Зохиогч: Admin

Өнөөдөр Чингэлтэй Дүүргийн Ардчилсан Намаас “Ногоон автобусны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, өөрийн төрсөн хүүхдээ төрийн өндөралбан тушаалд томилуулсан гэх УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж зохих хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардаж МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичих өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан  “Монголчууд бид дэлхийд хамгийн баян газрын баялагтай улс. Гэтэл Монгол хүн дэлхийд хамгийн ядуу амьдарч байна. Хамгийн бага цалин авч байна. Гэтэл эрх баригчид, МАН ард түмний нэрийг барьж нэг хүнд 50 сая төгрөгтэй тэнцэх өр, зээлийг үүсгэсэн байна. Үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй.…

Дэлгэрэнгүй

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгой ордын олборлолт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоох асуудлыг судалж, холбогдох саналаа боловсруулан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор нүүрсний экспорт, тээвэрлэлт, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол үзүүлж, нүүрсний борлуулалтын орлого огцом нэмэгдсэн, компанийн сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан, цэвэр ашгийн…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Сангийн сайд Б.Жавхлан: Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө барагдууллаа Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл “чанаргүй” болсныг олон нийтэд ил болгож, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Сангийн яамны зүгээс тус банкны үйл ажиллагааг зөвхөн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулахад бүрэн чиглүүлж, шинээр нэг ч зээл олгуулаагүй бөгөөд 2023 оны аравдугаар сарын байдлаар нийт…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлал 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй юм. Мөн 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтой албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзана. Мөн…

Дэлгэрэнгүй

Xоттой холбоотой хэргүүд АТГ дээр овоорч байгаа бололтой. Уржигдар л гэхэд 2009 оноос хойшх автобусны шууд худалдан авалттай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах тухайгаа Хотын дарга Х.Нямбаатар хэллээ.  Эндээс нэг харамсалтай “мэдээ” сонсогдсон. Юу гэхээр, Засгийн газар, Хотын захиргаа 2009 оноос хойшх удаад дараа автобус худалдаж авахдаа шууд гэрээгээр авчихдаг байжээ. Мөн хотын иргэд 2009 оноос хойш нэг ч шинэ автобус “унаагүй” байгаа юм.  Ногоон автобусаар эхэлсэн автобусны худалдан авалттай холбоотой хулгай ингээд өнгө өнгөөр нэмэгдээд явчихаж байх шиг байна. Бас 2009 оноос хотыг удирдсан дарга нар автобусны хэргээр шалгуулах нь тодорхой боллоо.  Түүнээс гадна, хоттой холбоотой олон хэргийг…

Дэлгэрэнгүй

Гэр хорооллын айл өрхийн цахилгааныг 21-06 цагийн хооронд тэглэдэг болсоор хэдэн жилийн ард оржээ. Шөнийн цагаар гал бүү түл, цахилгаан халаагуур ашигла гэж зөвшөөрч байгаа хэрэг.  Харамсалтай нь ийм арга хэмжээ авлаа гээд агаарын бохирдол буурч байгаа шинж байхгүй. Өөрөөр хэлбэл, үр дүн багатай зардал гаргаад байна гэсэн үг. Хамгийн гол нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн  “Эрчим хүчний хямрал нүүрлэсэн. Үнэнийг ард түмэнд  хэлэх цагт болсон” гэж мэдэгдсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, дотоодынхоо эрчим хүчний хэрэгцээг хангахад хүндрэлтэй болсон гэсэн үг. Улсын зүрх болсон эрчим хүчний салбар хүнээр бол  сэхээний орон дээр гарах шахаж байхад байгаа ганц хоёр станцынхаа  ачааллыг…

Дэлгэрэнгүй

Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2023.10.31) МУИС-ийн Олон улсын харилцааны ангийн оюутнуудтай уулзаж, Монгол Улс Европын Холбоо хоорондын харилцаа хамтын ажиллагаа, Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болон олон улсын харилцааны асуудлаар оюутнуудтай санал солилцлоо. Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2023.10.31) МУИС-ийн Олон улсын харилцааны ангийн оюутнуудтай уулзаж, Монгол Улс Европын Холбоо хоорондын харилцаа хамтын ажиллагаа, Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болон олон улсын харилцааны асуудлаар оюутнуудтай санал солилцлоо. Мөн тэрбээр…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг тохиолдуулан Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчдын дунд Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэх зорилгоор эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд “Лифтний насжилт, ашиглалтын төлөв байдлын судалгаа”, “Нягтаршил өндөртэй орон сууцны хорооллын стандарт хүртээмжийн  судалгаа”, “Газарзүйн мэдээллийн системд суурилсан олон шалгуурт шинжилгээний аргаар үерийн эрсдэлийг тодорхойлох нь” зэрэг илтгэл шилдгээр шалгарсан юм. Мөн “Барилгын салбарын эрх зүйн орчныг сайжруулах” тухай илтгэлд салбарын асуудлаар хууль эрх зүйн хүрээнд тусгагдаагүй зарим асуудлыг хөндөж, судлан гаргасан нь оновчтой байв. Тодруулбал, барилгын захиалагч, гүйцэтгэгчид тавих төрийн хяналтыг хэрхэн сайжруулах…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 499 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 314 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 185 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 340 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 69 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн захирал…

Дэлгэрэнгүй

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо. Энэ жил АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд 260 оюутан залуус суралцахаар явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэтгэлэгт хөтөлбөрийн эздийг үдэх ёслолд оролцон баяр хүргэж, сурлагын амжилт хүсэн ерөөв. Тэрбээр хэлсэн үгэндээ, алс газар сурахаар явж байгаа оюутан залуус дэлхийн боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагчид гэдгийг тэмдэглэв. Мөн гадаад улсад эх орныхоо нэр хүнд,…

Дэлгэрэнгүй