Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа. Энэ бол 2023 оны 10 дугаар сард Израил-ХАМАС-ын дайн эхэлснээс хойш Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан анхны уриалга юм. Өмнө нь Аюулгүй Зөвлөлийн тогтоолыг батлахыг АНУ эсэргүүцэж байсан бол энэ удаад тус улс түдгэлзсэн байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ ба БНХАУ Газын зурвас дахь нөхцөл байдлын тухай АНУ-ын санаачилсан тогтоолд хориг тавьсан юм. Уг тогтоолд нэн даруй гал зогсоох уриалгыг ХАМАС-ын барьцаанд байгаа Израилын иргэдийг суллах асуудалтай холбож авч үзсэн байна. Даваа гарагт баталсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн улсууд санал болгожээ. Энэ удаад АНУ тогтоолд хориг тавиагүй…
Зохиогч: Admin
Өнөөдөр Завханы зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Улс төр их л хачин, ажин түжин байна. Уг нь сонгууль ойртчихсон. Ердөө гурван сарын дараа сонгуулийн санал хураалт болно. Урьд нь, өдийд өрсөлдөөд хэдийнэ эхэлчихсэн байдаг үе л дээ. Гэхдээ удахгүй далд байсан “улс төр”-үүд ил гарч ирэх бололтой. Учир нь, намууд сая ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн. Энэ үеэр том намуудтай холбоотой хэд хэдэн зүйл ажиглагдав. Далд “эвсэл”-үүд ил болох шиг боллоо. Өөрөөр хэлбэл, МАН дахь, АН дахь “салалт, нэгдэлт”-үүд олны өмнө гарч ирэв. Улмаар, энэ нь “…Хаврын улс төр одоо л эхэлж, халуурах нь” гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэв. Ер нь бол МАН-ынхан хэдийнээсээ дотоод зөрчлөө савандаа барьдаг зуршилтай. Яригдаад л…
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгаж, “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэг хүлээн ажиллаж буй Хянан шалгах түр хорооны гишүүд болон хянан шалгагч, шинжээч нар /2024.03.19-21 / Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт ажиллав. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах ажлын хүрээнд Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрхэн нэвтрүүлж буй байдал, эм зүйч мэргэжлийн гаалийн байцаагчийн хүрэлцээ, ажлын нөхцөл байдал болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах ажлыг удаа дараа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь Замын-Үүд дэх Гаалийн газар,…
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр “Эрүүл бяцхан иргэд” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Beyond Nutrition” төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор НЗДТГ, “Эрүүл бяцхан иргэд” ТББ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хангамжийг сайжруулахын сацуу НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас хийсэн судалгаагаар хүүхдийн өдөрт авах сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 3-4 дахин бага, кальцийн хэмжээ 2.5 дахин бага, хүнснээс авах болон нарны гэрлээс авах Д амин дэм бага байгаагаас…
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр “Санаа зоволтгүй. АН туйлын эв нэгдэлтэйгээр сонгуульд орох гэж байна” хэмээн мэдэгдсэн. Гэтэл яг ачир дээрээ байдал тийм биш байгаа юм. АН-ын гишүүн И.Цэрэнбат, Х.Алтанхуяг гэх мэтийн “эсэргүүнүүд” Л.Гантөмөрийн эсрэг хөдөлгөөн өрнүүлээд удаж байгаа. Тэд Дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж авсан өдрөөс хойш л түүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж ирсэн гэхэд болно. Бүр Боловсролын зээлийн сангийн зэрэг хэргүүдээр нь Л.Гантөмөрт хилийн хориг тавих ёстой гэж удаа дараа мэдэгдээд байгаа. Өмнөх баасан гарагт л гэхэд тэд дахин хэвлэлийн бага хурал зарлаж “АН сөрөг хүчний байр сууриа хадгалж чадахгүй байна. Л.Гантөмөр МАН-ын даргын суганы үс шиг…
МАН-ын Бага хурал өнгөрсөн бямба гарагт боллоо. Түүгээр УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой хэд хэдэн асуудал шийджээ. Хамгийн эхнийх нь тус намын уг сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж баталсан байна. МАН-ынхан 2023 оны наймдугаар сард иргэд, олон нийтээс мөрийн хөтөлбөртөө санал авах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг бүх аймаг сумд, нийслэл дүүргүүд дэх иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодоос цахимаар, цаасан хэлбэрээр, мөн биечлэн уулзалт, хэлэлцүүлгүүд хийж нийт 40 гаруй мянган саналыг авчээ. Тэдгээрийг нэгтгээд УИХ-ын 2024 оны сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө багцалжээ. Ер нь бол найман жилийн туршид засгийн эрхийг барьж буй МАН-ынханд энэ сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах, батлах…
Фейсбүүкчид ээ, жиргээчид ээ! Эхлээд юмны учрыг олж байж дараа нь хүний мууг үзэх ажлаа хий! Учир шалтгааныг нь түй ч мэдэхгүй байж юм л бол гар утсаа гаргаж зураг дараад олон нийтэд цацахаа яарах юм. Юм л бол үнэн, худал нь батлагдаагүй постыг сэвж бусдыг хохирооно! Та нарын лайк цуглуулах дон хэчнээн хүмүүсийг хохироож байгааг ойлгох ухамсар байна уу? Өөрөө л кайф авч, нэр хүнд олж байвал хүний асуудал огт хамаагүй гэдэг дэндүү увайгүй үзэл бодолтой болжээ. Хүний нэр төр амьдрал, хувь заяатай нь холбоотой байдаг юм! Хувь тавилан тоглоом юм уу?! Сошиалын орон зайн түрэлтийг дагаад хүний мөс…
Маргааш III/26-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Нөгөөдөр буюу 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22-27 градус, өдөртөө -5-10 градус, уулархаг нутгуудаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө 0-5 градус байна. /ОБЕГ/
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 23-ны 02:43 цагийн үед “АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тэгвэл энэ үйлдлийг өмнө нь нэг удаагийн ял шийтгэлтэй, 25 настай, эрэгтэй “О” гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, баривчилжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж ЦЕГ мэдээллээ.