Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 29 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 11 иргэний эрүүл мэнд, амь нас, 735 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Гол усны ослоос сэрэмжтэй байж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байхыг анхааруулж байна.
Цэцэрлэг, ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт эхэлсэн тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдлыг нь хангахыг зөвлөж байна.
Энэ долоо хоногийн зарим өдрүүдэд бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Иймд түр зуурын хүчтэй аадар бороо, аянга цахилгаан, үер усны аюулаас ОБЕГ сэрэмжлүүлж байна