Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан “Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх” ажлын удирдамжийн дагуу 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд нийт 46 аж ахуйн нэгж, байгууллагын Байгаль орчны тухай хууль, Агаарын тухай хууль, Хог хаягдлын тухай хуульд холбогдох дүрэм, журам, стандартыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийгээд байгаа юм. Тус ажил 2024 оны дөрөвдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлэх бөгөөд Ажлын хэсэг дүүргүүдийн Засаг…
Зохиогч: Admin
Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааны ногдол ашиг иргэдийн данс руу шилжиж эхэллээ. Гэхдээ тэр жилийн комун гэдэг шиг ковидын үеэр иргэн бүрт тараасан 330.000 төгрөгний нэлээдгүй хэсэг нь архинд зарцуулагдсан дүр зураг энэ удаад мөн л давтагдав. Ялангуяа захын хорооллын 8 нэрийн дэлгүүрүүдийн архи хэдхэн цагийн дотор дууссаныг бодоход монголчууд нийгэмших болоогүй нь харагдаж байна. Хотын төвийн хэдэн баар савны орлого өмнөх өдрүүдийнхээс эрс нэмэгдсэн нь сая тараасан мөнгөний зонхилох хэсэг нь юунд зарцуулагдсаныг төвөггүй хэлээд өгнө. Ногдол ашиг бол халамж биш. Монгол Улсын иргэн бүр Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч бүр хуулийн дагуу ногдол…
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудаас баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хянаж, зөрчилтэй дүрэм, журам, шийдвэрийг хүчингүй болгуулж, хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяа Амгалан амаржих газар, Геронтологийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Эмгэг судлалын үндэсний төв зэрэг 9 байгууллагаас Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчиж, хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад…
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн спортын авлигын эрсдэлийг арилгах, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны албан тушаалтнуудтай 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр уулзалт хийлээ. Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Авлигын эсрэг хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж 2023 онд Биеийн тамир, спортын улсын хорооны төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн бодлого, үндэсний шигшээ багийн үйл ажиллагаа, спортын холбоодод өгч буй санхүүжилт зэргийг нарийвчлан судалснаар өнгөрсөн онд тус хороонд 13 асуудал бүхий албан зөвлөмж хүргүүлсэн юм. Уулзалтын үеэр Биеийн тамир, спортын хорооны шударга байдлын үнэлгээ болон Авлигатай…
НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохироод байсан юм. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 10 жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон 24 өрхийн хохирлыг барагдуулж, орон сууцны батламж гардууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч…
Барьцаалагдсан хүмүүсийг солилцох шинэ тохиролцооны хүрээнд Израилын шоронд хоригдож буй палестинчуудыг үе шаттайгаар суллах саналыг Палестины ХАМАС хөдөлгөөн зөвшөөрсөн тухай “Al Hadath” телевизийн суваг мэдээлжээ. Тус сувгаар мэдээлснээр, Парист саяхан болсон уулзалтын үеэр боловсруулсан шинэ санаачилгын хүрээнд тус хөдөлгөөнийхөн палестинчуудыг шоронгоос үе шаттайгаар суллахыг зөвшөөрсөн байна. Тохиролцооны эхний үе шатанд ХАМАС “олон жилийн хорих ялтай хүмүүсийг суллахыг шаардахгүй” аж. Үүний сацуу тус бүлэглэл “Парист боловсруулсан саналыг бүрэн зөвшөөрч байгаа эсэх тухайд хариу өгөөгүй” гэдгийг “Al Hadath”-ын эх сурвалжууд дурдсан байна. Саяхныг хүртэл ХАМАС-ын удирдлага “Газад барьцаалагдсан хүмүүсийг суллах хэд хэдэн болзлыг биелүүлсэн тохиолдолд л яриа хэлэлцээ хийнэ” гэж мэдэгдэж байсан…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцана. Айлчлалын үеэр хоёр орны холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер…
Нийтлэлч Баабар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар “Оросын байгууллагаас мөнгө аваад л Монголыг яаж хорлоё доо гээд амьдралаа зориулдаг гэдэг нь логик талаасаа ч Монгол хүний хувьд ч боломжгүй дэмий яриа. Төрлөх зангаасаа болж оросуудыг хульхидаад мөнгөтэй болсон. Тэр мөнгөөрөө эх орныхоо төлөө хөшөө ч босгосон. Хулхидуулсан оросууд одоо түүнийг үзэхээ больсон, орос дүрмээр алнаа л гэж байгаа. Амь нас гэр орон байгаа баялагаа бүгдийг барьцаанд тавсан хүн эх орон байтугай юугаа ч гарздахад өөрийн эрхгүй бэлэн болдог. Уг хүн нь эх орныхоо эсрэг хүн яавч биш. Ердийн монгол хүн болохоор эх орон элгэн садандаа хайртай. Эргэлзэх хэрэггүй. Гэхдээ хөөрхий гарах…
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлж, үүрэг даалгавар өгөв. Тэрбээр гурван жил гаруйн хугацаанд Засгийн газартай баг болон ажиллаж, цар тахал, геополитикийн нөхцөл байдал зэргээс үүдэлтэй төсвийн хүнд цаг үед иргэдийнхээ амьдралын чанар, амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө төрийн үйлчилгээг тасралтгүй хэрэгжүүлж буй аймаг, орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийллээ. 2023 онд Монгол Улсын Засгийн газраас авлигын эсрэг тэмцэл, тогтолцооны реформ, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот хөдөөгийн сэргэлтийн зорилтод төвлөрч ажилласан. Ерөнхий сайд хөдөө орон нутагт онцгой анхаарал…
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн нэр хүндийг унагах, сэтгүүлчдийн нийгмийн үнэ цэнийг үгүйсгэх хандлага илэрхий цухалзаж байгаа учир сэтгүүлчдээ өмөөрч өмнө нь бичиж байснаа дахин давтая: “Улаан диплом, бараан явдал” (Ц.Дашдорж), “Ууршуулж алдсан шингэн алт хайран” (Г.Жамц), “Далай ээж цаазын тавцанд” (Ц.Балдорж), “Ганц сар наслуулах гэж 10 сар тээдэггүй” (Ц.Балдорж), “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэгт (О.Дашбалбар), “Номон дээр гишгэсэн алдас” (О.Дашбалбар) “Дээд комиссын доод ажил” (Ц.Дашдондов), “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” (А.Даваасамбуу), “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ” (Ш.Цэен-Ойдов), “Шорон дотроос өшөө авагч байдаг юм биш биз?” (Ж.Барамсай)…Гарчигнаасаа эхлээд л ямархуу хурц нийтлэлүүд болох нь мэдрэгдэж байгаа биз. Бүгд л 1990 оноос өмнө…