УОК-ын Шуурхай штабаас өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажиллагааг энэ сарын 26-аас ирэх сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн биржид захиалга өгсөн тус аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын 100 малчин өрхийн 20.100 толгой малыг худалдан авах, мал ачих 33 цэгийн байршил, цасанд хаагдсан зам, даваа гаргах, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэх, мал тээвэрлэх арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг энэ сарын 17-ны өдрөөс Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалж эхэлсэн. Ингэснээр дундын зуучлалгүйгээр малчдаас…
Зохиогч: Admin
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирлыг өөрчлөн барьсан барилга байгууламжийг чөлөөлөх ажлын хүрээнд “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна. Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд 24-ний өдрөөс барилгыг нь буулгаж эхэлсэн юм. Буулгалтыг тус дэлгүүрийн арав орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж буй. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг хоёрдугаар сард буулгахаар төлөвлөөд байна. Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн удирдлагууд “S’Outlet” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч компанийн төлөөлөлтэй уулзаж, газрыг чөлөөлөхөөр тохиролцсон билээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН…
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 15 удаа, ажлын хэсэг 17 удаа, давхардсан тоогоор нийт 35 асуудлыг хэлэлцэж, 3 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 4 тогтоолын төсөл, Байнгын хорооны 10 тогтоол, 2 зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх, албан тушаалтныг томилох, чөлөөлөх 2 асуудлын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хороо хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд дараах санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласан байна. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 3 хууль, Улсын Их Хурлын 4 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган эцэслэн батлуулж, Байнгын хорооны 10 тогтоолыг баталсан.…
60 тонн газ тээвэрлэж явсан Дашваанжил компанийн машин осолдож, эрдэнэт хүний амь үрэгдэж, олон хүн орон гэргүй болоод байна. Шадар сайд С.Амарсайхан “Орон сууцны доор, автомашины дээр, айл өрхийн гараашинд ч байсан стандартыг мөрдүүлж, эзэнтэй болгох ажлыг зохион байгуулах, аюулгүй байдал хангах чиглэлээр ажиллана” хэмээн мэдэгдлээ. Аливаа хэрэг, осол гарсны дараа эмгэнэл илэрхийлээд, “Ингэж ч арга хэмжээ авна, тэгж ч хариуцлага тооцно” гээд өнгөрөх бус гаргасан шийдвэрээ яаралтай хэрэгжүүлэх ажилдаа шуурхай ормоор байна. Тухайлбал, Шадар сайд өчигдөр дээрх шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулж байх үед хэрэгжүүлэх ёстой ажлууд шууд эхэлж байх ёстой шүү! Олон хүн амьдран суудаг 16 хүртэлх өндөр орон сууцнууд…
Автобусны буудал дүүрэн хүн. Уг нь их, дээд сургуулийн хичээл эхлээгүй байгаа үе шүү дээ. Ийм байхад автобуснууд хүнээ шингээхгүй байгаа юм чинь ирэх долоо хоногт бүх шатны хичээл эхлэхээр нийтийн унаанд сууна гэдэг азтай хүнд л тохиох завшаан болох нь тодорхой болжээ. Яг үнэндээ шинээр оруулж ирсэн автобуснууд шугаманд гараад эхэлсэн шүү дээ. Жишээ татахад, 5 шар-Офицер чиглэлийн автобуснууд таван минут ч хүлээлгэхгүй байгаа. Гадаадын өндөр хөгжилтэй оронд автобус 15 минут хүлээх нь стандарт болсон асуудал. Хамгийн гол нь нийтийн унааны хүрэлцээ муу байгаадаа бус нийслэлийн хүн ам хэт ихэсч, ачааллаа даахгүйд хүрсэнд л асуудлын учир шалтгаан нь бий.…
УОК-оос гаргасан урьдчилсан дүгнэлтэд үндэслэн ослын хор уршгийг арилгах зорилгоор гал түймэрт амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт хуульд заасан нөхөн олговор олгох, осолд өртсөн 207 дугаар байрыг сэргээн засварлах хүртэл тус байрны өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд байр түрээслэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ. Засгийн газрын нөөц сангаас гаргасан хөрөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж, буцаан төлүүлэхээр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, ослын шалтгаан нөхцлийг тогтоосны дараа буруутанд хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг. Түүнээс гадна гал түймэрт амиа алдсан албан хаагчдын ар гэрийнхэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр “Буянт Ухаа-2” хороололд тус бүр…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01.06 цагт гарсан гал түймрийн нөхцөл байдал, яаралтай шийдвэрлэх асуудлын талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон холбогдох хууль хяналтын байгууллагын удирдлагууд хуралдаанд танилцууллаа. Зам тээврийн осол, галын шалтгааныг тогтоохоор цагдаа, шүүхийн шинжилгээ, прокурорын байгууллагын ажлын хэсгүүд хэргийн газарт үзлэг шинжилгээ хийж байна. Зам тээврийн ослын улмаас гал гарсантай холбоотой ОБЕГ-ын нэр бүхий гурван алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад хүчтэй дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан эмгэнэлт…
Уржигдар шөнө Баянзүрх дүүргийн Дүнжингаравын уулзварт 60 тонн хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож, дэлбэрэлт үүссэний улмаас Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч амиа алдаж, нийт 178 иргэн хохирсон харамсалтай явдал болсон билээ. Үүнтэй холбоотойгоор учирсан хохирлыг урьдчилсан байдлаар тогтоогоод өнөөдөр Засгийн газрын хуралдаанд оруулж, асуудлыг хэлэлцэж буй ажээ. Үүнтэй холбоотойгоор гал унтраах явцад Онцгой байдлын байгууллагын удирдлага тактикийн алдаа гаргаж, аврагч залуус амиа алдсан эсэх болон Онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийн чадавх, албан хаагчдын хамгаалах хувцас хэрэглэлийг сайжруулж чадаагүй, муу байгаатай холбоотойгоор ёс зүйн хариуцлага тооцох асуудал ч улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн байна. Энэ бол олон…
Ямар ч хот төлөвлөлтгүй, стандартын хэм хэмжээ зөрчсөн барилга, байшин энд тэндгүй овоорсон нь эргээд иргэдийн амь явах эрхийг зөрчиж эхэллээ. Ердөө уржигдар шөнө Дүнжингаравын ойролцоо газ ачиж явсан дэлбэрч ойролцоох орон сууц өртөж, олон хүн хөхөө өвлийн хүйтнээр орох оронгүй боллоо. Зам руу шахаж барилга барих газрын зөвшөөрөл өгснөөс болоод цаашид сөрөг үр дагавар их л гарах байх. Хамгийн гол нь зам руу шахаж барилга барих газрын зөвшөөрлийг олгосонд гол алдаа нь байгаа юм. Одоо энэ асуудлыг яаралтай шалгаж, эрсдэлтэй барилга байгууламжийг буулгах хүртэл арга хэмжээ авахгүй бол эмгэнэлт явдал нэгээр тогтохгүй шүү. Засгийн газар шатахуун түгээх станц, газ…
БНАСАУ-ыг ажиглах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой дунд өндрийн тагнуулын нисгэгчгүй онгоцыг үйлдвэрлэж эхэллээ гэж Өмнөд Солонгосын зэвсэг худалдан авах газар (DAPA) мэдээлжээ. Тус байгууллага Korean Air корпорац болон LIG Nex1, Hanwha Systems компаниудтай 2028 он хүртэл нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх 353 сая ам.долларын гэрээг 12 дугаар сард байгуулсан юм. Энэхүү төслийг 2008 онд эхлүүлсэн бөгөөд нисгэгчгүй онгоцыг 2022 онд зохион бүтээж дуусгасан байна. Эл нисгэгчгүй онгоц нь 10-12 метрийн өндөрт нисэх чадалтай, хоёр далавчны нийт урт нь 25 метр ажээ. Харин их биеийн урт нь 13 метр, өндөр нь 3 метр бөгөөд Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд 2027 онд хүлээлгэж өгөхөөр…