Зохиогч: Admin

УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ сарын 10-ны байдлаар Монгол орны нийт газар нутгийн 10 хувь цасан бүрхүүлтэй, зудтай аймаг, сумын тоо эрс буурсан байна. Гэвч энэ нь зудын хор хохирол буурсан гэсэн үг биш юм. Өчигдрийн /2024.04.11/ байдлаар малын хорогдол 6.6 сая буюу 10.2 хувьд хүрсэн. Энэ тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй байгааг УОК-ийн Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээллэв. Түүнчлэн 100 хувь малгүй болсон 400, нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан 4000 гаруй малчин өрх бийг онцоллоо. Мөн өнөөдрөөс эхлэн баруун аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, 14-нийг хүртэл үргэлжилнэ. Тиймээс…

Дэлгэрэнгүй

Сүүлийн үед С.Зоригийг хөнөөсөн хэргийн эргэн тойронд олон үйл явдал өрнөж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоос хоёр долоо хоногийн өмнө энэ хэргийн талаар ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр уг хэргийг “…Улс төрийн аллага” гэж мэдэгдсэн. Тодруулбал, “…С.Зоригийг хөнөөсөн хэрэг нь тухайн үедээ “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон. Том агуулгаараа системийн авлигатай холбоотой” гэж ярьсан. Л.Оюун-Эрдэнийн “…Захиалагч нь бараг тодорхой С.Зоригийг хөнөөсөн хэрэгт тухайн үед юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана. Энэ хэрэг дээр хэрэв…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад нийслэлийн хөгжлийн бодлого, чиглэлийг танилцуулах, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг сонсох зорилгоор “Худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Уулзалтад нийслэлд үйлчилгээ эрхэлж байгаа 700 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар худалдаа үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, 2024 онд хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдийг хуулийн хүрээнд хэрхэн дэмжиж, хамтран ажиллах боломжтой талаар ярилцан, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэхээр энэ уулзалтыг зохион байгуулж байна.…

Дэлгэрэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлэх үеэрээ “Би өнөөдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсныг яримаар байна. Төрийн ордонд учир битүүлэг байдлаар амь үрэгдсэн. Хэн түүнийг тангаргийн буг гэж хочилж, хэн тийм нэвтрүүлэг явуулдаг байлаа. Энэ бүх асуудалд гадна, дотны мөрдөн байцаагч нарыг урьж ажиллуулах цаг болсон. Тэгэхгүй бол дараа дараагийн гэмт хэрэг ямар ч байдлаар үйлдэгдэх магадлал өндөр байна. Хамгийн том хулгайчдыг МАН-ын удирдлагууд ивээлдээ авдаг” хэмээн мэдэгдэв. Г.Батхүү агсан 2012 оны сонгуульд Өвөрхангай аймагт МАН-ын С.Чинзоригтой өрсөлдөж, 6000 гаруй хүний саналаар ялагдсан ч сонгууль шударга бус болсон хэмээн заалдаж, улмаар шүүх дээр ялалт байгуулж…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Салхи дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Иймд: -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, -Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй,…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна. Уулзалтаар тус салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох юм. Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар хотын барилгажилт, баримталж буй бодлогыг танилцууллаа. Улаанбаатар хот нэг төвт хотоос олон төвт хот болохоор зорьж буй. Ингэхдээ хоёр хотын төв, таван дэд төвийг байгуулна. Дэд төвүүдийг байгуулснаар хотын төвийг чиглэсэн хөдөлгөөн 29 хувиар буурна гэж үзэж буй. Өнөөдрийн байдлаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан бол үлдсэн гурван дэд төвийн дэд бүтцийн ажил үргэлжилж байна. Дэд төвүүдийг байгуулснаар шинээр 182,300 ажлын бий…

Дэлгэрэнгүй

ИЛ ЗАХИДАЛ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ , Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танаа Иргэн Мэндийн Дамдинхүү миний бие УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Борхүүгийн Дэлгэрсайханы хууль бус үйл ажиллагаатай холбоотой нэгэн хэргийн талаар шүгэл үлээж байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг олон нийтэд нээлттэй зарлаж, Геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлд бүртгэн нийтэд танилцуулсан юм. Энэ танилцуулга урилгын дагуу манай “Өмнийн говийн хар алт” ХХК Ашигт малтмалын…

Дэлгэрэнгүй

2024 оны 04 сарын 11. 09:06 цаг. Урт цэнхэр автобусны жолооч ууртай байна. “Хөдөлмөрийн яам”-ны буудлаас МУБИС чиглэлд хөдлөхдөө нэгдүгээр эгнээгээр явж байсан хоёр автобусыг гүйцэд түрүүлээд ууртай нь аргагүй хаазаа нэмэв. Бас сигналаа байдаг чадлаараа орилуулах нь гачлантай. Бас “Офицер-Таван шар” гэсэн автобусны жолооч бэлэн мөнгө авч, хариултыг нь өгч байх юм. Тэр жолооч-кондукторын цалинг нэмсэн биз дээ? Нийтийн тээврийн жолооч нарын сахилга, хариуцлага огт дээшилсэнгүй. Одоо яавал дээр вэ, хотын даргаа! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Хотын дарга Х.Нямбаатар ирэх 8 дугаар сарын 01-ний өдрөөс Тохижилт үйлчилгээний контор /ТҮК/-ын ажилтнуудын цалинг 1000 долларт хүргэнэ хэмээн амаллаа. Гэхдээ хотын иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлээгүй цагт гудамж талбайн цэвэрлэгчдийн цалинг 10.000.000 төгрөг болгоод ч нэмэргүй. Өглөөнөөс орой болтол борви бохисхийлгүй хүмүүсийн хаясан хогийн цэвэрлэдэг ч өглөө нь дахиад л бохирдсон байдаг. Маргааш, нөгөөдөр нь ч адилхан. Тийм учраас гудамж талбайд хог тарих, нулс шүлсээ хаа тааралдсан газраа хаявал өндөр торгууль ногдуулж, ягштал мөрдүүлмээр байна. Сингапурт гудамжинд шүлс, нусаа хаявал маш өндөр торгууль тавьдаг болсноор асуудлыг цэгцэлж чадсан түүх бий! Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Засгийн газрын хуралдаанаар УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахална.

Дэлгэрэнгүй