“Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин тус тус танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг амжилттай…
Зохиогч: Admin
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх үеэр санал хураалтыг хойшлуулсан юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахаар товлосон ч Монгол Улсын эрх ашигт нийцсэн хуулийг батлах шаардлагатай хэмээгээд Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага хүсэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл чухал. Төлбөрийн тэнцлийг сайжруулах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, технологи нэвтрүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, ажилгүйдлийг бууруулах гээд…
Нэг удаа өгсөн цус 3 хүний амийг авардаг гэдэг. Энэ утгаараа доноруудыг “Чимээгүй баатар” хэмээн нэрлэдэг нь чухам л нүдээ олсон өргөмжлөл юм. Өөрөөр хэлбэл, маш олон удаа цусаа бэлэглэсэн тэр эгэлгүй ачтан бидний дунд даруухнаар л алхаж яваа. 100, 100-гаас дээш цусаа бэлэглэж “Алтан донор, “Мөнгөн донор”, “Хүрэл донор”, бас Хүндэт донор цол хүртсэн тэр буянтай хүмүүс, “Бахархал” тэмдгийн эзэд маань хэзээ ч цээжээ дэлдэж өөрийгөө дөвийлгөдөггүй, хариу нэхдэггүй. ЦССҮТ-ийн бодлого, үйл ажиллагааны үр дүнд Хүндэт донорын эгнээ өргөжиж, одоогийн байдлаар бараг 2000-д хүрчээ. Гэхдээ эмнэлгүүдэд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага улам өсөөд байгаа гэнэ. Энэ нь өвчин эмгэг,…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сингапур Улсын “ST Engineering” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын камержуулалт, Камерын удирдлагын нэгдсэн төв байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Сингапур Улсын “ST Engineering” компани нь агаарын тээвэр, ухаалаг хот, олон нийтийн аюулгүй байдал ба батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Тус компани дэлхий даяар 100 гаруй улсын хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 130 гаруй улсад ухаалаг хотын төслийг хэрэгжүүлсэн байна. Мөн “ST Engineering” компанийн 25,000 орчим ажилтны 17,000 нь дээрх чиглэлүүдийн инженер юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Манай улсад…
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн “дүрэм” тодорхой болсон. Гэхдээ шинэ тутам учраас ойлгомжгүй асуудал олон байгаа бололтой. Олон нийт байтугай УИХ-д нэр дэвших хүсэлтэй хүмүүс ч тойрог руу нэг харж, жагсаалт руу нэг сарвайгаад учраа сайн олохгүй л байна. Ямартаа ч энэ сонгуулиар эхлэх тоо, тогтолцооны өөрчлөлтөөс хамаараад нэр дэвшилтэд асар өндөр шаардлага тавигдахаар байгаа юм. Энэ нь тойрогт нэр дэвших хийгээд жагсаалтад бичигдэх хоёуланд нь хамаатай. Гол нь үүнд намуудын удирдлагын мэдрэмж чухал аж. Гэхдээ намууд өөр өөр бодлогын шийдэл хийж таарна. Бас улс төрийн намууд нийтээрээ нэр хүнд тааруухан байгаа учраас “нэр, гар цэвэр” хүмүүсээ сойхгүй бол годройтно.…
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачлан өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хууль маргаан дэгдээгээд байна. Юутай ч сүүлийн хэдэн жил таг болоод байсан экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг “сэрээж” орхив. Х.Баттулга энэ хууль батлагдсанаар урдаас дуртай хүн нь орж ирээд Монголд газар эзэмшээд бараг л эзэн суух юм байх. Харин “хэргийн эзэн” Ч.Хүрэлбаатар өөр юм яриад байгаа. Тэрбээр “Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагасан нэлээд их улс төржилт байна. Монгол Улсын хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр бол хөрөнгө оруулалт. Иргэд биднийг өөрчлөгдөж, шинээр харан ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, улс орноо хөгжүүлэх чиглэлээр шаардлагатай алхам болгоныг хийгээд өгөөч гэж хүсэж байгаа. Биржийн хууль батлагдсаны дараа…
Засгийн газрын хуралдаанаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэлээ. Хуурай боомтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгалаа. Боомт байгуулахад хөрөнгө оруулах, хамтран ашиглах чиглэлээр гадаад, дотоодын түншүүдтэй хэлэлцээ хийхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгав.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хүсэлтээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.01.10) Улсын Их Хурал гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен, Ц.Туваан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ардчилсан намын дэд дарга П.Галиндэв нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын төлөөлөл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийлж, Монголын Ардчилсан Холбооны шаардлагыг Улсын Их Хурлын даргад гардууллаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар холбогдох тайлбарыг өгөв. Тэрбээр, газар бол улсын үндэс болохыг тодотгоод, газар эзэмших ашиглахтай холбоотой эрхзүйн зохицуулалтыг ард…
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Хүрэлбаатарын УИХ-д өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын гэгч хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд, бас Г.Занданшатартай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хамтран ажиллаж байсны хувьд энэ асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлт тавилаа. Яагаад гэвэл бид газрын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй юм байна. Нэг нам дангаараа олонх байгаа тохиолдолд ийм нарийн эмзэг асуудлыг хэлэлцэж болохгүй. 2024 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулах гэж байгаа бол та нар энэ бүтцээрээ хэлэлцүүлээч ээ. 1993 онд тавигдсан Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг байсан 100…
Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгав. Манай улсад 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Цахилгаан автомашины тоог 2030 онд 30,000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай. Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөж байна.