хяналтыг сайжруулах, авсан арга хэмжээний талаарх мэдээллийг цахим хуудас болон бусад хэлбэрээр олон нийтэд нээлттэй, ил тод байршуулах, иргэдийг холбогдох мэдээллээр хангах чиглэлээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус…

Дэлгэрэнгүй

ОХУ-тай залгаа Финландын хилийн хяналтыг чангатгахын тулд офицеруудаа нэмж илгээнэ гэж Европын хил, эргийн хамгаалалтын агентлаг /Frontex/ пүрэв гарагт мэдэгджээ. Сүүлийн хоёр долоо хоногт Йемен, Афганистан, Кени, Марокко, Пакистан, Сомали, Сири зэрэг орны 700 орчим цагаачийг хил рүү илгээсэн гэж Финландын эрх баригчид Оросыг буруутгажээ. Харин Кремль няцаасан байна. Лхагва гарагт Финландын Засгийн газар ОХУ-тай хиллэдэг 1340 км (830 миль) урт хилийн хамгийн хойд хэсгийн шалган нэвтрүүлэх цэгээс бусад бүх боомтыг баасан гаргаас хаахаар шийдвэрлэжээ. Финланд руу хилийн 50 офицер болон бусад ажилтныг, мөн эргүүлийн машин зэрэг техник хэрэгслийг илгээж, хяналтыг чангатгана гэж Frontex-ийн мэдэгдэлд дурджээ. Нэмэлт хүчийг ирэх долоо…

Дэлгэрэнгүй

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн урд замд иргэн “Б” нь автомашинтай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, түр зогсохыг хориглосон газар зогсолт хийж, шаардлага тавьсан иргэнд салаавч өгөх зэргээр зүй бус үйлдэл гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгджээ. Иргэн “Б”-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.8 дахь заалтыг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөг торгох арга хэмжээ авчээ. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зүй ёсны шаардлага тавьсан иргэнд салаавч гаргаж, нийтээр дагаж мөрдөхөөр…

Дэлгэрэнгүй

УИХ-аас Нийслэлийн 2024 оны төсвийн суурь орлого, зарлагыг тооцож, улсад төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийн орлогыг батлаад буй. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд ●    Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах ●    Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, авто түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх холбоос замуудыг нэмэгдүүлэх ●    Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэн, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх ●  …

Дэлгэрэнгүй

АН-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр “Цэргийн анги нэгтгэл бол цэцэрлэг, ясли биш. Цэргийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг салбар байх ёстой. Гэтэл цэргийн анги нэгтгэлүүдийг дэндүү шорон шиг байлгаж байна. Буутай цэргүүд манаж, хэн ч орж гардаггүй. Хаалттай учраас тэр дотор юу болж байгаа нь мэдэгддэггүй. Энэ нөхцөлийг өөрчлөх цаг нь болсон. Эмэгтэй хүмүүсийг цэрэгт татах талаар зарим гишүүн ярихыг сонслоо. Үүний эсрэг байна” гэсэн юм.

Дэлгэрэнгүй

Гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хамрах хүрээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөхийн хэрээр гамшгийн улмаас үүсэх хохирлыг урьдчилан тооцоолох, түүнээс сэрэмжлэх, эрсдэлийг даван туулах, дасан зохицох чадавхтай нийгмийг бий болгох нь чухал байна. Олон улсын туршлагаас харахад, гамшиг эрсдэлийг урьдчилан харж, сэрэмжлэх нь түүний хохирлыг арилгах үйл ажиллагаанаас 15-20 дахин бага зардал шаарддаг, үүнд төр, хувийн хэвшил, иргэд олон нийтийн хамтын ажиллагаа хамгийн чухал гэж үздэг. Манай улсад төдийгүй дэлхий дахинаа тулгамдаж буй нэн тэргүүний асуудлын нэг гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд стандарт мөрдүүлэх явдал нэн чухал байна. Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ивээл дор “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганыг орон…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат нар үнэт цаасны эх үүсвэрээр санхүүжихээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн барилгын төсөл хэрэгжүүлэгч 23 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулсан. Нийслэлийн үнэт цаас гаргах ажил хойшилсон тул уг эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэхээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэлийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий болсон юм. Иймд нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр…

Дэлгэрэнгүй

Утаа утаа гээд л орилцгоох юм. Утааны шалтгааныг нь ярь л даа. 30 жилийн алдаагаа эргэж хар! Засах гэж оролд. Утаагүй зуух, утаагүй түлш, цахилгааны хөнгөлөлт энэ тэр бол зүгээр л амь аргацаасан арга ядсан ажил. Амны хаалт зүү гэж уриад л, УИХ-ын гишүүн, дарга сайд нар нь өөрсдөө очиж зүүж өгөөд байх нь ичиж халагламаар эмгэнэлт шоу. Утаа үүссэн шалтгаан нь хөдөөнөөс хот руу чиглэсэн хяналтгүй нүүдлээс болсон шүү дээ. Төр эзэнгүйдсэний бүр хүчгүйдсэний гашуун үр дагавар! Нийслэл рүү чиглэсэн нүүдлийг зогсоогоогүй цагт сургууль, цэцэрлэг шинээр бариад ямар ч нэмэргүй. Хөдөөнөөс орж ирж байгаа айл өрхийн хэдэн хувь нь…

Дэлгэрэнгүй

Пёньяны хувьд цэргийн тагнуулынх хэмээн мэдэгдэж буй хиймэл дагуул тойрог замд орсон гэж дүгнэж байгаа боловч хэвийн ажиллаж байгаа эсэхийг нь тодорхойлоход илүү хугацаа шаардлагатай гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн лхагва гарагт мэдэгджээ. Умард Солонгосын тал энэ онд гурав дахь оролдлогоороо хиймэл дагуулыг тойрог замд амжилттай оруулсан гэж мэдэгдсэний дараа Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо /JCS/ дээрх дүгнэлтийг хийсэн байна. “Нислэгийн траектор болон бусад үзүүлэлтүүдэд иж бүрэн дүн шинжилгээ хийсний дараа хиймэл дагуулыг тойрог замд оруулсан гэж дүгнэсэн. Гэхдээ хиймэл дагуул хэвийн ажиллаж байгаа эсэхийг тодорхойлохын тулд илүү их дүн шинжилгээ, цаг хугацаа шаардлагатай” гэж JCS мэдэгджээ. Умард Солонгосын тал мягмар гаргийн 22:42 цагт баруун эрэг дэх хөөргөх талбайгаас “Маллигён-1” хиймэл дагуулыг шинэ төрлийн “Чоллима-1” пуужингаар хөөргөсөн гэж  тус улсын төрийн төв мэдээллийн агентлаг (KCNA)  өмнө нь мэдээлсэн юм. Хиймэл…

Дэлгэрэнгүй