Зохиогч: Admin

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, гамшгийн аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй ажиллан, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР: Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хурандаа Пунцагийн Батаахүү, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Чимэддоржийн Батчулуун, Булган аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Доржготовын Ууганбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Пүрэвдоржийн…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран зохион байгуулж буй “Халамжаас Хөдөлмөрт” сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах судалгаа, онол, практикийн хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 15-нд “Милленниум плаза”-гийн хурлын танхимд боллоо. “Монгол улсын Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, дундаж давхаргыг бүрдүүлэх, нийгмийн халамжийг зорилтот бүлгийн хэрэгцээнд нийцүүлж, амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Хөдөлмөр, халамжийн салбарын хэмжээнд зохион байгуулж буй тус хэлэлцүүлэгт 21 аймгийн 7 бүсээс 120-н илтгэгч оролцож шилдэг 14-н илтгэл шалгарсанаас 1. Тэргүүн байр Багануур дүүргийн Хөдөлмөрийн салбарын хүний…

Дэлгэрэнгүй

“ТВ-9” телевизийн сэтгүүлч М.Батбилэгийн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хийсэн ярилцлагыг оролцогчдын зөвшөөрөлтэйгөөр буулган уншигч танд хүргэж байна. -Сүүлийн үед 26 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд болсон хэрэг нийгмийг талцуулж байна. Хэргийг илрүүлж, захиалагч хэн байсан бэ гэдгийг монголчууд мэдэх ёстой гэдэг байр суурь байнга илэрхийлэгддэг. Нөгөө талдаа улс төрийн хонжоо болгож ашиглах хандлага байж болохгүй гэх. Энэ талаар та хэлж өгнө үү? -Сүүлийн үед нийгэмд Зоригтой холбоотой асуудал, хүний эрх, ардчилал, хууль шүүхийн байгууллагын хараат болон хараат бус байдлын талаар нэлээд маргаан дэгдэж байна. Би зарим үйл явдлын гэрч учраас дуугүй суугаад байж болохгүй. Цаг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна. Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байх юм. Сонгогч Та саналын хуудасны Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн…

Дэлгэрэнгүй

“120 мянгат-Алтай хотхон” гэсэн хаягтай автобусны жолооч зүүн 4 замын автобусны буудлаас л гэхэд 5 хүнээс бэлэн мөнгө авлаа. Ийм үзэгдэл хаа сайгүй. Уг нь нийтийн тээврийн жолооч нарыг чанаржуулах, сахилга, хариуцлагыг нь дээшлүүлэх зорилгоор л  ийм арга хэмжээ авсан гэж ойлгосон. Гэвч автобусны жолооч нарын хандлагад онцын өөрчлөлт орсонгүй. Бэлэн мөнгө аваад байх тусам нийтийн тээвэр санхүүгийн хямралд орно гэдгийг ойлгох ухамсар тэдэнд даанч алга.  3 сая 500.000 төгрөгийн цалин авч байгаа хэрнээ л шунаад байдгийг нь ойлгохгүй юм. Автобус дотор жолоочийг хянах камер байрлуулж, хэрвээ уг камерыг жолооч дур мэдэн авсан, сүлжээг нь тасалсан бол ажлаас халах арга…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх, зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэхээр Засгийн газар Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Хүн амын орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 нь байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна. Нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь буюу 216,989 өрх…

Дэлгэрэнгүй

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулж байгаа. “Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээнд нийслэлийн 34 агентлаг нэгж, байгууллагын 1900 ажилтан албан хаагчид нэгдэж өнөөдөр Сэлбэ, Улиастай, Дунд гол дагуух хогийг цэвэрлэлээ. Энэхүү арга хэмжээ өнгөрсөн 04 дүгээр сарын 1-ний өдрөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 9 дүүргийн иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын ажилтан албан хаагчид хамрагдаж 900 мянган метр квадрат нийтийн эзэмшлийн зам талбайг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны II их хурал Төрийн ордонд эхэллээ. “Шинжлэх ухаанчаар сэргэн хөгжье” уриатай энэ их хурлаар анхдугаар их хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, цаашдын бодлого, зорилт, стратегиа боловсруулан тодорхойлох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их хурлын нээлтэд оролцон, эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудад амжилт хүсэн ерөөлөө. Анхдугаар их хурлын “Хандлагаа өөрчилье” уриа тодорхой хэмжээнд биеллээ олж, улс орон шинжлэх ухаанд тулгуурлан хөгжих учиртайг төр, засгаас эхлээд бүх нийтээр ойлгон, шинжлэх ухаанд хандах хандлагад томоохон өөрчлөлт гарч байгааг тэмдэглэлээ. Цаашид хүний нөөцийн цогц…

Дэлгэрэнгүй

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр хэвлэлийнхний асуултад хариулахдаа “Ногоон автобус”-ны дуулиан өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн. Д.Сумъяабазар өнөөдрийг хүртэл надад уурлаж байгаа шалтгаан нь “Ногоон автобус”-ны хэргийг олон нийтэд ил болгосонд байгаа юм. Тэр асуудлаа телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьж байна билээ.Би тэрийг сонсоод нар баруунаас мандах нь дээ гэж бодсон. Нүдийг нь боож, чихийг нь бөглөөд, гарыг нь барьж байгаад тендер зарлуулаад хуучин автобус авчирсан болгох гэж байна. Тэгэхээр энэ асуудал дээр өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй гэдэг хариулт өгье” хэмээн нэлээд шазруухан мэдэгдсэн. Түүний энэ үг Д.Сумъяабазарыг хотын дарга байх үед таарамжгүй харилцаатай болсныг илтгэв. Өөрөөр хэлбэл, “цавчаа ногоон” хэмээх хулхи…

Дэлгэрэнгүй

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хилийн чинадаас ил захидал илгээжээ. Хорин нэг 21 зураг гэж над руу баахан дайрч байна. Уг нь 21 Дарь Эх гэвэл. Улсын Ерөнхийлөгч нь Их Тэнгэр дэх төрийн хамгаалалттай зочид буудлаас зураг хулгайлжээ гэдэг үлгэрт ард түмэн итгэнэ гэж ленинчүүд бодоод байгаа юм байх. Энэ бол миний бодол санаанд байхгүй, зүүдэнд орохгүй зүйл. Гүтгэх юмаа олж гүтгэмээр юм. 1.Хүн эвдэрснийхээ хирээр сэтгэдэг. Зөвхөн коммунистууд, хулгайч сэтгэхүйд дадсан хүмүүс л ингэж бодож чадна. 1990 оноос өдийг хүртэл эрх чөлөөний үр жимсийг коммунистууд л уралдаж завшиж байгаа. Үйлдвэр, аж ахуй, хөдөө нэгдэл хоршоо бүгдийг тэр үеийн дарга алба тушаал,…

Дэлгэрэнгүй